Ч.Мөнгөндалай: Эльбрус уулчдыг соронзон мэт татдаг

2018-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор аялагч, уулчин Ч.Мөнгөндалайг урилаа. Тэрээр Европын ноён оргил гэгддэг Эльбрусын оргилд амжилттай гараад иржээ. -Европ тивийн ноён оргилд амжилттай гарсанд тань баяр хүргэе. Хэр догдолж байна? -Би энэ сарын 2-нд Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд авиралт хийхээр эх орноосоо гарсан. Зорьсон зорилгодоо хүрч, тивийн оргилд хөл тавьсандаа баяртай байна. Намайг эх орондоо ирэхэд хэвлэл мэдээллийнхэн угтаж, баяр хүргэлээ. Сэтгэл минь маш их догдолж байна. -Таныг авиралт хийж байх үед цаг агаар их тогтворгүй байсан гэсэн. Саад бэрхшээл их байсан байх? -Цаг агаарын хувьд шуурга ихтэй, тогтворгүй үе таарсан. Хэдийгээр шуургатай, харагдах байдал хязгаарлагдмал байсан ч буцахыг хүсээгүй. Учир нь би их том зорилго тавьж тэр уулын бэлд очсон. Тиймээс ямар ч байсан гарна гэж өөртөө хэлээд, дөрвөн удаагийн оролдлого хийсэн. 5400 метрийн өндөрт гараад майхнаа зоогоод амарна гэж тооцоолсон ч  салхи хүчтэй байсан учир амрах боломж олдоогүй. Цаг агаар тогтуун болохыг хүлээж байгаад шууд авиралтаа хийсэн. Шөнө нь унтахгүй авирсаар үүрийн 05:00 цагт уулын оргилд гарч, төрийн далбаагаа мандуулсан. -Их хүч хөдөлмөр, зориг тэвчээр гаргажээ. Эльбрусын хувьд их манантай уул гэх юм билээ? -Энэ оргилд осол их гардаг. Учир нь битүү манантай. Анх дэргэд нь очоод харахад сүрдмээр санагдаж байсан. Битүү цагаан, буурал оргил. Авиралт хийж байхад хэсэг хугацаа өнгөрөөд л манан бүрхээд байсан. Мөн Хар тэнгисийн эрэг дээр оршдог учраас уур амьсгалын хувьд их хатуу, ширүүн юм билээ. -Жилд дунджаар 20 гаруй уулчин энэ оргилд амь насаа алддаг гэж сонсож байсан. Тэгэхээр энэ ууланд авиралт хийнэ гэдэг амь насаараа дэнчин тавьсан алхам юм аа? -Дэлхийн хэмжээнд хамгийн их эрсдэл гардаг, аюултай оргилын тоонд Эльбрус ордог юм билээ. Уулчид ихэвчлэн битүү манан дунд төөрч, зүгээ алдах, хөл алдах зэргээс болж амь насаа алдсан байдаг. -Битүү манан дунд байдаг гэхээр уг нь их үзэсгэлэнтэй уул байх гэсэн төсөөлөл төрөөд байна? -Эльбрус таны хэлдгээр их үзэсгэлэнтэй, уулчдыг соронзон мэт татдаг оргил. Цас мөсөөр хучигдсан байдалтай харагддаг юм. Уулыг дамнаад 23 мөсөн гол бий. Хоёр оргилтой, галт уулын тогоо. Өрнө зүгтээ 5642 метр, дорно зүгтээ 5621 метр өндөртэй. Манай эриний 50-аад оны үед идэвхитэй байсан гэх юм билээ. Уулыг дэлбэрэхэд тогооноос нь их хэмжээний хар нүүрстэй уур, гал гарч шөнийг өдөр болсон мэт гэрэлтүүлж байсан гэсэн домог мэт яриа уулчдын дунд байдаг. -Уулчид энэ оргил руу зүглэхдээ жахаан эмээдэг байх? -Эльбрусын авиралт надаас их зориг шаардсан. Үнэнийг хэлэхэд айж байсан. Гэхдээ “чадна” гэдэг сэтгэлзүйтэй явсан. -Дэлхийн энэ олон оргил байхад яагаад хамгийн эрсдэлтэй Эльбрусыг сонгосон юм бэ? -Би энэ оргилд гарч амжилтаа ахиулахыг зорьсон. Анх энэ уулын тухай сонсоод цахим ертөнцөөс мэдээллийг нь хайж үзсэн. Олон уулчдын туршлагыг судалсны эцэст авиралт хийхээр шийдсэн. Мөн эх орноороо олон удаа аялсан учир энэ удаад олон улсын уулчидтай өөрийгөө сорьж үзмээр санагдсанаа нуухгүй. Цаашдаа ч дэлхийн дээвэр болсон ноён оргилуудад гарахыг мөрөөдөж байна. -Та олон улсын уулчидтай авиралт хийсэн гэсэн. Хэрхэн ойлголцож байв? -Манай баг найман хүний бүрэлдэхүүнтэй. Багийнхантайгаа дохионы хэл болон бичгээр ойлголцож байсан. Бид их дотно найзууд болсон. Ялангуяа Оросын уул­чинтай. Надтай ярилцаж, их элгэмсүү хандсан. -Та Монголынхоо уулчидтай хэр холбоотой байдаг вэ? -Монголынхоо мундаг уулчдын туршлагыг судалдаг, заавар зөвлөгөөг нь сонсохыг хүсдэг. Энэ удаагийн авиралтынхаа өмнө гавьяат тамирчин Б.Гангаа­маатай фэйсбүүкээр холбогдож зөвлөгөө авсан. Надад их урам хайрласан. -Б.Гангаамаа гавьяат “К2”-т амжилттай авираад ирсэн. Та хоёр хамт авиралт хийж байв уу? -Би анх Алтай Таван богдод авирахдаа гавьяаттай танилцсан. Тухайн үед түүгээр бахархах сэтгэл төрж билээ. Туршлагатай уулчны үлгэр дууриалалаар уулчин болохсон гэсэн хүсэл минь хурцлагдсан гэж боддог. Энэ үеэс өөрийгөө бэлдэж, уулчин болох мөрөөдөл тээж эхэлсэн. -Та Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн бил үү? -Отгонтэнгэр хайрханд ганцаараа авиралт хийсэн. Ойролцоогоор 3900 метрийн өндөрт гарсан. Зориулалтын хувцас, бэхэлгээгүй явсан учир бэрхшээл их тохиолдсон. Замд хэсэг хүмүүс таараад цаг агаар муудах гэж байна. Цааш ганцаараа явах аюултай гэж зөвлөсөн ч аяллаа үргэлжлүүлсэн удаатай. Гэхдээ оргилд нь хүрч чадаагүй. -Уул усыг басч, бардаж болохгүй гэдэг. Туршлага их хэрэгтэй байх даа? -Уулын спортод хойрхойсч эхэлсэн үе л дээ. Товлосон хугацаандаа уулын оргилд гарна гээд өөртөө зорилго тавьчихсан байсан. Тиймээс буух бодол төрөөгүй. Отгон­тэнгэр хайрханд авирч байхад өглөө нь цэлмэг бай­сан хэрнээ өдөр нь гэнэт шуурч, өмнөх газар хараг­дахгүй, газрын барим­жаагүй болсон. Хэсэгхэн хугацаанд тэнгэр цэлмэхэд нь замаа хартал хадан хясааны ирмэгт ирчихсэн зогсож байсан. Нэлээд өндөрт гарсан учир GPS ажиллахгүй, дээрээс нь замаа алдсан учир яах ч аргагүй буцсан. -Аялж байх хугацаандаа үүнээс өөр эрсдэл, аюултай халз тулж байв уу? -Тарвагатайн нуруунд явж байхдаа сүрэг чонотой таарсан. Гэхдээ тайван байж аюулыг өөрөөсөө холдуулж чадсан. Мөн хээр явж байхад хоол хүнсээ дээрэмдүүлэхээс эхлээд аюултай нөхцөлд олон удаа орж байлаа. -Уучлаарай. Та төрөлхийн сонсголгүй юм уу? -Багадаа эмэнд хордоод сонсголоо алдсан. -Сонсголтой байх үеэ хэр санадаг вэ? -Би багадаа дуулах их дуртай байснаа л санадаг. Тэр үеэ их үгүйлдэг. -Та спорт, аяллыг мөрөөдлийнхөө нэг хэсэг  гэж ярьж байсан. Мөрөөдлөө биелүүлэхэд санхүүгийн эрх чөлөө зайлшгүй хэрэгтэй. Танд ажил эрхлэх боломж байхгүй юм уу? -Би цахилгаанчин мэргэжилтэй. Гэвч сонсголгүй гэхээр байгууллагууд ажилд авдаггүй. Тамирчин хүнд санхүү хамгийн чухал гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрч байна.  Эльбрусын авиралтад таван сая төгрөг шаардлагатай байсан. Гэвч Биеийн тамир спортын газрын даргын хандивласан сая төгрөг, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр сая төгрөг гээд  нийтдээ  сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар дөрвөн сая төгрөг цуглуулж чадсан. Харин Улаанбаатар хот руу буцах зардлаа ОХУ-д амьдардаг найз, нөхдийнхөө тусламжаар цуглуулсан. -Мөрөөдөлдөө хүрэх зам бүхэн дардан байдаггүй. Бэрхшээл тулгарна, шантарна, гутарна. Тэр үедээ юунаас урам авдаг вэ? -Хамгийн эхэнд надад итгэдэг хүмүүсийн тухай боддог. Тэднийхээ ит­гэлийг алдахгүй юмсан гэж хичээдэг. Намайг гэ­сэн олон хүний дэ­мэнд өнөөд­рийн Ч.Мөнгөн­далай төрсөн гэж би боддог. -Таны бага нас хаана өнгөрсөн юм бэ? -Бага нас минь Сэлэнгэ аймгийн Номгон тосгонд өнгөрсөн. Жаахан байхад аав, ээж минь бурхны оронд явсан учир хамаатнууд дээрээ л өссөн. -Та гэр бүлтэй юу? -Гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй байна. Гэхдээ сэтгэлдээ хайрлаж явдаг бүсгүй бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

14 цаг 42 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Өчигдөр 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Өчигдөр 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин