Б.Гангаамаа: “Би буух гэж ирээгүй, дээшээ л гарна” гэж хэлсэн

2018-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Утасны анд” энэ удаад “К2” буюу “Алуурчин” ууланд амжилттай авирч, оргилд нь эх орныхоо далбааг байрлуулаад ирсэн гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаатай холбогдлоо.   -Сайн явж ирэв үү. Та “К2” оргилд гарсан анхны монгол уулчин боллоо? -Сайн явж ирлээ. Уулчин бүхний мөрөөдөл болсон энэ ууланд гарсан анхны монгол уулчин болсондоо сэтгэл хангалуун байна. “К2” миний олон жилийн мөрөөдөл байсан. Уулчдын чансаа, тэсвэр тэвчээрийг сорьсон, дэлхийн хоёр дахь ноён оргил болсон ууланд мөрөө үлдээнэ гэдэг уулчин миний хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байлаа. -“К2” оргил тэр чигээрээ эрсдэл. Магадгүй тэгээд л “Алуурчин” гэж онцолдог байх? -“K2” ууланд уулчид 60 гаруй жил тасралтгүй авиралт хийж байна. Гэвч 337 хүн л оргилд нь гарсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс 80 гаруй нь эргэж гэртээ хариагүй. Тэгэхээр таны хэлдгээр жинхэнэ эрсдэл. Олон улсын уулчид Эверестэд жилдээ таван удаа аврилт хийдэг бол “К2”-ийг жилд ганцхан удаа л зорьдог. -Эмэгтэй уулчдын хувьд бас л чанга даваа? -Одоогийн байдлаар тус оргилд 18 эмэгтэй уулчин гарсан гэх мэдээлэл байдаг. Саяны авиралтаар надтай нийлээд зургаан эмэгтэй  оргилд нь мөрөө үлдээлээ. Эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү ч уулчин, тамирчин хүний хувьд заавал давах хамгийн том сорилт юм. -Та олон улсын авиралтын багт багтаж явсан. Ямар орны уулчидтай оргил булаацалдав? -Энэ жил нийт таван баг авиралт хийхээр цугласан. Манай багийн хувьд найман орны 10 уулчинтай. Үүнд Хоёр Япон, хоёр Хятад, Монгол, Швейцарь, Белги, Мексик, Ирланд, Непалийн уулчин багтсан. Мөн нэг бахархам үйл явдал болсон нь манай баг нэг өдөр хамгийн их буюу 34 хүн “Алуурчин” оргил дээр зогссон рекорд амжилтыг тогтоосноор уулын спортын түүхэнд нэрээ мөнхөллөө. -Авиралт хийхэд цаг агаар хамгийн чухал. Энэ жил “К2” орчим их таатай байна гэж мэдээлж байсан? -Цаг агаарын хувьд эхлээд таатай байсан. Харин авиралт хийх явцад цас нэлээд орсон. Биднийг гуравдугаар байршилд очсоны дараа цасан шуургатай, олс тавих боломжгүй болсон тул аврилт хийх боломжгүй, буцаад буу гэж холбоогоор мэдэгдсэн. -Тухайн үед юу бодогдож байв? -Үнэхээр хар мэдээ байсан. Манай багийн зарим уулчид буухаар ачаагаа бэлдэж эхэлэхэд манай багийн ахлагч байдлыг шалгахаар дөрөвдүгээр байршил руу авиралт хийгээд бууж ирэхдээ ямар ч асуудалгүй гарна гэж хэлсэн. Хамгийн эхэнд надаас “Гангаа чи дээшээ гарах уу, доошоо буух уу” гэхэд нь би “Доошоо буух гэж ирээгүй дээшээ л гарна” гэж хариулсан. Миний хувьд хоёр удаа өндөр авалт хийсэн. Эхлээд 6000 дээр очиж хоёр өдөр амарсан. Дараа нь 6800 дээр дахин амралт өгөөд оргил руу зүтгэсэн. -Оргилд гарахаасаа буух нь эрсдэлтэй гэх юм билээ? -Авирахаасаа буух нь эрсдэл дагуулдаг. Миний хувьд аюулгүй байдлаа бодоод буухдаа дөрөвдүгээр байршил дээр хоносон. Учир нь биднийг буух явцад цас их орсон. -Нэг уулчин амиа алдсан гэсэн мэдээлэл байсан? -22-ны өдөр бидний араас Америк болон Японы уулчид оргилд ам­жилттай гарсан юм. Харин буухдаа Японы уулчин харам­салтайгаар амь эрсдсэн гэсэн мэдээлэл ирсэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

21 цаг 45 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

2024-12-26
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

2024-12-26