Р.Отгонбаяр: Монгол-Япон сургалтын эмнэлэг өвчтөн төвтэй үйлчилгээг үзүүлнэ

2018-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлгийн хамт олон энэ жил 10 жилийнхээ ойг угтаж байна. Тус сургуулийн баг, хамт олны хийж хэрэгжүүлсэн ажил,  амжилт ололт, шинээр баригдаж буй их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн дарга, АУ-ны доктор, профессор Р.Отгонбаяртай ярилцлаа.   -Юуны өмнө танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ жил АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлгийн 10 жилийн ой тохиож байгаа гэж сонссон. Тиймээс   түүх сөхсөн асуултаар ярилцлагаа эхэлье. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг анх хэдэн онд, хэдэн эмчтэй байгуулагдаж байв? -Баярлалаа. Ярилц­лагынхаа эхэнд хамтран ажилладаг эмч, эрдэмтэн багш, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсаддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Мөн их сургуулийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  Манай эмнэлэг анх ЭМШУИС-ийн захирлын тушаалаар 2008 онд “Эрхэс эмнэлэг” нэртэйгээр байгуулагдаж, хоёр сувилагч, нэг эмчтэй, 10 гаруй гэрээт багш эмч нартай амбулаториор эмнэлгийн тусламжийг үзүүлж байлаа. 2012 онд дотор, мэдрэл, мэс заслын 40 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори бүхий “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” (ИСНЭ) болж өргөжсөн. 2012 оноос хойш нэгдсэн эмнэлэг, сувиллаа гурван удаа ЭМЯ-ны магадлан итгэмжлэлд амжилттай хамруулан, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас, сувиллын үйлчилгээг ахмад настнуудад нийгмийн халамжийн тэтгэмжээр хүргэж байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэг орон тооны 40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай, 50 гаруй гэрээт багш эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. -Заримдаа танайх дүүргийн эмнэлэг шиг бужигнадаг болсон байна лээ. АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлэг гэхээр чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй гээд  хот, хөдөөнөөс зорьж ирдэг хүн олон болж.  Одоо ямар чиглэлээр үзлэг, оношлогоо хийж байгаа вэ? -Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт маань анагаахын сургуулийн гадаад,  дотоодын профессор багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадварлаг баг хамт олон гар нийлэн хамтран ажиллаж байна. Бид орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжид тулгуурлан өвчин эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, сэргийлэх, нөхөн сэргээх, зөвлөгөө өгөх, иргэд, байгууллага хамт олны болон оюутны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах тусламж үйлчилгээг хүн амд хүргэдэг. Мөн эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан ажиллаж байна. -Ихэнхдээ урьдчилан сэргийлэх чиглэлээр амбулаторийн үзлэг, оношлогоо хийдэг байх. Хэр олон тасагтай вэ. Шинжилгээ, оношлогооны хувьд хувийн эмнэлгийн дайтай  үйлчилгээг үзүүлдэг гэж сонссон. Нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээнээсээ онцлоод дурдвал? -Бидний үйл ажиллагаа өргөжөөд, нэг үеэ бодвол их сайхан болсон. Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил цөөнгүй байгаа ч одоо бид амбулаторийн 16 кабинет, оношзүйн тасгуудаар 63 төрлийн лабораторийн шинжилгээ авч үйлчилж байна. Мөн 51 төрлийн дүрс оношлогооны шинжилгээ, уламжлалт бариа заслын 26 төрлийн тусламж үйлчилгээ, 74 төрлийн мэс заслын эмчилгээ хийж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  боломжийнхоо хэрээр үзүүлж байна. Тухайлбал,  чих хамар хоолойн 31, нүдний ес, эмэгтэйчүүдийн 15 төрлийн хагалгаа, эмчилгээг хийж байна. Ерөнхий мэс заслын цөсний хүүдий авах, мухар олгой болон бөөрний дээд булчирхай, дэлүүг авах, нойр булчирхайн төгсгөл хэсгийг авах гэсэн дурангийн мэс заслыг  мэргэжлийн өндөр төвшинд хийж байна. Энэ нь олон давуу талтай, гоо сайхны ач холбогдол өндөр. Хэвлийн хананд зүслэг бага гардаг, өвчтөний тэнхрэлт хурдан явагддаг гээд давуу тал олонтой. Манайхаар үйлчлүүлсэн олон хүн дурангийн хагалгаанд маань ам сайтай байдаг. -Төв аймагт танай эмнэлгийн үйл ажиллагааг түшиглэсэн бас нэг сувилал байдаг. “Уламжлалт анагаах ухааныг европ эмчилгээтэй хослуулсан сувилалтай, үйлчилгээ сайтай” гэж магтах хүн цөөнгүй байдаг. Одоо ажиллаж байгаа биз дээ? -Манай эмнэлэг  улирлын чанартай ажилладаг 50 ортой сувилалтай. Төв аймгийн Баянчандмань суманд 2012 оноос эхлэн ажиллуулж байгаа. Энэ сувилалд мэргэжлээрээ дагнан ажилласан уламжлалт анагаах ухааны их эмч, бариач, сувилагч нар ажилладаг. Байгуулсан цагаасаа эхлэн жил бүр тодорхой засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг хийж ажилласны үр дүнд энэхүү сувилал маань уламжлалт бариа засал, зүү төөнө эмчилгээтэй хослуулсан тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Сувиллын өрөө бүрт боловсон суултуур, гарын угаалтуурыг шийдэж өгсөн нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээдэг. Таны хэлсэнчлэн бид бас цөөнгүй хүнд үйлчилсэн байна. Манай эмнэлгээр 2008-2011 онд жилд 3000 хүртэл хүн үзүүлдэг байсан бол 2012 оноос жилд 15000-20000 хүнд үйлчилж,  тусламж эмчилгээний төрөл нэмэгдсэн байна. Мөн байгууллага иргэдийн дунд хийх урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлснээр бид 100 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна. -АШУҮИС бол эрдэмтэн, профессор чадварлаг сайн багш нараас бүрдсэн сургууль. Бүрэлдэхүүн сургуулиудын багш нар бүгд энд ажилладаг уу? -Их зөв асуулт байна. Манай эмнэлэгт АШУҮИС-ийн багш нар дотрын анагаахын бүх чиглэлээр, мэдрэл, сэтгэц, мэс засал, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, сэргээн засах, арьс, мэдээгүйжүүлэх болон яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн уламжлалт анагаах ухааны сургуулийн багш нар уламжлалт эмчилгээг хариуцна. Биоанагаахын сургуулийн лабораторийн багш нар клиник лабораторийг хариуцна. Сувилахуйн сургуулийн багш нар сувилахуйн албанд, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш нар бодлого төлөвлөлт,  эрүүл хоол бэлтгэх зэргээр бүрэлдэхүүн бүх сургуулийн багш нар хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхээр хамтран ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай. -Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд нэлээд өргөжжээ. Дээрээс нь их сургуулийн дэргэдэх эмнэлэг иргэдэд чанартай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийн тулд оношлогооны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд нэлээд анхаардаг байх? -ЭМЯ-наас баталсан стандарт, дүрэм, журамд нийцүүлэн хөгжүүлэхэд ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, их сургуулийн захиргаа, багш хамт олны дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг энд дурдмаар байна. Миний болон манай эмнэлгийн удирдлагын багийн уйгагүй хөдөлмөр, санаачлагын үр дүнд 2012 онд эмнэлгээ “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” болгон өргөжүүлж клиник лаборатори, дижитал рентгений болон 4D эхоны аппараттай болгосон нь манай тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж ирсэн гэж боддог. Жил бүр эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг анагаахын сургуулийн багш, эмч нарын санаачлагаар үе шаттайгаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчлэн  дурангийн төв, сэргээн засал, хөдөлгөөн засах төв, мэс засал, ариутгалын тасгийг өргөжүүлсэн нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн цаг үеэ олсон ажил болсон. -Одоо өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ? -Манай эмнэлэг өнөөдрийн байдлаар өдөрт 200 гаруй хүнийг амбулаториор үзэх, 40 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 50-80 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хүчин чадалтай ажиллаж байна. 2019 оноос эхлэн 300 эмч, багш, эмнэлгийн мэргэжилтний багаар өдөрт 600, жилд 150 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн 5400 хүнийг хэвтүүлэн эмчлэхээр, 3000 мэс ажилбар хийхээр төлөвлөж байна. -Их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг гэхээр ямар хүрээнд үйлчилгээг явуулах вэ. Хэчнээн эмч, ажиллагсад байх вэ гээд олон талын судалгааг хийж байгаа байх. Эмч, мэргэжилтнүүдээ бэлтгээд эхэлчихсэн үү? -Хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуулийн болон “ЖАЙКА”-ийн санхүүжилтээр эмч багш, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон улсын их сургуулийн эмнэлгүүдэд урт, богино хугацааны сургалтад 74 хүнийг хамруулсан. Манай улс анх удаа их сургуулийнхаа дэргэд орчин үеийн стандарт шаардлага бүхий сургалтын эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм. Эмнэлгийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө япон менежментээр явна. Өөрөөр хэлбэл, маш зөв зохион байгуулалттай,  өвчтөн төвтэй үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс бид энэ эмнэлэгт ажиллах болов-сон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд  анхаарч байна. Эмнэлэгт суурилуулах тоног төхөөрөмжийг стандарт, журмын дагуу ашиглаж иргэдэд чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүргэхийн тулд Монгол-Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны зураглалын дагуу бэлтгэл ажлыг 2018 оны есдүгээр сарын 12-ноос эхлэн дөрвөн үе шаттайгаар эмч, эмнэлгийн мэргэ­жилтнүүдэд зохион бай­гуулахаар төлөв­лөж байна. Эмнэл­зүйн сургалтын орчин сайжирснаар төг­сөлтийн өмнөх болон төг­сөлтийн дараах, тас­ралтгүй эмнэлзүйн сур­галтын чанар сайжирч эмч, эмнэлгийн мэргэжилт­нүүдийн чадавх дээшлэх юм. Нөгөөтэйгүүр, манай эмнэлэг бүрэн чадлаараа ажилласнаар  үндэсний хэмжээнд тэргүүлэх лавлагаа оношлогоо, зөвлөгөөний төвийг бий болгож хүн амд чанартай аюулгүй эмнэлгийн тус­ламж үйлчилгээ үзүүлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 27 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 12 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 20 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин