Суурь тэтгэврийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

2018-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
КИКҮЧИ ЭРИКА Төслийн мэргэжилтэн Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Япончууд хилийн чанадад ажиллаж, амьдрах тохиолдолд  хэрхэн ажил эрхлэгчдийн даатгалаас гарах ёстой талаар танилцуулсан. Япон Улсад оршин сууж буй 20-иос дээш насны бүх иргэн суурь тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой. Гэвч хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа тохиолдолд сайн дураар даатгуулан, шимтгэлээ үргэлжлүүлэн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлж буй хугацаанд гадаад улсад байсан ч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй. Мэдээж би дүүргийн ажилтанд “тэтгэврийн даатгалын шимтгэлээ үргэлжлүүлэн төлье” гэж хариулсан. Хаана ч амьдарч байсан надад учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх нь чухал шүү дээ. Тэтгэврийн даатгал хариуцсан цонхон дээр очлоо. Бүх л газрын захиргаан дээр заавал ийм үйлчилгээний цонх байх бөгөөд тэнд зөвхөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, оюутнууд хамрагддаг суурь тэтгэврийн  даатгуулагчдад үйлчилдэг. Энэ нь иргэдийн цаг алдуулахгүй, чирэгдүүлэхгүй байх сайн талтай. Ингээд би суурь тэтгэврийн даатгалд хамрагдах хүсэлтээ гаргалаа. Ажилтны зүгээс ажил эрхлэгчдийн даатгалаас хасагдсаныг тодорхойлох баримт байгаа эсэхийг асууж байна. Уг нь ажиллаж байсан газраас даатгалын хэлтэст ажлаас гарсан гэсэн мэдэгдэл хүргүүлснээр ажил эрхлэгчдийн даатгалаас автоматаар хасагдах ёстой. Сайн тодруулбал, ажил эрхлэгчдийн даатгалаас хасалт хийлгэхэд миний зүгээс ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй боловч, бүрэн хасалт хийж дуусах хүртэл хэдэн долоо хоног хүлээх хэрэгтэй болов. Би даруй Монгол явах хэрэгтэй байсан тул ажил эрхлэгчдийн даатгалаас суурь тэтгэврийн даатгал руу шууд шилжих боломжгүй болоод байлаа. Харин дүүргийн тэтгэвэр хариуцсан ажилтан, ажлаас гарсныг батлах бичиг баримтын хуулбар байвал ажил эрхлэгчдийн даатгалаас гарсан гэж үзээд суурь тэтгэврийн даатгалд шууд хамруулж болно гэж тайлбарлалаа. Харамсалтай нь тэр бичиг баримт байхгүй байсан учраас дараа нь шуудангаар явуулахаар болж асуудал шийдэгдсэн юм. Гадаадад ажиллаж байгаа иргэн суурь тэтгэврийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх талаар дараагийн нийтлэлдээ бичих болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 59 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 59 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 59 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 59 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 59 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 59 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 59 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 9 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 10 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 12 мин