Б.Мөнх-Оргил: Бид худалдааны давуу талаа ашиглах хэрэгтэй

2018-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх” нь сэдэвт олон улсын чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Жемаль Инайшвили, тус холбооны удирдлагууд болон Торгоны замын олон улсын худалдааны танхимын төлөөлөгчид, МҮХАҮТ, бизнес эрхлэгчид оролцсон юм. МҮХАҮТ-ийн гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодруулав. -“Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо”-ны ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа юм байна. Түүний зорилго юу вэ? -“Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо”-нд 20 гаруй орны худалдаа аж үйлдвэрийн танхим нэгдэн ажилладаг. Энэ удаагийн чуулганы үеэр тус холбооны Ерөнхийлөгч Жемаль Инайшвили айлчилж байна. Түүний хувьд манай улсын эдийн засгийн бодит байдал болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, тухайн улсын давуу тал нь юу байж болох вэ хэмээн биечлэн танилцаж байгаа. Ер нь тус холбооны ерөнхийлөгчид сонгуульт хугацаандаа гишүүн орнуудынхаа нөхцөл байдалтай танилцдаг уламжлалтай. Ерөнхийлөгч Жемаль Инайшвили айлчилж буй энэ үед танхимын зүгээс хөдөө аж ахуйн салбарыг ашиглан бүс нутгийн гишүүн орнуудад дотоодын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг эрэлхийлж байна. -Энэ удаагийн чуулганы онцлог юу вэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна? -Танхимын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжихийн зэрэгцээ гадаад зах зээл рүү гарах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ удаагийн чуулганы онцлог нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байгаа. Худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалтын салбарт ямар боломж байгаа талаарх мэдээллийг хүргүүлэхийн тулд холбогдох газруудаас нь экспертүүдийг урьж илтгэл тавиуллаа. -“Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо”-ны ерөнхийлөгч манай улсын бизнес эрхлэгчдийг хэрхэн дүгнэж байгаа бол? -Ерөнхийлөгч Жемаль Инайшвили бол томоохон бизнес эрхэлдэг бөгөөд тээвэр логистикийн чиглэлээр ажилладаг юм билээ. Тиймээс энэ салбарыг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Тээвэр логистик нь худалдааны хөдөлгүүр болдог гэж үздэг. Тиймээс өчигдөр тээвэр зуучийн салбарт тэргүүлэх аж ахуйн нэгжтэй тусгай уулзалт хийсэн. Хамгийн гол нь бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шинэ техник технологийг оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Манай улсын хувьд худалдааны давуу талууд бий. Тухайлбал, Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Европийн холбоотой хийсэн тарифийн хөнгөлөлтийн системийг ашиглах боломжтой. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 14 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 14 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин