Cургуулийнхаа тоог мэддэггүй сайд

2018-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа саяхан TV-5 телевизээр ярихдаа  “Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт   270  сургуультай”  гээд аваад хаяжээ. Монгол Улс жижигхэн нь үнэн, хүн ам  нь ч цөөхөн. Гэхдээ яаж ч андуурсан,  хэчнээн цээжний бангаар ярьдаг  салбарын сайд  байсан ч  энэ нь  харамсалтай бөгөөд  эмгэнэлтэй юм. Захаас аван Монгол Улс 21 аймаг, 331 сумтай гээд  бодоход л 270 гэсэн тоо гарахгүй шүү дээ. Тоо ярихаа байя, зүгээр   хар ухаанаар багцаалдахад аймаг, сум, дүүргийн сургууль  дээр төр, хувийн хэвшлийн, дээр нь тусгай дунд сургуулиудаа нэмчихэд 700 дөхнө. Гэтэл бүхэнл бүтэн салбарын сайд  зөвхөн ЕБС-ийнхаа тоог гаргаж чадахгүй төөрөлдөж,  телевизээр буруу мэдээлэл хийж бусдыг ч бас төөрөлдүүлээд явж байна. Түүгээр зогсохгүй  бодолгүй ярьдаг эхнэрээ  өмөөрч нөхөр нь сошиал орчинд  бусдыг хэл амаар доромжилж, сүрдүүлээстэй. “Манай улсын ЕБС-ийн тоо 270 биш” гэж шүүмжилсэн иргэний постын дор Ц.Цогзолмаа сайдын нөхөр    Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав өөрийн цахим хаягаас “Тэгээд та нар хэдэн сургуультайг мэдэх юм уу” хэмээгээд ёс бус үгсээр доромжилжээ. Хэдий сошиал орчин чөлөөтэй ч гэлээ төрийн сайдын нөхөр, төрийн албан хаагч хүн ийм авир гаргаж боломгүй. Ер нь тэгээд “Ямар ноён байна, тийм түшмэл байна” гэгчээр Засгийн газар нь ажлаа мэдэхгүй, тогтоол шийдвэрүүд нь  байнга шахам буруу гардаг бол салбарын сайд нь ч бодолгүй, бодлогогүй ярьж элэг доог болоод явж байна. Тэгэхээр энэ байдал цаашаа  улс орны гадаад нэр хүнд, өнөөдөр үүсээд буй  дотоод байдалд ч сайн зүйл авчрахгүй нь ойлгомжтой юм. Эх сурвалж:www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин