С.Чинзориг: Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа эсэхийг шалгана

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах агентлаг болон бусад цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.   -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах шинэ агентлаг байгуулахаар боллоо. Чиг үүргийг тодруулахгүй юу? -Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо. Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн талаарх ойлголт, мэдлэг нийгмийн аль ч түвшинд хангалтгүйн улмаас эдгээр хүмүүсийн эрх алхам тутамд зөрчигдөж, нийгмээс гадуурхагдан, тусгаарлагдах хандлага ажиглагддаг. Агентлаг бай­гуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин, нийгмийн зөөлөн дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн хөгжил дэх оролцоог хангах талаар ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг ялгаваргүйгээр, бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 103.630 буюу нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу байхад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу гэсэн судалгаа бий. Түүнчлэн, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байхад хөгжлийн аливаа бэрхшээлгүй иргэдийн 69 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй бол хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн 4.0 хувь нь бичиг үсгийн мэдлэггүй байна. -Агентлагийн бүтэц орон тоог баталлаа. Төсвөөс нэмэлт зардал шаардагдах уу? -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хариуцсан Засгийн газрын агентлаг  байгуулахдаа шинээр орон тоо, төсөв нэмэгдүүлэхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Сэргээн засалт сургалтын төв гэсэн төсөвт улсын үйлдвэрийн газар 121 хүний орон тоо, 21.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ орон тоо, төсөвтөө багтаагаад 35 хүний орон тоотой агентлаг байгуулна. Тэгэхээр шинээр хүн ажилд авахгүй. Одоо ажиллаж байгаа 121 хүн дотроос захиргаа, аж ахуй, үйлчилгээний чиглэлийн ажилтнуудыг нэгтгэнэ. Агентлагийн харьяанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг төсөвт үйлдвэрийн газар ажиллана. Тухайлбал, протез, мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургалт, сэргээн засах эмнэлэг зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ эрхэлж, бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага ажиллана. Тиймээс шинээр орон тоо, төсөв нэмэхгүйгээр одоогийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгоно гэж ойлгож болно. -Агентлаг байгуулагдаад эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар тодорхой ажил хийх вэ? -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргээр тулгамдаж байгаа асуудал их бий. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд энгийн хүнтэй тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь нэн тэргүүний шаардлага.  Ялангуяа, чөлөөтэй зам нэвтэрдэг, орц гарц, цахилгаан шатнаас эхлээд зөөлөн дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах юм. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшнээс доогуур байгаа учраас нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. 2019 оны төсвийг өргөн барихдаа халамжийн хуульд өөрчлөлт оруулж, халамжийг амьжиргааны түвшинд хүргэхээр ажиллаж байна. Мөн тусгай хэрэгцээ шаардлагатай байгаа иргэдэд зориулсан халамж, асрамжийн төв шинээр байгуулахад анхаарч ажиллана. Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг заасан байдаг. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа эсэхэд хяналт тавих зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгой анхаарна. -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд ямар ажил хийж байна вэ? -Засгийн газраас олон улсын байгууллага донор байгууллагуудтай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах олон талын арга хэмжээ авч байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжих төв байгуулах асуудал  яригдаж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барьж дуусгалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барих зэргээр олон улсын байгууллага болоод төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн ажил цөөнгүй байна. -Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал хөндөгдөж эхэллээ. Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ? -Засгийн газар Олон улсын валютын сантай ярилцаад энэ оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулаад нэмэх тохиролцоонд хүрсэн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулаад энэ наймдугаар сард багтаагаад Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна. Тиймээс багш нарын ажил хаяхтай холбоотой асуудал гарахгүй байх гэж бодож байна. Засгийн газар ажил олгогчийн хувьд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Тийм шаардлага ч бий. Гэхдээ олон улсын байгууллагатай байгуулсан хөтөлбөр гэрээг зөрчихгүйгээр хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс эхний ээлжинд орлого багатай хэсгийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулсан. Энэ сард багтаад шийдвэр гарна. -Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулган зарлах асуудал яригдаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? -Ээлжит бус чуулган зарлах асуудал тодорхой хуулийн хүрээнд явагдах ёстой. Хэлэлцэх асуудал тодорхой болж байж УИХ-ын дарга захирамж гаргадаг.  Хуулийн үндэслэл  заалт хангагдаж байгаа бол ээлжит бус чуулган зарлахад буруудах зүйлгүй. Мөн салбартаа гарсан алдаа дутагдлаас болж Ж.Бат-Эрдэнэ сайд хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр өргөдлөө өглөө.Тиймээс байгаль цаг уурын нөхцөл байдлаас болж сэргээн босголтын ажилууд хийх зэргээр Зам тээврийн хөгжлийн сайдын асуудлыг богино хугацаанд хэлэлцэж  шийдвэрлэх шаардлагатай гэж харж байна. -Ажлаа өгч байгаа нь улс төрийн соёл боловч нөгөө талаас албан тушаалаасаа буулаа гээд хариуцлага хүлээж чадаж байна уу гэх шүүмжлэл байна? - Хариуцлага олон янз. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүст ёсзүйн хариуцлага зайлшгүй байх ёстой. Монголд сүүлийн 20 жилд салбартаа гарсан алдаа дутагдлаас болж улс төрийн албан тушаалтан ёсзүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан явдлыг санахгүй байна. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ сайд улс төрд шинэ жишиг гаргаж ирлээ гэж харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

14 цаг 19 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Өчигдөр 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Өчигдөр 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Өчигдөр 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин