Ажилгүйчүүдийн тоо буурчээ

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл өгдөг билээ. Энэ удаад өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийв. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн хоёр сард ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байсан.  Өнгөрсөн зургадугаар сарын дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3200 хүнээр буурч байсан бол  наймдугаар сард 2200 хүнээр буурчээ. Нийт 636.5 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Цалингийн хэмжээнээс хамаарч 47-85 мянган төгрөгийн шимтгэл төлсөн аж.  Ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмсэний дагуу 2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг нэг хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгджээ. Зарим мэдээний товчхон
  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд мэндэлжээ.
  • Энэ онд хамгийн их хур тунадас Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оржээ.
  • Өнгөрсөн наймдугаар сард агаарын температур Баянхонгор аймгийн Эхийн голын нутгаар хамгийн халуун буюу +37.9 хэм байсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар хамгийн их хүйтэн буюу -0.3 хэмд хүрчээ.
  • Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2018 оны эхний найман сард 2938 болж, өмнөх оны мөн үеэс 279-өөр буурав.
  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 25354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5858-аар өсжээ.
  • Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ.
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард 0.8 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна.
Эх сурвалж:www.polit.mn                                                                            
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 9 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 9 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин