“Өрхийн аж ахуй Монголын дунд, доод давхаргыг чирч яваа шүү”

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган боллоо.Тус чуулган “Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоо” буюу CACCI-гийн Ерөнхийлөгч Джамал Иннашвэйлигийн айлчлалын хүрээнд зохион байгуулагджээ. Чуулганаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үйл ажиллагаагаа тэлэх, ур чадвараа сайжруулахад хөшүүрэг болох мэдлэг, мэдээллийг түгээхийг зорьж буй хэмээн зохион байгуулагчид онцолсон.  Энэ үеэр бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжуудыг эрэлхийлж буй. Чуулганаар жижиг, дунд үйлдвэр болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх нь сэдвээр Олон улсын Санхүүгийн корпораци, Санхүүгийн зөвлөх үйлчилгээний Ази номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Рэйчел Фриймэн илтгэл тавьсан юм. Мөн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бизнесийн боломжийг бий болгох, Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх, цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсч, хөгжих арга замуудын талаар ярилцсан байна. Ази Номхон далайн бүс Нутгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Мукта Нандини “Аливаа улс орны эмэгтэйчүүд гэдэг маш их хөдөлмөрч, оюуны чадамжтай хүмүүс байдаг. Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх, тэдэнд тулгарч буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь энэхүү чуулганы онцлог. Энэтхэг улсын хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, жендерийн асуудалд Засгийн газраас онцгойлон анхаардаг. Үүний хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг” хэмээсэн юм. Энэтхэг улсын тухайд дөнгөж гарааны бизнес эрхэлж буй 10 бизнес эрхлэгч эмэгтэйг жил бүр төрөөс дэмжиж, тэдний бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд ихэд анхаардаг юм байна. Жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газрын зүгээс тусгай бодлого хэрэгжүүлдэг нь эмэгтэйчүүдэд  бизнес хийх боломжийг нь олгодог тухай тэрээр ярилаа. МҮХАҮТ-ын дэргэдэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа “Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган монголд анх удаа  зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Аль ч орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд асуудал, сорилт, боломжуудтай тулгардаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эдийн засгийнхаа тэн хагасыг авч явдаг. Ажлын байрны 75 хувийг бий болгож байгаа. Гэтэл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал аливаа шийдлийн гадна үлддэг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд бизнесийн таатай орчныг хүсдэг” хэмээн тодотгосон юм. Тэдний хувьд жижиг, дунд үйлдвэрийн хууль эрх зүйн болон татварын орчны тодорхой байдал тулгамдсан асуудлын нэг болдог аж. Энэ удаагийн чуулганаар банкууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм байна. Ховд аймгийн бизнес эрхлэгч Л.Оюунаа 1998 оноос хойш  хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр худалдаа эрхэлж буй. Ховд аймаг газар тариалангийн хамгийн тохиромжтой бүс нутаг. Тиймээс энэ салбарт бизнес эрхлэхээр болсон ажээ. Тэдэнд тулгардаг бэрхшээл нь тээврийн зардал. Нийслэл рүү нийлүүлэлт хийхийн тулд зайлшгүй дундын дамжлага ашиглах шаардлага тулгардаг нь бүтээгдэхүүний үнэ өндөр байх нөхцөл болдог тухай тэрээр учирлаж байв. Төр засгийн зүгээс өрхийн аж ахуйг дэмжихэд анхаарал хандуулаасай хэмээн хүсч буйгаа дуулгасан юм. Өрхийн аж ахуй Монголын дунд, доод давхаргыг чирч яваа шүү хэмээн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд онцолж байлаа. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 12 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 16 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 16 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин