Технологийн компаниуд Сингапурын “AIDAS” групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ

2018-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Монгол Улсад банк санхүү болон технологийн нэгдлийг хэрэгжүүлж буй анхдагч бөгөөд манлайлагч “ГрэйпСити Монгол”, “МОСТ финтек” компани олон улсын зах зээлд гарахаар болжээ. Тус компаниуд Сингапурын “AIDAS” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд дижитал банкны шийдэл, банкны суурь бүртгэлийн ПОЛАРИС систем болон мобайл хэтэвчний платформыг олон улсад экспортлох боломжийг бүрдүүлжээ. Тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудыг чиглэн ажиллахаар төлөвлөж буй гэнэ. Сингапурын “AIDAS” групп 2012 онд NTC integration Pte Ltd болон PAVE system Pte Ltd компанийн нэгдлээр үүсгэн байгуулагдсан юм байна. Тэд хэрэглэгчдийг мэдээлэл харилцааны технологи, аудио дүрслэлийн шийдлээр хангахийг зорьж ажилладаг. Сингапур, Малайз, тайланд, Индоне улсад үйл ажиллагаа тэлж байгаа бөгөөд бүс нутагтаа нэр хүндтэй групп болжээ. Тус Группийн хувьд манай улсын видео, аудио бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин “ГрэйпСити Монгол” компани банк санхүү, төлбөр тооцооны программ хангамж боловсруулдаг Монголын анхны технологийн компани гэдгийг олон нийт андахгүй. 2000 онд байгуулагдсан цагаасаа өдгөөг хүртэл банк санхүүгийн салбарт ажиллаж буй. Түүнчлэн “МОСТ Финтек” компани Монгол Улсын үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах зорилгоор 2008 онд байгуулагдсан. 2012 онд Most money үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн нь Монголын ахны цахим хэтэвч болсон юм. Одоогоор 200 гаруй мянган хэрэглэгчийн өдөр тутмын бүхий л төлбөр тооцооны хэрэгцээг хангаж байгааг тус компанийн мэргэжилтнүүд онцоллоо. Цахим орчинд үйл ажиллагаа эрхлэхэд гарах эрсдэл нь системийг хакердах явдал аль ч улсад гарч байгаа. Тиймээс “МОСТ Финтек” компани эрсдэлийг тооцоолон хамгаалалтыг сайтар хангасан гэдгээ дуулгасан юм. Дашрамд дурдахад, “Most money” буюу цахим хэтэвчний программыг монгол залуус бүтээн хөгжүүлж буй аж.
“AIDAS” группийн ТУЗ-ийн дарга Вилсон Нг: Урт хугацаанд судалгаа хийж “ГрэйпСити Монгол”, “МОСТ Финтек” компанийг сонгосон -“AIDAS” группийн хувьд Сингапур болон Монголын зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй финтек компаниудыг нэлээд хугацаанд судалсан. Судалгааны үр дүнд “ГрэйпСити Монгол”, “МОСТ Финтек” компанийн бүтээгдэхүүн болон олон жилийн туршлагад үндэслэн сонголтоо хийсэн. Тус компаниудын технологийн шийдэл нь хамтарч ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж болно. Бид урт хугацаандаа хамтран ажиллах гэрээ байгуулахаар зорьж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын инженерүүдийн бүтээгдэхүүнийг Сингапур болон Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлэхийн зэрэгцээ манай компанийн бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэх юм. “МОСТ Финтек” компанийн гүйцэтгэх захирал А.Сүхдорж: Мэдээлэл технологийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарч байна -Манай улсын банк санхүүгийн салбарын технологийн хэрэглээ дэлхийн төвшинд хүрсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Технологийн зах зээл дээр маш чадалтай залуус гарч ирж байна. Бид энэ давуу талаа ашиглан бүтээгдэхүүнээ экспортлоход чиглэж ажиллах нь зүйтэй юм. Тиймээс манай компани Сингапурын “AIDAS” групптэй хамтарч ажиллахаар боллоо. Манай компанийн бүтээгдэхүүний хамрах цар хүрээ, чанар, даац сайн байгаа учраас гадагш нь гаргах хэрэгтэй гэж үзсэн. Ингээд олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ гадны зах зээл дээр гарах боломжтой болсон юм. Бид Зүүн өмнөд Азийн зах зээл рүү орохын тулд Сингапурт бүртгэлтэй компанийн нэрээр орохоос аргагүй бодит нөхцөл байдал үүссэн учраас тус компанитай хамтарч байна. Гэхдээ цаашид бид өөрсдийнхөө нэрээр олон улсын зах зээл рүү бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг эрэлхийлж байна. Цахим банкны систем нь арилжааны банкны үйл ажиллагааг булаах гэж буй оролдлого биш. Харин ч бид хамтарч ажиллах нь энэ салбарын хөгжилд түүчээлэх боломжийг бүрдүүлэх учиртай. Эх сурвалж: www.polit.mn
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 45 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 45 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 45 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 45 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 45 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 54 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 56 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 57 мин