Гишүүдийн нэр хүнд данхны үнэтэй болов уу?

2018-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Эрхэм гишүүд сонгогчдод иштэй чихэр тарааж явсан  1990-ээд оны үе түүх болж  бүдгэрсэн  ч  өдгөө XXI зуунд данхан дээр дүрээ бүтээлгэн тарааж яваа гишүүн байна.  Энэ хүн бол Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон М.Билэгт юм. Хаврын чуулганы зав­сар­лагаанаар тойрогтоо очиж, иргэд сонгог­чидтой уулзах гэтэл  ирц бүрдэхгүй байгаа бололтой. Ирц бүрдэхгүй ч гэж итгэл даасангүй гэж үзэн хүлээж авахгүй байгаа ч юм уу, хэн мэдлээ. Иймд эрхэм гишүүн  сонгогчдоо ирүүлэх мэргэн арга сэджээ. Хөнгөн цагаан данхыг айл, өрхүүдэд тарааж. Тэгээд тэнд, энд иргэдийн  уулзалттай  шүү, ирсэн хүмүүс сугалаатай. Сугалаанд данх 20 ширхэг байгаа” гэсэн зарыг давхар  явуулжээ. Бас  ирсэн хүмүүсээс аз нь шовойсон нэг нь хөлийн гишгүүр  болох  хивсэнцэр, бакал хүртэл  таарч мэдэх   ёндоотой  сугалаа болохыг  сурталчлаад ам­жиж. Ийнхүү эрхэм гишүүд  сонгогчдоо ирүүлж,  өөрсдийгөө сурталчилж явна. Ганц М.Билэгт гишүүн ч бус бусад нь ч гэсэн  оймс,  шанага тараасан гэх  сураг дуулдаж байгаа юм. Харин энэ хэрээр өөрсдийнх нь нэр хүнд унаж байгааг мэддэг болов уу. Баянхонгорт тараасан   данхыг харахад  УИХ-ын гишүүний нэр хүнд данхны үнэтэй болжээ. Ийм зүйлээр “даллаж” хошго­руулж байгаа нь сонгогчдоо доромжилсон нэг хэлбэр  гэдэг нь ч төвөггүй  ойлгогдохоор байна. Ер нь бол Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд ийм, тийм зүйл тараалаа гэсэн мэдээлэл өмнө нь гарч л байсан. Наргиа наадам болгож, онигоо зохиосон ч удаатай. Жишээлбэл, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, хонгор нутгийнхныг төрд төлөөлж ажилласан Д.Ганбат гишүүн л гэхэд   “Бидон Ганбаа” нэр  авсан. 40 литрийн бидон дээр өөрийн хөргийг  хэвлүүлж тараасан  нь тэр. Эрхэм гишүүний хөрөг  бүхий хөнгөн цагаан  бидон  өдгөө данх болж хэлбэрээ өөрчлөн айл өрхүүдэд заларсан нь энэ. М.Билэгт гишүүн ч “Данх Билэгт”  гэдэг нэртэй боллоо.  Тараасан данхан дээр сонгогчид нь эрхэм гишүүнийхээ хөргийг өөрсдөө хэвлэсэн байна гэж М.Билэгт гишүүн хэлж байгаа. Хүндэтгээд эсвэл санаж үгүйлээд хөргийг нь залсан уу гэдэг эргэлзээтэй. Үүнийг дагаад баянхонгорчууд барьцтай юм өгөхгүй бол хөдөлдөггүй улсууд  юм  уу гэх наргиа   сошиалд  газар аваад байна. Тухайлбал,  1990-ээд оны зуднаар  Ц.Элбэгдорж Баянхонгор аймгийн   Гурванбулаг суманд нисдэг тэргээр очиж   айлын эхнэр, хүүхдүүдэд чихэр атгаж өгч явжээ. Мөн гэрийн эздэд  цасны шил /мото спортынхон зүүдэг/ тараасныг нутгийн иргэд  дээлийнхээ хормой дээр  овоолон тосч аваад цааш ах дүүс, хамаатан садандаа  тараасан байна. Тэгвэл түүний дараахан тус тойрогт нэр дэвшсэн эрхэм гишүүд   гурил, будаа, элсэн чихэрийг давалгаалуулан тараасаар ирсэн гэнэ.  Тэр үеэс ходоо­доороо сонголт хий­дэг гэх хэлц үг хүртэл гарч  байв. Тэгвэл өнөөдөр XXI  зуунд эрхэм гишүүд  данх, хөлийн гишгүүр, бакал гутал тарааж  сонгогчдод өөрийгөө таниулах гээд явж байна. Яасан ч ядарсан арга вэ, ямар ч хямдхан сонгууль вэ дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22