Тэд бидний тухай: Синьхуа агентлаг “Дисковер Монгол”-г ингэж дүгнэв

2018-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Монголын Уул Уурхайн Хөрөнгө Оруулагчдын 16 дахь удаагийн “Discover Mongolia-2018” чуулган болж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Монголын уул уурхайн салбарт бизнесийн таатай орчинг тодотгон, илүү их хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон улсын уул уурхайн чуулганыг зохион байгуулдаг юм. Энэ удаагийн чуулганд Канад, Австрали, Герман гэх мэт 10 гаруй орны 300 гаруй албан хаагч, хөрөнгө оруулагчид оролцож байна. Хоёр өдрийн туршид оролцогчид Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлэх арга замыг хэлэлцэх болно. "Уул уурхай бол Монгол улсын эдийн засгийн гол салбар бөгөөд одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг эзэлж байна. Түүнчлэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 74 хувь, нийт экспортын 90 хувийг тус тус эзэлдэг" тухай Монгол Улсын УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ хэлэв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж байгаа аж. Гэсэн хэдий ч илүү их хөрөнгө оруулалтыг татахын тулд гадаадын хөрөнгө оруулагчыг “Монгол Улсад тавтай морил” хэмээн уриалж байна. Монгол орны өргөн уудам газар нутаг нь нүүрс, зэс, алт, уран, молибден, жонш зэрэг баялаг орд газруудтай. Монгол Улсын өмнөд говь цөлд орших Оюутолгойн аварга том зэсийн орд, Тавантолгойн нүүрсний орд нь дэлхийн хэмжээний томоохон төсөл юм. “Дисковер Монгол” нь далайд гарцгүй Зүүн Азийн улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах хамгийн том арга хэмжээ гэж болно. Монгол Улс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг гадаадын хөрөнгийн биржид гаргахаар шийдвэрлэсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын арга хэмжээ болж байгаагаараа энэ удаагийн чуулганы онцлог оршино. Тавантолгой нь дэлхийн хамгийн том коксжих нүүрс, далд нүүрсний ордуудын нэг бөгөөд 6.4 тэрбум тонн нөөцтэй юм. Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин