Оросын жүжигчин Байгал нуурыг бохирдуулахгүй байхыг уриаллаа

2018-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН ОХУ-ын хошин шогийн нэртэй жүжигчин Владимир Селиванов Байгал нуурт хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалсан талаар АиФ-Иркутск мэдээлжээ. Оросын ТНТ телевизийн олон ангит “Реалтные пацаны” киноны Вованы дүрээрээ үзэгчдийн дунд ихээхэн алдаршсан жүжигчин залуугийн  Байгал нуурт аялахаар ирж байгаа хэн бүхэнд хандан хогоо хаяхгүй байхыг уриалсан бичлэгийг Улаан-Үдийн “Хара Морин” баг өөрийн  YouTube хуудаснаа  байршуулжээ. Байгал нуурыг хамгаалах уриалгад Улаан-Үдийн уугуул, жүжигчин Александр Фролов ч бас нэгдсэн байна. Түүний видео уриалгыг “Хара Морин” багийнхан мөн цахим хуудаснаа нийтэлжээ. Александр Фролов хэлэхдээ, Байгал нуур орчимд өнгөрүүлсэн амралтынхаа дараа хогоо бүгдийг ууталж, хот руу авч яваарай, тэгэхдээ замын хажуугийн зөвшөөрөлгүй газарт биш, харин хог хаягдал устгах зориулалтын газар Улаан-Үдэд байдаг гэдгийг сануулсан байна. “Хара Морин” нь Оросын телевизийн КВН шоунд Буриадаас оролцсон баг бөгөөд цахим орчинд эко флешмоб өрнүүлж байгаа юм. Уг үйл ажиллагаагаараа тэд  Байгал  нуурт аялсан, амарсан хэн бүхэн хогоо буцааж авчрахыг уриалж байгаа билээ. Цахим орчинд тэд “хог толгойноос эхэлдэг” / #МусорИзГоловы/ , “хогоо өөрөө хая” /#заберимусорсобой/ гэдэг хэштаг эхлүүлжээ. [embed]https://www.youtube.com/watch?v=bFVGfDLFDvw[/embed] Эх сурвалж: www.polit.mn
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин