Тэтгэврийн даатгалын хуримтлалын санг хянах байгууллага

2018-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Японд тэтгэврийн даатгалын хуримтлалын санг ямар байгууллага хянадаг талаар танилцуулъя. 1960-аад оны Япон хуримтлалын сангийн хөрөнгийг аж үйлдвэрийн суурь бүтээн байгуулалтын хоцрогдлыг арилгахад хөрөнгө оруулсан юм. Мөн төмөр зам, цахилгаан станц барьж эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн. Тухайн үед татварын орлого хангалттай бус, арилжааны банк, хувийн санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулах цар хүрээ дутмаг байсны улмаас хуримтлалын сангийн хөрөнгө санхүүгийн чухал эх үүсвэр байв. Өнөөдөр Япон улс эдийн засгийн өндөр хөгжилд хүрч, банк санхүүгийн байгууллагууд ч хөрөнгийн чадамжтай болсон тул хуримтлалын сангийн хөрөнгийг өөр байдлаар хянаж байна. Япон улсын тэтгэврийн даатгалын хуримтлал одоогоор 150 их наяд иенд хүрсэн. Жилийн зардлын төсөв 100 их наяд иен, тэтгэвэр олголтын зардал 50 их наяд иен гэдгээс харвал хуримтлалын сангийн хөрөнгө ямар хэмжээтэй байгааг ойлгож болно. Тиймээс Засгийн газар хууль батлан зөвхөн хуримтлалын санг хариуцсан бие даасан байгууллагыг байгуулсан. Энэ тусгай байгууллага нь бонд, хувьцаа худал­дан авах зэргээр санг­ийн хөрөнгийг арвижуулж менежмент хийдэг. Яагаад заавал бие даасан байгууллага байх хэрэгтэй вэ. Үүнд дараах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Засгийн газар хянавал чөлөөт эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. 150 их наяд иенийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлэх учраас компанийн бүх хувьцааг худалдан авч компанийг тэр чигт нь хялбархан өмчилж болно. Хоёрдугаарт, сар бүрийн шимтгэлийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр олгох ажлыг гүйцэтгэдэг нийгмийн даатгалын байгууллага давхар энэ их мөнгийг хянахад хэцүү. Гуравдугаарт, хуримт­лалын сангийн хөрөнгийг эргэлтэд оруулахад өндөр төвшний мэдлэг, ур чадвар шаардлагатай. Зурагт үзүүлсэнчлэн, компанийн хувьцааг худалдан авах эсвэл чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах тохиолдолд тухайн газрын санхүүгийн чадамжийг судлаад зогсохгүй. Аль ч салбарыг бүхэлд нь судлах эсвэл хөрөнгө оруулах банк ямар, ямар компанийг санхүүжүүлж байгааг хүртэл сайтар шалгах ёстой. Жишээлбэл, зөвхөн Тоёота компанийн мэдээллээр эрсдэлийг тооцдоггүй. Дэлхийн автомашины зах зээлийн чиг хандлага, техник технологийн дэвшлийг тэр чигт нь авч үзэхгүй бол хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх боломжгүй гэсэн үг. Дээрх шалтгааны улмаас тэтгэврийн даатгалын хуримтлалын сангийн хөрөнгийг үр ашигтайгаар эргэлтэд оруулахын тулд мэргэжлийн бие даасан байгууллагыг бий болгох шаардлагатай юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 55 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 55 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 55 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 55 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 55 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 55 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 55 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 4 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 6 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 8 мин