Г.Нандинбилэг: Тайж нар төр барих ухааныг тоглоомоор дамжуулан зааж байсан

2018-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Г.Нандинбилэгтэй ярилцлаа.   -Монгол ардын “Төгсжаргалант” хэмээх тоглоомыг өнөөгийнхөн огт мэддэггүй.Та ямар эх сурвалжаас мэдээлэл авч судлав? -МУИС-ийн  сургуулийн монгол аман зохиол, утга зохиол судлалын хүрээнд  сүүлийн 7-8жил монгол тоглоомын талаар судалж байна. Тэр дотроо судлагдахгүй үлдсэн ширээний тоглоом буюу, өөрөөр хэлбэл ширдгэн дээр тавьдаггүй билэгдэлт хээ дүрс бүхий тоглоомуудын талаар судалсан. Судалгаа хийж нэлээд хэдэн тоглоомыг сэргээхэд, энд тэнд тоглож байсан мэдээлэгдэж, Монгол орны баруун, зүүн хэсэгт байсан  гэсэн сурвалжууд гарсан. Ийм байсан учир эхэндээ судалгаа хийхэд урамтай байсан. Гэтэл “Төгсжаргалант” гэдэг тоглоомын  хувьд нэрнээс өөр мэдээлэл олдохгүй 5-6 жил болсон. Зөвхөн тийм тоглоом байсан юм, би багадаа тоглож байсан гэсэн мэдээлэл л гарахаас ямар тоглоом байв гэдэг тодорхой бус. Дотор нь ноён, хатан, малгай, дээл гэхчлэн  хувцас, мал сүрэг гардаг гэхээс өөр юм дуулддаггүй. Яагаад гэвэл явцуу хүрээнд тоглож байснаас тэр. Сүүлд бусад мэдээлэгчдийн сурвалжаас Хөвсгөл аймгийн  орон нутгийг судлах музейд хадгалагдаж байгааг олж мэдсэн. Музейгээс нь албан ёсны зөвшөөрөл авч,  судалгааны үр дүнг музейд хүлээлгэж өгөх гэрээ байгуулж байж судалгаа хийсэн. -Явцуу хүрээнд тоглож байсан гэхээр дээдсийн тоглоом байсан юм уу? -Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны гол баг, одоогийн Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын Идэр голын дагуу, уулаар нь яривал Зүрх уулын орчим тайж нарын дунд тоглогдож байсан юм билээ. Өөр газраас мэдээлэл олдохгүй байгаа. Нарийн судалж үзэхэд социализмын үед 1940-өөд оны эхээр намын тогтоолоор феодалын үзэл суртлыг уламжилж, дамжуулж байна гэдэг үүднээс хориглосон юм билээ. Тоглоомд ноён, хатан, мөн зэрэг нэмэх талаар  гардаг. “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кино байдаг шүү дээ, түүн шиг  зэрэг нэмж малгайныхаа жинсийг томсгох гээд явж байгаа халх ноёныг зураад, заагаад байгаа юм шиг.  Социализмын үед энэ талаас нь хараад хорьсон байх. Өнөөдрийн байр сууриас судалж үзэхэд энэ нь  монгол ноёдын ард иргэдээ хайрлах, асрах, хэрхэн төр барих арга ухаанд тайж нар өөрсдийн хөвгүүдийг багаас нь сургаж байсан тоглоом юм байжээ гэдэг нь ойлгогдож байгаа юм. Төр барих ухаан, төр түвшин байх, дайн тулаангүй энх амгалан цагт төр тогтуун байхыг билэгдсэн, үе залгамжилсан ноёдын үед үр хүүхдэдээ энэ ухаанаа  тоглоомоор дамжуулан уламжилж сургаж байсан гэдгийг судалгааны явцад илрүүлсэн. -Тоглоомд  үүнээс өөр  ач холбогдол байна уу?   -Арилжаа наймааны утга “Төгсжаргалант” тоглоомд бий. Таван хошуу малаа богоос бодод шилжүүлэн наймаалцахад хэрхэн алдаагүй тооцоо, наймаа хийх монгол ухаан маш тодорхой байгаа юм. Нөгөө талаас, төр барих арга ухаан нэвт шингэсэн байна. Мөн юуг эрхэмлэж дээдлэх ёстой вэ, төрийн хэрэгт яаж оролцох вэ, хувцас хунар, гэр орон, мал идээ, эхнэр хүүхэд бүгд бүрдсэний дараа төрд орох ёстой. Тэгвэл хэрхэн түвшин болдог гэх ухаан тэнд байгаа юм. -Төрд орохыг сонирхсон хүн  шууд орчихож болохгүй гэсэн номлол тэнд байна гэсэн үг үү? -Тийм. Тухайлбал,  төрийн хэрэгт яаж оролцох вэ, хувцас хунар, гэр орон, мал идээ, эхнэр хүүхэд бүгд бүрдсэний дараа төрд орох ёстой гэсэн санааг тэнд шингээсэн байгаа юм. Тэгсэн цагт төрийн хэрэг түвшин байна, энх амгалантай байна гэж тоглоомоор дамжуулан  сургаж ирсэн байгаа юм. -Ширдэг дээр тавьж болохгүй хээ, дүрсүүдтэй гэлээ. Тэр нь  ямар утгатай юм бол? -Төрийн билэгдэлт хээнүүд олон байдаг. Тэдгээрийг нарийвчлаад судалбал, Чингис хааны төрийн билэгдлийн  есөн их билгийн зарим нь энэ тоглоомд бий. мөн Богд хаант Монгол Улсын үеийн төрийн билэгдлийн зүйлүүдээс бас байгаа. Ардын уламжлалт зан үйлийн зүйлүүд ч байна. Гэтэл байх болов уу гэж бодсон зүйлүүд ч байхгүй байх жишээтэй. Ямар ч гэсэн монголчуудын төрийг билэгдэх ухаан маш урт  түүхтэй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Бидний мэдэж байгаа Чингис хааны үеийн юм биш, түүнээс ч өмнөх үед хамаатай, магадгүй Хүннүгийн үеэс хойш бүрэлдэн тогтож ирсэн болов уу. Тэр нь Манжийн засаглалын үе хүртэл уламжилсан гэж ойлгогдож байна. Тоглоомыг харахад Манжийн засаглалын үед зохиогдсон гэдэг нь ойлгомжтой байгаа. Тодорхой баримт хэлж чадахгүй ч баримжааг хэлэхэд XVIII  зууны үед тогтвортой байсан.  XIX зууны үед өргөн тархсан ч  ХХ зуунд хориглогдсон  тоглоом юм байна гэж урьдчилсан байдлаар дүгнэж болох юм. Харамсалтай нь өв тээгч ховор бөгөөд байхгүй гэж болно. Дам мэдээлэл өгч байгаа эх сурвалж гэвэл цөөхөн өндөр настан байгаа. Одоогийн байдлаар олдсон газар нь ганцхан байгаа учраас явцуу хүрээнд байна гэж үзэж байна. Тайж нарын удмын, нэг үгээр хэлбэл алтан ургийнхны дунд тоглогдож байсан тоглоом гэдэг утгаар  монгол орны бусад газраар, тайж нарын овгоор өргөтгөсөн шинжилгээ хийвэл энэ талаар дахин мэдээлэл олдохыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар цорын ганц тоглоом хадгалагдаж байгаа нь Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музей юм. Судалгаа үргэлжилж байгаа. -Хорол гэж ардын тоглоом бий. Түүнтэй харьцуулахад тоо, ширхэгийн хувьд олон уу, цөөн үү? -Хорол 60 ширхэгтэй, дүрсээр тоглодог тоглоом. “Төгсжаргалант”  хөзөр шиг тоглоом юм.  Хөвсгөл аймгийн музей уг тоглоомыг  бүрэн гэж үзэж байгаа. Тэр нь 25 ширхэг цаасан хөзөр юм. Гэтэл аман мэдээлэл хэлсэн хүмүүсийн  сурвалжаас үзэхэд уг тоглоомд мал нэлээн олон байсан гэдэг. Музейн тоглоомд цөөхөн мал байгаа. Тоглоомын зарчмыг харахад малын тоо олон байх боломжтой. Судлаачийн хувьд ажиглахад “Дөрвөн хошуу малын заяа бодох” гэж эртний тоглоом байдаг. Шагай орхиж, шагайн тусгалаар малаа  авч тоглодог зарчимтай. Тэр тоглоомын зарчмаас үзэхэд мал маш олон, бод, бог нь тусдаа. Хошуу мал нь ч тусдаа бөгөөд 20 ширхэгийг нийлүүлээд 80 толгой мал дээр тоглодог. Гэтэл одоогоор олдоод байгаа “Төгсжаргалант”  тоглоомд 14 эцэг мал голдуу байгаа. Тэгэхээр билэг тэмдэг маягаар үлдсэн цөөн хэд байна уу, эсвэл угаасаа ийм байдаг уу гэдгийг шууд дүгнэх боломжгүй. Тоглоомын хамгийн гол үнэ цэнэтэй зүйл нь төрийг дээдлэх ухааныг уламжлуулж ирсэн. Төрийг дээдэлнэ гэдэг нь энгийн ардын хувьд хувцас хунараа зөв өмсөх, төрийн билэгдэлт дээл, гутал, малгай бүс,хантаазаа бүрэн зөв өмсөх, төрийн хэрэгт дандаа малгайтай оролцох гэсэн утга “Төгсжаргалант” тоглоомд байгаа. Түүнээс гадна төр барьж байгаа ноёны тухайд бүх юмаа алдсан ч гэсэн отго жинст малгайгаа л алдаж болохгүй гэдгийг тусгасан. Энэ нь төрөө алдаж байгаагийн утга болно гэж үздэг, үүнийг ойлгуулж өгсөн тоглоом юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

21 цаг 27 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

2024-12-26
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

2024-12-26