Юанийн хувьцааг гадаадынхан худалдан авах боломжийг өргөтгөв

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Шанхай, Шэнжэнийн хөрөнгийн бирж дээр эргэлдэж байгаа юанийн “А” зэрэглэлийн хувьцааг гадаадынхан худалдан авах боломжийг өргөтгөсөн шинэ дүрэм өнгөрсөн бямба гаригаас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Наймдугаар сард Хятадын үнэт цаасны хяналтын хороо юанийн “А” хувьцаагаар арилжаа хийх гадаадын этгээдийн хүрээг өргөтгөж, данс нээх эрх олгосон нэмэлтийг баталжээ. Шинжээчдийн үнэлгээгээр тийм хүмүүсийн тоо нэг саяд хүрч болох ажээ. Өмнө нь Хятадын үнэт цаасны зохицуулагч маш цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадад данс нээх зөвшөөрөл олгодог байв. Тийм гадаадын хүмүүсийн тоонд Хятад эх газрын хэсэгт байнга оршин суух зөвшөөрөл авсан, мөн Шанхай, Шэнжэнийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан гадаадын компанийн Хятадад оршин суугаа ажилтнууд хамаардаг байжээ. Харин одоо Хятадад ажиллаж байгаа гадаадын бүх хүн хэрэв өөрсдийнх нь улс орны зохицуулагч байгууллагууд Хятадын үнэт цаасны зохицуулах хороотой дүрэм, хэм хэмжээний талаар зөвшилцөх хамтын ажиллагааны механизм тогтоосон нөхцөлд “А” хувьцааг худалдан авах данс нээх өргөдөл гаргаж болох юм байна. Хятадын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан гадаадын компанийн Хятадад амьдардаггүй ажилт­нууд ч мөн “А” хувь­цааг худалдан авч болохоор эрхийг өргөтгөжээ. ITI Capital-ын ерөнхий стратегич Искандер Луцкогийн бодлоор, Шанхай, Шэнжэнийн хөрөнгийн биржид гадаадын иргэд арилжаа хийх боломжийг өргөтгөсөн явдал Оросын хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээж байгаа ажээ. “Одоо Азийн валютад хөрөнгө оруулах бас нэгэн боломж хөрөнгө оруулагчдад бий болж байна. Байнгын төлөөлөгчгүй Оросын хөрөнгө оруулагчдын хувьд эрэлт нэмэгдэнэ гэж бодож байна. Сүүлийн үед, АНУ- ын зүгээс үзүүлж байгаа дарамт шахалтын дэвсгэр дээр Орос, Хятадын хооронд ойртон нягтрах үйл явц маш идэвхтэй явж байна. Хориг арга хэмжээг давж гарахын тулд хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэнэ. Тиймээс  Хятадын активд хөрөнгө шилжиж урсахыг үгүйсгэх аргагүй” хэмээн Луцко “РИА Новости”-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Хятадын эрх баригч­дын авсан арга хэмжээ тус орны хувьцааг зах дээр либералчлах чухал алхам хэмээн Нью-Йоркийн Principal Investors-ийн сангийн захирал Кайл Шостак онцлов. Түүний үзэж байгаагаар Хятад, АНУ-ын хооронд явагдаж байгаа худалдааны дайны нөхцөлд Хятадын зах зээлийг либералчилж байгаа нь БНХАУ-ын эдийн засгийг дэмжих нэмэлт хөшүүрэг байж болох аж. “Одоохондоо тэд аливаа хөрөнгө оруулагч бүхэнд боломж олгоогүй байна. Гэхдээ энэ бол тийм “замын карт”. Хятадын зохицуулагч урдын адил аажим аажмаар өөрийн зах зээлийг нээж байна. Гэсэн хэдий ч энэ бол гарцаагүй том дэвшил. Хөөс үүсгэхгүйн тулд хяналттай ч гэсэн Хятадын эрх баригчид өөрийн хөрөнгийн зах зээл рүү гадаадын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна”  хэмээн “Шостак” РИА Новости-д ярьжээ. “Хувьцааны зах зээ­лийг либералчлах явдал Дэлхийн худалдааны бай­гуул­лагаас тавьж байгаа гол шаардлагуудын нэг нь. Энэ талаар Хятад улс Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Америкийн засаг захиргааны томоохон дарамт шахалтад байсан. Учир нь Хятадын зах зээлийн үндсэн хөрөнгө оруулагчид нь америкчууд юм” хэмээн Шостак тайлбарласан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 39 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 39 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин