Хумсаа хазах зуршил нь хавдартай болоход хүргэжээ

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Олон нийтийн унаа, хүн ихээр холхидог газраар явж байгаа болон гэртээ ирсэн хүмүүс ялангуяа, хүүхдүүдийг ажиглахад хумсаа мэрэх тохиолдол ажиглагддаг. Хэдийгээр эцэг эх болон бусад том хүн хүүхдүүддээ хэлж болиулдаг ч тэд энэ муу зуршлаа үргэлжлүүлсээр байдаг. Тэр байтугай том болсон хойноо ч үүнийгээ хаяагүй байх нь бий. Тэгвэл Австралийн иргэнлд энэ муу зуршил нь хорт хавдар тусахад хүргэсэн байна. Австралийн Брисбане хотод амьдардаг Коуртней Виторн 14 настайгаасаа сургууль дээрээ бусдад гадуурхагдаж,дээрэлхүүлж эхэлжээ. Тэрээр энэ бүхнийг тэвчихийн тулд  хумсаа мэрэх муу зуршилтай болсон байна.  Гэвч энэ нь түүнд хүнд өвчин тусах шалтгаан болно гэж  бодоогүй гэнэ. Одоо 20 настай энэ бүсгүйн санааг зовоосон асуудал нь түүний баруун гарын эрхий хурууны хумс харласнаар эхэлжээ. Эмч түүний хумсыг  авч биопсийн шинжилгээ хийснээр арьсны хорт хавдраар өвчилснийг нь илрүүлсэн байна. Коуртней Виторн “Тэд дахин шинжилгээ авсан. Эмч нар надад ялангуяа, миний насныхны хувьд их ховор тохиолддог ховор өвчин болохоос гадна ийм хэмжээний байх нь ховор гэж ярьсныг Их Британийн  “Daily Mail” сонинд бичжээ. Дээр дурдсанаар түүний чигчий хурууных нь хумсыг авсан ч зовиур нь намдсангүй. Иймээс  мэс засалчид хурууг нь тайрахаар шийдвэрлэсэн байна. Коуртней Виторн хэлэхдээ “Би ажил дээрээ тайрна гэснийг уншаад балмагдаж, ажлаасаа гүйж гарсан. Би амьсгалж чадахгүй байлаа” гэж тэрээр эмчийн шийдвэрийг  уншсан үеийг эргэн дурсчээ. Бүсгүй хуруунд нь үлдсэн байж болох хорт эсүүдээс салахын тулд гурав дахь удаагаа мэс засал хийлгэсэн байна.  Гэвч энэ нь түүний хурууны нэг үеийг тайрах хэрэгтэй болжээ. Учир нь түүнд хийсэн тунгалагийн булчирхайн шинжилгээгээр  хорт хавдар тэлж байгааг нотолсон байна. Коуртней Виторн өнгөрсөн долоо хоногт мэс засалд орсон бөгөөд үүнээс гарах хариуг хүлээж байна.  Тэрээр таван жил эмнэлгийн хяналтад байх ёстой гэнэ. Хэрэв шинж тэмдэг дахин илэрвэл “Эмч нар тодорхой үр дүнд хүртлээ үргэлжлүүлэн тайрсаар байх болно гэж сонинд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.  Эх сурвалж: actualidad.rt.com
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 57 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 59 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 0 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 55 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 17 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 16 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 9 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 43 мин