Ерөнхийлөгчийн “хорлонтой” зөвлөх

2018-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Александр Беналлын тарьсан дуулиант хэргийн улмаас Францын Ерөнхийлөгч өөрийн захиргаандаа бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасныг euronews-ын мэдээнд дурджээ. Хэвлэлд мэдээлснээр тавдугаар сарын 1-ний өдрийн жагсаалд оролцсон хоёр хүнийг цагдаагийн хувцас өмссөн зөвлөх зодсон юм байна. Энэ тухай тавдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчид танилцуулсан бөгөөд улмаар Беналлыг цалингүйгээр хоёр долоо хоног албадан амраах шийдвэр гаргажээ. Даваа гарагийн өглөө Дотоод хэргийн яамны тэргүүн Жерар Колоныг Үндэсний ассамблейд тайлбар авахаар дуудсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Беналлыг ажлаас халах ажиллагаа эхэлж, 36 цагийн дотор түүнийг өөр дөрвөн сэжигтний хамт эрүүгийн цагдаагийн газарт саатуулан байцаажээ. Тэндээс тэр яллагдагч статустай гарсан байна. Беналла Парисын тансаг дүүрэгт албаны орон сууцанд амьдарч, жолоочтой албаны машин унаж, Үндэсний Ассамблейд нэвтрэх үнэмлэхтэй байсныг баримтаар нотолжээ. Зургадугаар сарын 18-нд “Монд” сонин жагсаалд оролцогчдыг зодож байгаа түүнтэй адилхан хүний дүрс бичлэгийг нийтэлснээр дуулиан манджээ. Беналла өнгөрсөн тавдугаар сард шийтгүүлсэн хэмээн Елисейн ордноос мэдэгдсэн хэдий ч тэрээр албан үүргээ гүйцэтгэж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсны дараа Францын хөлбөмбөгийн шигшээ багийг угтах уулзалтад оролцож байсныг хэвлэлийнхэн олж тогтоосон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин