Цөмийн зэвсэггүй болгох асуудлыг анхаарна

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд энэ долоо хоногт уулзахаар болсон. Тэдний гол хэлэлцэх асуудал бол   Солонгосын арлыг цөмийн зэвсэггүй болгох юм байна.  Мөн  төрийн тэргүүнүүдийн хийх уулзалтад бэлтгэхээр Өмнөд Солонгосын 93 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч Пхеньянд очсоныг “Ёнхап” агентлаг уламжилсан юм.  Харин  ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун нар уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал нь цөмийн зэвсэггүй болгох асуудал байх болно гэж   Хөх ордноос мэдээлэв. Харин энэ ордны хэвлэлийн төлөөлөгч Им Жон Сеок  “Саяхныг хүртэл  цөмийн зэвсэггүй болгох асуудал нь АНУ болон Хойд Солонгосын хооронд маргаан дэгдэх шалтгаан болж байсан. Одоо хоёр орон хоорондоо хэлэлцэх чухал сэдэв болж байна” гэж ярьжээ.   Тэрээр энэ тухай хоёр Солонгосын тэргүүнүүдийн  энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн уулзалтын ажлын хөтөлбөрийг ярих үеэрээ хэлсэн байна. Им Жон Сеок “Энэ нь хэдийгээр мэргэжлийн төвшинд хэлэлцэх асуудал биш  ч иймэрхүү уулзалт ярилцлагаар  зөвшилцөлд хүрч чадахгүй”гэв.  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 21-нд ­цөмийн болон баллистик пуужингийн цөмийн туршилт хийхийг хойшлуулахыг тушааж байсан билээ.  Түүнчлэн   АНУ, болон Өмнөд Солонгосын харилцаа хэвийн байдалд орж байгаатай холбогдуулан атомын туршилт  хийдэг Пунгри  талбайг хааж байгаагаа мэдэгдсэн юм.  Мөн Дональд Трамп, Ким Жон Ун нар өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт түүхэн уулзалт хийсэн билээ.  Энэ  уулзалт талууд хамтын шинэ харил­цааг бий болгох  хам­тар­сан мэдэгдэлд гарын үсэг зурснаар өндөр­лөсөн юм.  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзалтын үеэр  Солонгосын арлыг бүрэн цөмийн зэвсэггүй болгоно гэсэн амлалтаа бататгасан бол  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны аюулгүй байдлыг хангана гэдгээ амласан билээ. Харин одоо уулзахаар төлөвлөөд байгаа хоёр Солонгосын тэргүүнүүд  дөрөв болон тавдугаар сард уулзсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин