Бусдад буруугаа чихсэн “хөөсрөлт”

2018-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 28 ам.долларт хүрсэн ч манайд шатахууны үнэ буурахгүй байсан нь бодит үнэн. Шат дараатай арга хэмжээний үр дүнд 10-400 төгрөгөөр бууруулж байсан нь ч бас л үнэн. Энэ бол 2016 оны эхэн үе. Манай улсын газрын тосны экспорт, импорттойгоо дүйдэг. Бүр тодруулбал, энэ оны гуравдугаар сард 1.6 сая тонн газрын тос олборлож 1.5 саяыг экспортолсон тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломж бүрдүүлсэн нь саяхан. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гаргадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйцдэг болсон хэмээн тухайн үед албаныхан тайлбарлаж байв.   ШАТАХУУНЫ ҮНЭ ЯАГААД ӨСӨВ 2016 оны нэгдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 33.74 амдоллар байжээ. Харин энэ оны нэгдүгээр сард 64.34 ам.доллар болон өссөн байгаа юм. Хоёр жилийн хугацаанд 30.6 ам.доллараар өссөн байна. Энэ өсөлт шатахууны жижиглэнгийн үнийг огцом өсгөхөд голлон нөлөөлөх үзүүлэлт биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Ер нь дэлхийн зах зээлийн үнэ манай улсын шатахууны үнэд нөлөөлөх хугацаа нь 45-60 хоног үргэлжилдэг аж. Гэхдээ хоёр жилийн өмнө шатахуун импортлогчид шатахууны онцгой албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан. Харин одоо онцгой болон гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн байгаа. Тиймээс үнийг өсгөхгүй байх боломжтой хэмээн судлаачид ярьж байна. Тэгвэл шатахууны үнэ яагаад өсөв. Импортлогч компаниудын тайлбарлаж буйгаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөн. Түүнчлэн валютын ханшийн өсөлт тэднийг алдагдалтай ажиллахад нөлөөлж буй гэв. Үнэн хэрэгтээ бид дэлхийтэй барьцаад хаа хүрэх вэ. Дэлхийн жишигт нийцсэн цалин хөлстэй, хуримтлалтай дундаж давхрагатай бол ямар ч асуудалгүй гэдэг.   ГАРЦ...   Шатахуун бол манай улсын гадаад зах зээлээс хамгийн хараат, стратегийн салбар. Шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс тогтвортой байлгах нь нэн чухал юм. Тиймээс шатахууны үнийг тогтвортой барих хөшүүргийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл шатахуун импортлогчдын онцгой болон гаалийн татварыг бууруулах, бүр “0”-лэх ч боломж бий. Нөгөөтэйгүүр валютын ханшийг бууруулах гаргалгаа ч тэдний л мэдлийнх. Валютын нөөцөө зузаатгахын тулд Монголбанк алт худалдан авдаг. Харин өнгөрсөн сард 2132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийт 9.34 тонн алт хадгалж буй. Мөн гадаад валютын албан нөөц нь 3.2 тэрбумд хүрсэн тухай мэдээллийг Монголбанкны цахим хуудсаас харж болно. Шатахууны үнэд нөлөөлсөн гэх “ноён ногоон” 2016 оны нэгдүгээр сарын 1-нд 1995.51 төгрөгтэй дүйж байв. Харин өнгөрсөн баасан гаригт 2457.53 төгрөгтэй тэнцэж байлаа.  Тэгэхээр шатахууны үнэ өсөх шалтгаан болж буй валютын ханшийг бууруулах боломжийг Төвбанк хийх учиртайг албан бус эх сурвалж тодотгосон. Түүнчлэн татварын бодлогоор дамжуулан хөшүүрэгдэх аргыг Засгийн газар хийвэл ард түмний нуруу тэнийх болов уу?   ХӨШҮҮРЭГ ДУТАЖ БАЙНА УУ?   2016 онд шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд шатахуун импортлогчиддоо хөнгөлөлттэй зээл өгч, валютын форвард хэлцлүүдийг амжилттай хийсэн байдаг. Түүнчлэн гадна талын эх үүсвэрүүдтэйгээ баг болж ажилласны үр дүнд 300-400 ам.доллараар хямдруулан, дэлхийн зах зээлийн үнээр авч эхэлсэн зэрэг нь эерэг нөлөөлөл байсныг тухайн үед олон нийт талархан хүлээж авсан. Энэ талаар зарим эх сурвалж “Сүүлийн 2-3 жил Засгийн газрын бодлогоор үнийн зөрүүг татвараар зохицуулж ирсэн. Тухайлбал үнэ хямд байхад нь онцгой татвараар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөхөөр онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч ирсэн. Тиймээс хэрэглэгчид үнийн өсөлтөд өртөөгүй” хэмээн тайлбарлав. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Хэрэв шатахууны үнэ өсвөл дор хаяж 7-12 их наяд төгрөгийг иргэдийн халааснаас “сэгсэрнэ” гэсэн үг.   ВАЛЮТЫН ХАНШ БУРУУТАЙ ЮУ?   Шатахууны үнэ өсвөл иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас хүмүүс анхааралтай ажигладаг. Гэтэл автомашины хийн түлшний үнэ богино хугацаанд 50-100 төгрөгөөр өсөв. Манай улс хийн түлшээр явдаг автомашиныг хэрэглээндээ оруулж ирээд чамгүй хугацаа өнгөрч байна. Шатахууны үнэ өслөө гэх “газан тэрэг”-тэй нөхдүүд нэг их ойшоодоггүй. Учир нь өвөлдөө 1150-аас хол давахгүй, зундаа 950-1050 төгрөгөөр борлуулагдах “зоог”-той унаатай болохоор “маадгар” байсан хэрэг. Гэтэл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хоёр удаагийн давтамжтайгаар үнэ өссөн юм. Учрыг лавлахад “Гадаад талдаа үнэ өссөн. Мөн валютын ханш өсч байна” гэдэг тайлбар хэлэв. Энэ мэтчилэн бүхий л зүйлд гадны зах зээл болоод валютын ханш буруутай мэтээр аягладаг болж. Тэгэхээр ард түмэн нь ч, аж ахуйн нэгж нь ч бүр цаашилбал засаг төр нь ч хийх ажлаа л хийчихвэл энэ мэт “хөөрөгдөл” газар авахгүй л болов уу.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 29 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 29 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 29 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 29 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 29 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 42 мин