Брикс глобал удирдлагыг шилжүүлэн авч чадах уу?

2018-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн чөлөөт худалдааны дэг горимын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа татгалзаж, Хятадын талаар хачин жигтэй шинэ протекционизм явуулж байгаа нь глобал удирдлагыг шилжүүлж авах илүү боломжийг БРИКС-т олгож байгаа талаар Александр Беловын regnum.ru-д бичсэнийг орчуулан хүргэж байна.   Олон улын улс төр, оюун ухааны хүрээнийхний дунд олон туйлт дэлхий ертөнцөд шилжих болон худалдааны дайны тухай маргаан идэвхтэй өрнөсөн цаг үеэр Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Исламын хамтын ажиллагааны байгууллагын (ИХАБ) тэргүүний хувиар БРИКС -ийн чуулга уулзалтад анх удаа оролцлоо хэ­мээн “Daily Sabah” со­нинд зориулсан нийт­лэл­дээ Задик Юнаи бичжээ. 2000-гаад оны эхнээс хойш БРИКС бүлэг мэдэгдэхүйц өргөжсөн. Энэ бүлэгт Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, (арай хожуу) ӨАБНУ зэрэг томоохон хөгжингүй эдийн засаг бүхий улс нэгдэж орсон билээ. Эдийн засгийн глобал хямралын дараа БРИКС аажмаар өндөр дээд төвшний зөвлөлдөх платформ болон хувирч, энэ хүрээнд глобал Өмнөдийг сэргээн мандуулах чиг хандлагад нийцүүлэн эдийн засгийн глобал удирдлагын бүтцэд нөлөөлөхөөр тэмүүлж буй хөгжингүй гүрнүүдийн шинэтгэлийн хөтөлбөрүүдийг авч хэлэлцдэг болжээ. БРИКС-ийн гишүүд хэдийгээр газар газраас бүрдсэн ч улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн стратеги, бүс нутгийн хийгээд глобал бодлого, мөн үндэсний ашиг сонирхлын үүднээс авч үзвэл өсөн нэмэгдэж буй БРИКС-ийн үр ашиг, глобал удирдлагыг шинэтгэх бүлгийн уриалгыг ижил асуудлын үндсэн дээр бүрдэж байгуулагдсан альянсууд тэргүүн эгнээнд гарч ирэх ёстой шинэ эрин үеийн эхлэл хэмээн авч үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн чөлөөт худалдааны дэг горимын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа татгалзаж, Хятадын талаар хачин жигтэй шинэ протекционизм явуулж байгаа нь глобал удирдлагыг шилжүүлж авах илүү боломжийг БРИКС-т олгож байна. Энэ тохиолдолд БНХАУ даргалсан 2017 оны БРИКС-ийн чуулга уулзалтаар “БРИКС нэмэх нь” хэмээх санаачилгыг эхлүүлснийг тэмдэглэх нь чухал. Тэр цаг мөчид АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама халаагаа өгсний дараа G20 платформын үр ашиг сулрах болсон билээ. “БРИКС нэмэх нь” санаачилга хөгжиж буй улс орнуудын I, II үеийнхэнд альтернатив платформ олгох ёстой байсан. 2017 оны БРИКС-ийн чуулга уулзалтад “зочин улс”-аар Тажикстан, Мексик, Тайланд, Египет уригдаж байсан бол 2018 оны чуулга уулзалтад хэд хэдэн улс оронд улс хоорондын томоохон байгууллагыг төлөөлөн оролцохыг санал болгожээ. Тухайлбал, Индонезид Зүүн өмнөд Азийн улс орнуудын Ассациацийг (АСЕАН) төлөөлж үг хэлэх, Египтеэд “Бүлэг 77”-гийн төлөөлөгч болох, Аргентинд “Их 20” болон худалдааны МЕРКОСУР блокийг төлөөлж үг хэлэх, Ямайкад Карибын хамтын нийгэмлэгийг төлөөлөх, Туркэд Исламын хамтын ажиллагааны байгууллагын даргын хувиар оролцохыг тус тус санал болгосон байна. БРИКС-ийн дотоодод ноёрхол тогтоохын төлөөх өрсөлдөөн Хятад, Энэтхэг, ОХУ-ын дунд зонхилж явагддаг хэдий ч “зочин улс, байгууллага”-ыг маш нарийн сонгосон байдал нь бүлэг бүхэлдээ үнэхээр бүхнийг хамарсан глобал хэмжээний зөвлөлдөх бүлэг болохоор тэмүүлж байна гэдгээ харуулж байна. Хэрэв БРИКС-ийн улс орнууд НҮБ, G20, Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банк болон Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) хийх институцийн өөрчлөлтийг тодорхойлж байгаа АНУ-ын дарамт шахалтын эсрэг нэгдмэл цул блок болох чадвартайгаа харуулах аваас БРИКС-ийн бүлэг алс хэтийн дэлхий ертөнцийн глобал дэг журмын архитектурыг тодорхойлохуйц нөлөө үзүүлж чадахсан билээ. Туркийн урт хугацааны геостратегийн болон геоэдийн засгийн ашиг сонирхлын хувьд БРИКС-тэй тогтоосон нягт харилцаагаа хадгалах явдал гадаад улс төрийн нэг чухал актив байх болно. Гэхдээ Турк улс БРИКС-ийн бүрэн эрхт гишүүн болох асуудал яригдахаар бол Туркийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал инфляцийн төвшин түүхэн доод хэмжээнд хүрч, тогтвортой өсөлттэй байсан 2013 оныхоос тааруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Туркийн эдийн засаг одоо 2016 оны цэргийн эргэлт хийх оролд­логын дараа хүндрэл бэрх­шээлтэй тулгарч байгаа. Дунд хугацааны хэтийн төлвийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд Анкара шинжлэх ухаан, аж үйлдвэр, техно­логийн хөгжил, хөдөө аж ахуйн шинэчлэлд анхаарал тавих шаардлагатай болно. Үүний дараа л Турк улс БРИКС-т элсэх илүү сонирхол татсан нэр дэвшигч болж чадна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2 цаг 56 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

2 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 54 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 16 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 15 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 47 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 8 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 42 мин