ОУОХ “Родченковын хууль”-ийг шүүмжлэв

2018-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хориглосон эм, бэлд­мэл хэрэглэсэн тохиол­долд шоронд хорих хугацаа заасан “Родченковын хууль”-ийг АНУ баталж магадгүй байгаатай холбогдуулан Олон улсын олимпийн хороо (ОУОХ) шүүмжилсэн тухай Inside The Games мэдээлжээ. “Допингийн эсрэг тэмцэлд АНУ-ын авч хэрэгжүүлж байгаа алхмуудыг бид талархан хүлээж авдаг. Гэхдээ энэ хуулийн төсөл нийт 206 үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид, ОУОХ-ны гишүүдийг хөндөж магадгүй байгаа нь бидний санааг зовоож байна” хэмээн байгууллагын төлөөлөгч порталд мэдэгджээ. Энэ хуулийн хүрээнд бусад улс орны иргэдийг АНУ-д эрүүгийн хариуцлагад татах болж байгаа нь “гайхмаар” зүйл гэж ОУОХ үзэж байгаа юм байна. “Родченковын хууль” -д допинг бэлтгэж, түгээж, эсвэл хэрэглэсэн этгээдийн эсрэг авах шийтгэлийн арга хэмжээг тусгасан бөгөөд Америкийн тамирчид, эсвэл байгууллагууд оролцож байгаа олон улсын бүх тэмцээн үүнд хамаарах ажээ. Уг хуулийн хүрээнд нэг сая доллар хүртэлх мөнгөн торгууль, мөн шоронд хорих хугацаа (гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамаарч арав хүртэл жил) зэргийг тусгажээ. Хуулийг допингийн эсрэг Москвагийн лабораторийн эрхлэгч асан Григорий Родченковын нэрээр нэрлэжээ. Тэрээр 2016 онд АНУ-д зугтан гарч Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) мэдээлэгч болсон. Түүний мэдүүл­гүүд Ричард Макларены ахалсан бие даасан комиссын илтгэлийн үндэс суурь нь болсон. Үүний үр дүнд ОХУ-ын нэлээд хэдэн тамирчин олон улсын тэмцээн болон Олимпод оролцох эрхээ хасуулсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

22 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

22 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин