
Т.САЙХАН
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болсноо зарлажээ. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн Сумо бөхийн Мачүки буюу дээд зиндааны 2012 оны долдугаар сард түрүүлсэнээр 70 дахь Их аварга болсон юм. Тэрээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Ёкозүна цолтон билээ. Говь- Алтай аймгийн Чандмана сумын уугуул, Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын гурав дахь ёкозүна. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. Өндөр 186 см, жин 137 кг. 2011 оны долдугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цолд хүрчээ. Нийт есөн удаа түрүүлсэн. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цукидаши, күбинаги. Аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням, төрсөн ах нь улсын начин Д.Лхагвадорж авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар .2009 оны зургадугаар сарын 12-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртжээ.
Эх сурвалж:www.polit.mn