Солонгост энхтайван авчрах тухай нууцаар хэлэлцэж байна

2018-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ,АНУ, Хойд,Өмнөд Солонгосын гадаад хэргийн ажилтнууд одоо Солонгосын дайныг албан ёсоор эцэслэх ажлыг эхлүүлэх зорилгоор нууц зөвлөгөөн хийж байна гэж Өмнөд Солонгосын олон хэвлэлээр мэдээлж байна. Одоог хүртэл царцсан гэж үзсээр байгаа энэ дайн нь дуусаагүй хэвээр байгаа юм. Харин энэ өдрүүдэд Хойд Солонгост  цаг агаар 41 хэмээр дулаарсан амжилт тогтоосон гэж бүртгэгджээ. Энэ нь  энхтайвны үйл явцыг гэсгээхэд тусалж байгаа мэт санагдаж байна гэж бичсэн байна. Хэдэн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, гадаад бодлогын асуудал,аюулгүй байдлыг хариуцсан Ян Цзечи Сөүлд айлчилсан. Тэрээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Чун Ёй Ёнтой Хойд Солонгосын асуудлын талаар хаалттай хурал хийж хэлэлцжээ. Өмнөд Солонгосын гол хэвлэлийн нэг Чосун Илбо сонинд энэ асуудалтай ойрхон эх сурвалжаас эш татан мэдээлснээр тэдний уулзалтын гол сэдэв нь  найрамдлын гэрээний тухай байсан гэжээ. БНХАУ-ын өндөр албан тушаалтны Сөүлд хийсэн айлчлалыг Өмнөд Солонгосын эрх баригчид албан ёсоор баталсан байна. Мөн энхтайвны  гэрээ нь Сөүл, Пхеньян, Вашингтон  эсвэл хэдийгээр дайнд албан ёсоор оролцоогүй ч  гэсэн Хойд Солонгост чухал дэмжлэг санал болгосон БНХАУ-ыг багтаасан гурван талын дундын том нууц болно гэв. Эх сурвалжийн онцолсноор талууд найрамдал авчрах талаар эцсийн байдлаар гэрээ байгуулж чадахгүй. Учир нь  Өмнөд Солонгос  хөрш Хойд Солонгостоо баталгаа өгөх,  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцалбал урамшуулахын тулд гэрээнд гарын үсэг хурдан зурна гэдэгт итгэж байна. Харин Вашингтон үүний эсрэг ингэснээр Солонгосын хойгт энхтайван тогтоох хүсэл эрмэлзлээ бататгахын тулд Пхеньяныг эхлээд  цөмийн зэвсэггүй болохыг шаардаж байна. Үүнээс гадна АНУ эцсийн бичиг баримтад БНХАУ-ыг гарын үсэг зуруулахыг хүсэхгүй байгаа юм. Харин Бээжин  Хятадтай ойрхон байгаа АНУ-ын цэргүүдийг хяналтандаа байлгахыг хүсч байна. Мөн энэ сэдэв нь Сингапурт болох АСЕАН-ы үеэр хэлэлцэх албан бус гол сэдэв болно гэж найдаж байгаа юм. Эх сурвалж: sputniknews.com
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 0 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 4 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 4 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин