Дональд Трамп талархаж байгаагаа илэрхийлэв

2018-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг: Hugh Centry, “Reuters” агентлаг
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд  Солонгосын дайны үеэр  нас барсан америк цэргүүдийн шарилын үлдэгдлийг нутагт нь буцаасанд талархжээ.  Тэрээр твиттер хуудастаа “Ерөнхийлөгч Ким Жон Ун  хэлсэн үгээ биелүүлж, бид санаж үгүйлж байсан дайнд амь үрэгдсэн дотно хүмүүсийн шарилыг эх оронд нь буцаах үйл ажиллагааг эхлүүлсэнд баярлалаа. Та энэ сайн үйлийг хийсэн гэдэгт би гайхахгүй байна. Баярлалаа, үүнээс гадна таны элэгсэг захиа илгээсэнд,таныг удахгүй харна гэж найдаж байна” гэж бичжээ. Үүний өмнө 55 америк цэргийн шарилыг  АНУ-ын нисэх хүчний  тээврийн С-17 хөлөг онгоц Хавайн арлын Хикэм цэргийн баазад авчирсан юм. Хөлөг онгоц өнгөрсөн сарын 27-нд Хойд Солонгосоос гарсан бөгөөд  Өмнөд Солонгосын агаарын бааз Осанд хэдэн өдөр зогссон байна.  Амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг Хикэм баазад  угтаж авах  ёслолын ажиллагаанд аав нь Солонгост дайтаж байсан  АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар  өнгөрсөн зургадугаар сарын 12-нд уулзах үеэрээ 1950-1953 онд болсон Солонгосын дайнд амь үрэгдсэн эсвэл ор сураггүй болсон америк цэргүүдийн  үлдэгдлийг хайх, тэднийг мөн болохыг нь тогтоосны дараа эх оронд нь эргүүлэн буцаахаар тохиролцсон юм. Энэ дайны үеэр ойролцоогоор 36600 америк цэрэг тулалдаанд амь үрэгдсэн эсвэл ор сураггүй  болсон байна. Пентагоны баримтаар Хойд Солонгосын нутагт 5000 гаруй цэргийн шарилын үлдэгдэл байгаа юм. Эх сурвалж: mundo.sputniknews.com  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 55 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин