Шатахууны үнэд дөрлүүлсэн инфляц

2018-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Статистикчид өчигдөр мэдээлэл хийв. Инфляц өнгөрсөн сард 0.5 хувиар өссөн аж. Үүнд шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн гэдгийг тэд онцлов. Тодруулбал, нийт өсөлтийн 43 хувь нь зөвхөн шатахууны үнийн өсөлттэй холбоотой аж. Үүнтэй зэрэгцэн шатахууны үнэ дахин өснө гэх “шуум” гараад эхэлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард ШӨХТГ-аас зохиомлоор шатахууны хомсдол үүсгэн үнээ нэмсэн хэмээн импортлогчдыг буруутгаж байсан. Тухайн үед ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Улс орон даяар хиймэл хомсдол үүсгэж шатахууны үнийг нэмсэн байна. ШӨХТГ-аас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч, хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллах зөвлөмжийг өгсөн” хэмээж байсан. Тэрээр төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан зөв­лөл шатахууны хангамж, үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар ажиллаж байхад хомсдол үүсгэж, үнэ тарифтай холбоотой өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Найр наадам, амралтын сиймхийг нь ашиглаж байгаад аажим, аажмаар үнээ өсгөж буй шатахуун импортлогч компаниудад захирагдах захиргаа гэж байдаггүй мэт авирлах. Үнэн хэрэгтээ “Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Хомсдол үүсгэж, хязгаарлалт тогтоож, удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжийн эрхийг түдгэлзүүлэх саналыг манай газраас гаргаж байна” хэмээн Б.Лхагва дарга ярьж байжээ. Харин энэ удаад үнэ нь өсч байгааг нь анзаарах сөхөө Засгийн газарт ч, ШӨХТГ-т алга бололтой. Таг чиг суусаар намрын их ажилтай золгох нь. 10 гаруйхан хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэнэ. Үүнтэй зэрэгцэн ургац хураалт ч эхлэхээр төлөвлөгдөж байгаа аж. Харин албан тушаалтнууд хэрхэх гэж буйг таашгүй. Инфляцийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж буй шатахууны үнийг хазаарлах чадамж Засгийн газарт байна уу? Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 48 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 48 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 48 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 48 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 48 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 48 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 48 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 58 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 59 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 1 мин