Тэтгэврийн даатгалын хуримтлалын сангийн менежмент

2018-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
ЯМАШИТА МАМОРУ Төслийн ахлах зөвлөх Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Япон улс тэтгэврийн даатгалын хуримтлалын санг хэрхэн хянаж, сангийн хөрөнгийг юунд ашиглаж ирсэн талаарх туршлагаас хуваалцах болно. Ирээдүйд насжилт нэмэгдэнэ гэдэг нь тэр хэрээр тэтгэвэр олголтын зардал өснө. Тиймээс хүн амын дунд залуучууд их байгаа үед “Тэтгэврийн даатгалын хуримтлалын сан”-тай болох нь чухал юм. Өнөөдөр Японд нийт хүн амын 27 хувь нь тэтгэврийн насныхан байгаа ч 60 жилийн өмнө залуучууд ихтэй орон байв. Энэ хугацаанд бид ирээдүйд насжилт нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцож “тэтгэврийн даатгалын хуримтлал”-ыг бий болгосон юм. Тэгвэл хуримтлалын сангийн хөрөнгийг хэрхэн ашиглаж байсан бэ гэдгийг тайлбарлая. 1960-аад онд манай улсын насжилт өнөөгийн Монгол Улстай адил тав орчим хувьтай байв. Шимтгэл төлөх залуусын тоо олон байсан учраас тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого нь тэтгэвэр олголтын зардлаас хамаагүй их үлдэж байсан юм. Үүнийг хуримтлалын санд төвлөрүүлснээр жилээс жилд хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байсан тул тэр хэвээр нь хадгалахын оронд нийгмийн бүтээн байгуулалтын төлөө хөрөнгө оруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Мэдээж хэрэг “ирээдүйд бидэнд тэтгэвэр болж ирэх мөнгийг хөрөнгө оруулаад, алдагдалд орвол хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн шүүмжлэл нийгэмд байв. Үүнийг шийдвэрлэхийн тулд Японы засгийн газар хуримтлалын сангийн хөрөнгийг Сангийн яаманд хариуцуулж, тус яам хөрөнгө оруулалт хийхээр зохицуулсан. Ингэснээр санд хүүгийн орлого нэмэгдэх бөгөөд хөрөнгө оруулалтын эрсдлийг сан өөрөө хариуцахгүй болсон юм. Хэрэв асуудал үүсвэл бүх хариуцлагыг Сангийн яам үүрч, алдагдал гарвал татварын орлогоос хуримтлалын санд нөхөн төлөх үүрэгтэй. Хуримтлалын сангийн хөрөнгө ард түмний өмч учраас хяналт, менежментийг сайтар зохион байгуулах шаардлагатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

49 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

49 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 45 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин