Доктор М

2018-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ 93 настай Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамадын туулсан мушгиа нугачаа ихтэй ээдрээт замыг “Лента.ру” мөшгин судалж, Софья Мельниченкогийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэв.   60 жилийн дараа анх удаа Малайзын Засгийн газар солигдсон тухай гэнэтийн мэдээ тавдугаар сарын эхээр дэлхийн бүх сонины тэргүүн нүүрэнд гарч билээ. Зүүн өмнөд Азийн энэхүү жижгэвтэр улсад болдог сонгууль урьдчилж бүх зүйл нь тодорхой байдаг болохоор сонирхол татдаггүй байсан ч энэ удаа харин Куала-Лумпураас ирсэн мэдээ дэлхийн хамтын нийгэмлэгийг цочирдуулав. Тэртээ 1957 онд британичууд Малакийн хойг, Калимантаны арлыг орхисноос хойш тус орны улс төрийн томоохон нам болох “Малайн үндэсний нэгдсэн байгууллага” (МҮНБ)-д засгийн эрх шилжсэн. Парламентын сонгуульд иргэд өөрт нь бус, харин авлигын дуулианы аюул заналын улмаас сөрөг хүчний талд шилжиж орсон тус намын удирдагч асан Махатхир Мохамадад итгэл хүлээлгэсэн 2018 оны тавдугаар сарын 9-нийг хүртэл улс төрийн бодит өрсөлдөгч байдаг гэдгийг энэ нам огт мэдэлгүй явсаар ирсэн. Гуч гаруй жил МҮНБ-ын хувьд бүх зүйл маш сайхан болж байснаа хагас зуун жил оршин тогтнож, тасралтгүй удирдсаны эцэст тус байгууллагын лидерүүд Өмнөд Хятадын тэнгис бол тэдний өвдгөөр татах асуудал гэдгийг мэдэрч, улмаар хад мөргөж эхлэв. Улсынхаа мөнгийг ард түмний хэрэгцээ шаардлагаас гадуур дизайнерийн цүнх, хувцас хунар, Карибын тэнгисийн жижигхэн арлын үнэ хүрэхийн дайтай үнэт эдлэл, машин тэрэг, Манхэттен дахь люкс зэрэглэлийн апартмент гэх зэрэг улс орондоо ямар ч хэрэггүй зүйлд хамаа намаагүй зарж, үрэн таран хийжээ. Хагас зуун жил болоход хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хөдөө аж ахуйн шинэтгэлээ ч дуусгаагүй байна. Ерөнхий сайд асан Нажиб Разакийг хэд хэдэн улс орон, түүний дотор хөрш Сингапур болон АНУ,  Швейцарь улс авилга авч, мөнгө угаасан хэрэгт шууд буруутгаж эхэлмэгц ард түмэн галзуурсан мэт бухимдах нь ойлгомжтой болов. Цөхрөнгөө барсан тэр цаг минутад малайзчуудад гэнэт найдвар бий болов. Бүр онож хэлбэл, бүхэл бүтэн “Найдварын эвсэл” бий болов. Өөр хоорондоо тэс ондоо сөрөг дөрвөн намаас бүрдсэн нэгдэл л Засгийн газраас МҮНБ-ыг үндсээр нь сугалж авч хаяж чадах байлаа. Өнгөцхөн харвал, түүх дэндүү болхи мэт: огт авцалдаагүй янз бүрийн үзэл бодолтой сайн залуус төсвийн мөнгөөр машин тэрэг, үнэт эрдэнэсийн бөгж худалдаж авах нь муухай гэж шийдээд авлигын эсрэг, төрийн санг хоосолсон авилгачдын эсрэг нэгдсэн юм шиг. Бодит байдал дээр бол улс төрийн өрсөлдөгчдийг тохиролцоонд хүргэнэ гэдэг амаргүй ажил. Малайзын сөрөг хүчин өөр өөр үзэл бодлоор өсч бойжсон, өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр бурхан шашин шүтдэг нь байдлыг улам түвэгтэй болгож байв. Гэхдээ Разак өөрийн өрсөлдөгчид болох нутгийн хятадууд, энэтхэгчүүд, исламууд, социалистуудыг өөрийн эрхгүй нэг ширээний ард сууж, тодорхой алхмын талаар харилцан тохиролцохоос өөр аргагүй тийм байдалд хүргэсэн байлаа. [caption id="attachment_43490" align="alignnone" width="645"] МахатхирМохамад Фото: SamsulSaid / Reuters[/caption] Сөрөг блокийн ялалтад цөөхөн хүн итгэж байсан бөгөөд ингэхээс ч аргагүй учир шалтгаан байсан. Нэгд, нутгийн хүн амын дийлэнх нь болох малай -мусульманчууд (хүн амын 69 орчим хувь) уугуул оршин суугчдын ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьдаг болохоор нь МҮНБ-ыг дэмждэг уламжлалтай. Хоёрт, “Найдварын эвсэл” -ийг гол төлөв үндэсний цөөнх буюу хүн амын 30 гаруйхан хувийг эзэлдэг хятад, энэтхэг үндэстэн дэмжиж байв. Тавдугаар сард “Эвсэл” ялсан нууц нь чухамдаа фронтменээ зөв сонгосон явдал юм. Тэрхүү фронтмен нь 22 жилийн турш улс орны ерөнхий сайдын сэнтийд ажиллаж асан, “малайзын эдийн засгийн гайхамшиг” -ийн уран барилгач (архитекторч) 92 настай Махатхир Мохамад байлаа. Сөрөг хүчин Махатхирын нэр хүнд дээр нэмж популист амлалтууд өгснөөр сонгуульд ялах бодит боломж олж авсан. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ногдуулсан хүнд хүчир татварыг өөрч­лөх, үндэсний цөөн­хийн болон малайчуудын тэгш эрхийг мөрдөх явдлыг хан­гах, хамгийн гол нь авилгыг хайр найргүй үндсээр нь устгахыг “Эвсэл” амласан. Амлах бол юу ч биш гэдгийг малайзчууд ойлгож байсан, тийм учраас жингийн туухай сөрөг хүчний талд дарахад чухамхүү Махатхир гол үүрэгтэй байв. Тэрээр “Эвсэл” ялсан тохиолдолд улс орны тэргүүнээр хятад, эсвэл энэтхэг хүн биш харин нутгийн уугуул олонхийн хуучин танил төлөөлөгч болно гэдгийг сонгогчдод нэг мөсөн итгүүлж чадсан. “Эдийн засгийн хөгжлийн эцэг” гэгддэг түүний нэр хүнд шаард­лагатай шинэтгэлүүд хийг­дэнэ, авилгатай дайн зарлана гэдгийг малайзчуудад итгүүлсэн. Үүнээс гадна Ерөнхий сайдад нэр дэвшигчийн төлөв­лөгөөнд улс орон дахь томоохон сөрөг хүчин болох -Ард түмний шударга ёсны намын (“Найдварын эвсэл” -ийн бүрэлдэхүүнд орсон) лидер авилгын хэргээр 20 жилийн өмнө Махатхир өөрөө шоронд хорьсон Анвар Ибрагимийг шоронгоос суллах асуудал орж байв. Анвар улс төрийн зорилгоор хэрэг бүрдүүлсэн гэж гомдол мэдүүлдэг боловч шинэ Ерөнхий сайд түүнийг шоронгоос суллах төлөвлөгөөг үл харгалзан шүүхийн шийдвэрийг зөв хэмээн үзэж өөрийгөө буруутайд тооцож гэмшдэггүй. Засгийн газрын шинэ тэргүүний амласнаар Ард түмний шударга ёсны намын тэргүүн шоронгоос суллагдаад зогсохгүй хоёр жилийн дараа Ерөнхий сайдын албан тушаалд очих ажээ. Энэ бүхэн өөрийнхөө гараар бүтээж бий болгосон аймшигт ман­гас Нажиб Разакийнхаа эс­рэг амжилттай тэм­цэж, 40 жилийн өмнө өөрийнхөө зуурсан бантанг өөрөө амтлах боломжийг Махатхирт олгосон билээ.   ДОКТОРЫН ЗУРСАН ЗУРАГ   Засгийн газрын шинэ тэргүүнийг заримдаа Доктор М хэмээх бөгөөд тэрээр улс төрийн жинхэнэ өндөр настан билээ.Э мчийн боловсролтой, “Малайзын үндэсний нэгдсэн байгууллага”-д 21 насандаа элссэн, МҮНБ-аас парламентийн гишүүн болсон 1964 оныг хүртэл эмнэлгийн практикийг улс төртэй хамтатгаж явсан. Улс төрийн нэр хүндтэй анхны албан тушаалд тэр 40 настайдаа очсон. Парламентын гишүүний хувьд Махатхир яггүй шазруун нэгэн байв. Ерөнхий сайдыг ч шүүмжилж, Малайзын түүх, эдийн засгийн хөгжлийн талаар өөрийн санаа бодлыг дээрэнгүй маягийн өнгө аясаар дүрсэлсэн “Малайн салаа зам (дилемм)” хэмээх ном бичжээ. Түүний номыг улс орон даяар хориглож, Махатхирыг шүүмжлэгч өөнтөгчийнх нь хувьд засгийн газраас хөөж явуулсан. Гэхдээ хөөгдсөн улс төрчийн үзэл бодол дараагийн Ерөнхий сайдын сэтгэлд нийцэж, улмаар түүний намын гишүүнчлэлийг нь сэргээж, дараа нь удалгүй Засгийн газартаа буцааж авсан. Махатхир бараг арав шахам жил хэд хэдэн сайдын алба хашиж, улмаар 1981 онд Их Британид суралцаагүй, малайн язгууртан гаралгүй түүхэнд анхны Ерөнхий сайд болсон. Засгийн газрын тэргүүн болмогцоо доктор М эрх мэдлийг төвлөрүүлж, “Азийн барууд” гэгдэх Тайвань, Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос зэрэг улс оронд хэрэгжсэн шиг эдийн засгийн гайхамшиг бүтээх гэж оролдсон. Махатхирын ачаар одоогийн ихэр хоёр цамхаг -Петронас дэлхийд хамгийн танил зүйлийн нэг болсон. Энэ бүгдийг үл харгалзан олон хүнд малайзын гайхамшиг цаг зуурын юм шиг санагдсан. Гол саад тотгор нь Малайзын баячуулын нэг, Петронас цамхгуудын эзэн Ананда Кришнан, тэнгэр баганадсан хөрш барилгуудын өмчлөгчид болох Фрэнсис Йео, эсвэл Лим Гох Тонг нар, жишээлбэл, улс орны удирдлагууд нь экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шахаж шаардсан, Hyundai Group-ийг үндэслэгч, Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн төлөөлөгч Чон Жу Ёны хийсэн шиг зүйлийг хийгээгүйд л оршиж байсан юм билээ. Загасчны тосгоныг мегаполис болгож хувиргасан, дэлхийн хамгийн нээлттэй эдийн засгийн нэг болгосон Ли Куан Ю -тэй доктор М хүч үзэж чадаагүй. Сингапурыг бүтээгч бол авилга, хээл хахуультай хийх тэмцэлд хатуу ширүүн арга хэрэглэж, юуны өмнө өөрийнхөө найз нөхдийг хүртэл шоронд суулгаж, угаасаа л барууны үнэт зүйлсийг баримтлагч нэгэн байсан. Хар багаасаа англи хэлээр ярьдаг, Лондоны эдийн засгийн сургууль, Кембрижийн их сургуулийг тус тус дүүргэсэн Ли хөршийгөө бодвол хотыг британичууд эзэмшиж байсныг давуу тал гэж үзэж, илүү хөгжингүй орнуудын туршлагыг хуулбарлахаас цэрвэж зайлсхийдэггүй байв. 1965 онд Малайзаас тусгаарласан тэр цаг үед Сингапур эдийн засгаа нээж, чадахын хэрээр л эргэлдүүлж байсан, харин тайванчууд радио хүлээн авагч, телевизороор бүх дэлхийг хангаж, малайзын магнатууд “гайхамшгийн” гэж нэрлэж болохуйц аж үйлдвэрийн бааз байгуулж харин чадаагүй. Тэд үйлд­вэр­лэж бүтээхийн оронд дэд бүтцийн төс­лүүдийн улсын тендерийг авцгааж, тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаард­ла­гатай материа­луудыг зүгээр л General Electric, эсвэл Siemens-ээс, заримдаа Азийнхаа хөр­шүүдээс худалдаж авцгаадаг байв. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн бүтээхэд бус харин үл хөдлөх хөрөнгө, казино зэрэгт хөрөнгө оруулсаар Малайз улс хаана ч сураггүй Proton Waja маркийн машин бүтээцгээсэн бол, Зүүн Азийн хөршүүд нь, тухайлбал, дэлхий даяар танил болсон Hyundai, Kia и Toyota-г бүтээцгээсэн. Гэсэн хэдий ч энэхүү үр ашиггүй “гайхамшгийг” удирдаж байсан Махатхир ард олондоо харин эдийн засгийн өсөлт болж ойлгогдсон. Олон хүний үзэл бодлоор гагцхүү тэр л “Малайзыг газрын зурагт оруулсан” ажээ. [caption id="attachment_43491" align="alignnone" width="645"] Мохатхир Мохамад Малайзад үйлдвэрлэсэн Proton Waja машины танилцуулга дээр. 2018 оны тавдугаар сар
Фото: Zainal Abd Halim / Reuters[/caption] ХХ зууны сүүлээр гарсан санхүүгийн хямрал Олон улсын валютын сангаас өгч байсан мөнгөний бодлогоо чангатгах зөвлөмжийг сонсохоос ч эрс татгалзаж байсан Махатхирын сэнтийг ганхуулав. ОУВС -гийн арга хэмжээг харин түүний орлогч Анвар Ибрагим дэмжиж байсан бөгөөд удалгүй тэр Ерөнхий сайдын албан тушаалд санаархаж байсан нь тодорхой болов. Өөрийнхөө орлогчид эрх мэдлээ шилжүүлнэ гэдэг Доктор М-д таалагдаагүй тул ямар нэг зүйлд буруутгаж, торны цаана илгээх шалгарсан аргаар түүнээс салахаар шийдэв. Улс төрийн өрсөл­дөгчөө ийнхүү улаан цайм нам дарсан явдал дэлхийн хамтын нийгэмлэгийнхэнд ч, шийтгүүлсэн орлогчийг сайн хүн, Махатхирын залгамжлагч хэмээн үзэж байсан малайзчуудад ч таалагдсангүй. Шүүмжлэл маш хатуу ширүүн байсан учир МҮНБ-ынлидер 2002 онд албан тушаалаасаа огцрохоо зарлав. Гэхдээ энэ бол удирдлагын залуураас гараа авсан гэсэн үг биш, оронд нь түүний талыг баримтлагч хүмүүс ирж байсан бөгөөд шаардлага гарвал тэрээр нэг их далдуур хуйвалдалгүйгээр зайлуулдаг байв. Ийнхүү 2008 оны сонгуулийн дараа тэр өөрийн ивээн тэтгэсэн нэгнээс өөр нэгэн ивээн тэтгүүлэгч,арван жилийн дараа сонгуулиар ялж, шоронд суулгасан тэрхүү Ражиб Назакт албан тушаалаа шилжүүлэхийг шаардаж эхлэв. Нажиб ч гэсэн шоронд орохоосоо нэлээд эрт удаан хүлээсэн томилгооны дараа шинэ Ерөнхий сайдыг авилга авсан хэмээн шүүмжилж огцрохыг шаардсанаараа Махатхирын нүдэнд адүзэгдэх болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхэд 2015 онд Засгийн газартай санал нийлэх хүсэлгүй, эсэргүүцлээ илэрхийлж байгаагийн тэмдэг болгож доктор М тухайн үед эрх барьж байсан МҮНБ-аас гарч, сөрөг хүчинтэй нийлэн, гурван жилийн дараа тэдний бүрэлдэхүүнд багтан ерөнхий боссын суудалд эргэж ирлээ.   ДУУЛИАН, ДАЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА, Hermes -ИЙН ЦҮНХНҮҮД   МҮНБ -аас Махат­хирын салж явсан цаг мөч уг бүс нутагт дэгдсэн авилга, хээл хахуулийн хамгийн том дуулиантай давхцаж таарсан. Малайзын эрх баригчдыг, тухайлбал, Ерөнхий сайд Нажибыг улс орны дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр 2009 онд байгуулсан төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын 1Malaysia Development Berhad (1MDB) сангийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэрэгт буруутгав. Тэр үед доктор М хэрхэн яаж баяжсаныг онцгойлж санах хүн гараагүй. Түүний эсрэг гэрчүүд байхгүй, авлига, хээл хахууль авсан талаар буруутгал шийтгэл байгаагүй, дээр нь нэмээд үндэсний хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцэгчийн нэр хүнд түүнийг буруутгах ямар ч боломжгүй болгож байв. Нажиб эхнэр Росма Мансурынхаа хамт хэрэгтэн болов. Мөнгөний тоо хэдэн арван тэрбум доллараар яригдаж, Ерөнхий сайд түүнийгээ Саудын Арабын харьяат хэн нэгний өгсөн хандив тусламж хэмээн тайлбарласаар байв. Хээл хахууль авсан тухай буруутгалыг тэр тас эсэргүүцэж, өмгөөлөгч хөлсөлж, түүгээр ч барахгүй хэрэг мөрдөж байгаа тухай материал нийтлүүлсэн The Wall Street Journal сониныг худал хуурмаг мэдээ цацсан гэдгээр буруутгав. Дуулиан үнэхээр цуурай ихтэй байж, нөлөөнд нь Холливудын жүжигчин Л хүртэл өртөв. 2016 оны наймдугаар сард Холбооны мөрдөх товчоо 1MDB-ээс шамшигдуулсан хэргээр түүнээс байцаалт авчээ. Тэрээр хүрээлэн буй орчны бохирдол, дэлхийн дулаарал зэрэг асуудлаар үйл ажиллагаа явуулдаг сандаа Нажибаас мөнгө авч байсан бололтой. [caption id="attachment_43492" align="alignnone" width="645"] Махатхир өршөөлгүй болсон Нажиб Разакийн хөргийн дүрс дээр үг хэлж байна.
Фото: AthitPerawongmetha / Reuters[/caption] Нажибын талаарх ард түмний дургүйцэл, үл итгэх байдал туйлдаа хүрч, 2017 онд ардын баатар, аврагч Махатхир улс төрийн тавцнаа дахин гарч ирэв. Шигшээ тулаанд ялсан тэрээр эртний шалгаж туршсан схемээр ажилдаа оров. Хурдан ажиллах шаардлагатай байсан тул сонгуулийн дараах хоёр өдрийг амралтын өдөр болгон зарлав -ажиллахгүй банкуудаас мөнгө гаргах боломжгүй. Ялагдмагц нь Нажибыг шууд байцааж, улс орноос гарч явахыг хориглов. Зургадугаар сарын сүүлээр цагдаагийнхан эхнэр, нөхөр хоёроос 273 сая долларын үнэ бүхий үнэт зүйл илрүүлэв. Хурааж авсан зүйлийн үнийг гаргахын тулд таван долоо хоног зарцуулав. “Маш их мөнгө болохоор шууд тоолчих боломжгүй байсан” хэмээн цагдаагийнхан тайлбарлав. Засгийн газрын тэргүүн асны гэр бүлийн мэдлийн байр, сууцнаас 12 мянган гоёл чимэглэл, үнэт эдлэл, бэлэн мөнгө олж илрүүлсэн байна. 1,6 сая долларын үнэ бүхий алтан болон алмаазан зүүлт хамгийн үнэтэй нь байв. Мөн 14 титэм, Hermes маркийн 272 цүнх, 423 цаг, 234 нүдний шил, бэлнээр 30 сая доллар бүхий 567 цүнх илэрчээ. Амласан ёсоор 1MDB-ийн эргэн тойронд Нажибын бий болгосон авилга, хээл хахуулийн схемийг мөрдөн шалгах ажиллагааг сэргээв. [caption id="attachment_43493" align="alignnone" width="645"] Malaysia Development Berhad -ийн оффисуудад нэгжлэг хийж байгаа нь. Куала-Лумпур, 2015 оны зун
Фото: JoshuaPaul / AP[/caption]   ИСЛАМЫН УЛСЫН ТӨЛӨӨ, ТРАМПЫН ЭСРЭГ   Махатхир дотоодын асуудлыг шийдвэрлэхээр дахин эрх мэдэлд хүрч ирсэн ч гадаад бодлогын талаар тэр мартаагүй. Шинэ танхимд тулгарах гол бэрхшээлийн нэг нь хөршүүддээ сайн сайхныг бүтээж өгөх тууштай чин хүсэл бүхий Хятад улс. Нажибын үед хятадын хөрөнгө оруулалтыг хүлээн авагч гол орны нэг нь Малайз болсон. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд замын, түүний дотор төмөр замын бүтээн байгуулалт, мөн түүнчлэн бүс нутгийн үл хөдлөх хөрөнгийн үнийг гуравны нэгээр унагаж, Bloomberg-ийн мэдээлснээр“бүхнийг ухаан алдтал айлгасан” 100 тэрбумын өртөгтэй Сингапуртай залгаа хил дээр шороо асгаж барих Forest City арлын төсөл зэргийг эхлүүлсэн. Ерөнхий сайд сонгуулийн өмнө эрх баригчдыг Бээжингийн хавханд шулуухан багтаж орцгоолоо хэмээн харааж зүхэж байсан. Гэхдээ мөнгө үнэртэхгүй байна, шинжээчдийн үзэж байгаагаар улс орон малайзын төслүүд рүү хятадын халааснаас гарч байгаа мөнгөний урсгалыг хаах гэж оролдохгүй байх. Энэ бүхнийг үл харгалзан Куала -Лумпур БНХАУ, Вьетнам, Филиппин, Бруней, Тайвань зэрэг улсын зэрэгцээ Өмнөд -Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд оролцогчдын нэг хэвээр байгаа бөгөөд хэдийгээр Махатхир сонгуулийн өмнөх сурталчилгаандаа Бээжинг өдөөн хатгах бодолгүй байна хэмээн хэлсэн хэдий ч Малайз улс өөрийн ашиг сонирхлоос татгалзахгүй. [caption id="attachment_43494" align="alignnone" width="620"] Анвар Ибрагим
Фото: Lai Seng Sin / Reuters[/caption] Засгийн газрын өөр нэг толгойн өвчин бол ислам, тэгэхдээ Махатхир түүнийг асуудал гэж үзэхгүй байна. Исламын экстремизмын аюулыг тэрээр улс төрийн шалтгаанаар бодож олсон зохиомол зүйл гэж үздэг бөгөөд бүс нутгийн хувьд исламын аюул занал байна гэж үзэхээс татгалздаг. Түүний үзэл бодлоор “Исламын улс” бүлэглэлийн үйл ажиллагаа бол Ойрхи Дорнодын улс орнуудын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцсоны хариу үйлдэл ажээ.АНУ -ын хувьд тэр мөн л хий хоосон зүйлд итгэдэггүй. Сонгуулийн дөнгөж дараахан Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тэр 2001 оны есдүгээр сарын 11 -ний Нью-Йоркийн алан хядлагыг АНУ, Израиль хоёр зохион байгуулсан хэмээх онолыг баримтлагч гэдгээ нотолсон. Цагаан ордны эзэн Дональд Трампыг тэр “хийсгүүр хүн” хэмээгээд түүнтэй уулзахаас эрс татгалзсан. ”Хамелеон” гэдэгт түүнээс өөр таарах аятайхан хүнийг мэдэхгүй юм байна” хэмээн тэр хэлсэн. Шинэ Засгийн газар биелүүлэхэд амаргүй сонгуулийн өмнөх амлалтын ачааг нуруундаа үүрнэ. Популимзмыг тулгуур болгосноор Махатхир өөрийгөө нэг бол бүгдийг, эсвэл юу ч үгүй хэмээх салаа замын уулзварт аваачсан. Нэг бол тэр амласан ёсоороо улс орноо засан тохинуулж, авилга, хээл хахуулийг устгаж, тэгш эрхийг хангана, эсвэл түүнийг тэжээж, эрх мэдлийн сэнтийд тавьсан МҮНБ-ын хувь тавилан түүнийг хүлээж байна. Сонгууль бол нүд хуурах төдий зүйл биш, сонгуулиар тогтолцоонд гүнзгий үндэслэсэн хөгшин хожуулыг ч сугалан зайлуулж болдгийг малайзчууд одоо ухаарч ойлгосон болохоор хэлсэн үгэндээ эзэн болохоос өөр арга байхгүй. Үүнийг харин доктор М хэрхэн яаж хийх, тэхдээ хоёр жилийн дараа огцрох амлалтаа тэр наргиан байсан юм гэж хэлснийг харгалзан, сонирхолтой энэ бүхнийг ажиглахад гэмгүй бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 42 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 4 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 3 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 35 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

7 цаг 56 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 30 мин