Ричард Гир, Алехандра Сильва нар хүүхэдтэй болно

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Холливудын жүжигчин, өдгөө 68 настай Ричард Гирийн гэргийн 35 настай жүжигчин Алехандра Сильва бие давхар болсон талаар Испанийн ABC портал мэдээлжээ. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор гэрлэсэн бөгөөд тавдугаар сарын 6-нд Нью-Йоркт хуримын ёслолоо хийсэн зураг нь Испанийн “Hola!”  сэтгүүлд нийтлэгдэж байсан юм. Ричард Гирийн хувьд өмнөх гэрлэлтээсээ нэг хүүтэй. Жүжигчин Кэри Лоуэлл, Ричард Гир нар долоон жил болзсоныхоо дараа 2012 онд гэрлэсэн ч энэ нь удахгүй салалтаар төгссөн билээ. Гэр бүл цуцлах шүүхийн процесс  бараг дөрвөн жил үргэлжилсний эцэст 2016 онд жүжигчин эр албан ёсоор гоонь эрийн тоонд багтсан. Энэхүү гэрлэлт  бүтэлгүйтсэн нь хосууд үзэл бодлын хувьд зөрүүтэй байсантай нь холбоотой гэж америкийн хэвлэлүүд бичдэг. Тодруулбал, Ричард Гир нам гүм тайван амьдрах хүсэлтэй байсан нь Кэри Лоуэллын хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан гэдэг. Ричард, Алехандра Сильва нар 2014 онд Италид уулзаж дотноссон. Тэр үед Гир гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчихөөд Европоор амарч байсан аж. Алехандра бүр эртнээс л Гирийг мэддэг байж. Учир нь Ричард Гир ирээдүйн найз бүсгүйнхээ аав, хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Сильватай  эртний танилууд байжээ. “Бидний хайр бэрхшээлтэй учирсан” гэж Алехандра Испанийн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурссан байдаг. Учир нь тэд учрах үед Гир хэдийгээр салахаар өргөдлөө өгсөн ч эцэслэж шийдэгдээгүй байлаа. Бас Алехандра ч өөрөө эрх чөлөөтэй болж чадаагүй,  Америкийн баян бизнесмен, Гованд Фридландаас гэрлэлтээ цуцлуулах процесс нь үргэлжилж байжээ. Түүний нөхөр Гованд Фридланд бол 1,8 тэрбум долларын хөрөнгөтэй уул уурхайн Ivanhoe Mines концернийн өв залгамжлагч байсан бөгөөд тэд 2012 онд хүүтэй болцгоосон ч, гэрлэснээсээ хойш найман жил болоод салжээ. Ричард Гир, Алехандра Сильва нар дөрвөн жилийн өмнө уулзаж дотносчээ. Ричард Гир, Алехандра Сильва нарын хуримын зураг Испанийн “Hola!”  сэтгүүлд нийтлэгдсэн. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин