АНУ, БНХАУ худалдааны дайнаас цөмийн дайн руу шилжих үү ?

2018-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Финляндын нийслэл Хельсинкт ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч Владимир Путин нарын саяхан уулзсан. Энэ уулзалтын дараа БНХАУ-ын төрийн хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ нь цөмийн зэвсэгтэй орон учраас ерөнхийлөгч Владимир Путинд их болгоомжтой хянуур хандсан гэсэн дүгнэлт хийжээ. Глобал таймс сонин  АНУ-ын ерөнхийлөгч  зэвсэгт хүчиндээ ялангуяа цөмийн зэвсэгтээ их ач холбогдол өгч байгааг  гаргасан нийтлэлдээ онцоллоо. Үүнээс гадна  БНХАУ нь дэлхийн нөлөө бүхий  орноос гадна жижиг засгийн газраас  ч  илүү их эрсдэлд өртдөг байна. Иймээс  БНХАУ-ын цөмийн зэвсгийн салбараа  дахин  харж үзэх хэрэгтэй бичжээ. Одоогоор БНХАУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадал хангалттай бишээс гадна худалдааны дайн зөвхөн эхэлж байгаа нь  энэ нийтлэлийг бичигчдийн санааг зовоох шалтгаан болж байгаа аж. Тэд “ Хоёр орны хоорондын зөрчил нь өөр бусад  салбаруудыг  хамарч өргөжин тэлж байна. Цагаан ордон биднийг үнэлэн үзэж энэ үйл ажиллагаанд БНХАУ-ын цөмийн зэвсгийг багтаана гэдэгт найдаж байна” гэж онцолжээ. Иймээс “БНХАУ нь сул тал болох зэвсэгт хүчин ялангуяа  АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадалтай тэнцэхгүй цөмийн зэвсгээ сайжруулах шаардлагатай” гэж нийтлэлийнхээ төгсгөлд зохиогчид нь бичсэн байна. Нийтлэлд бичсэнээр БНХАУ-ын цөмийн зэвсэг  хариу цохилт өгөх чадалтайгаа батлах биш. Бусад цөмийн зэвсэгтэй орнуудад БНХАУ-ыг цэрэг зэвсгийн хүчээр айлгах хэрэггүй гэдгийг үнэмшүүлэх шаардлагатай гэжээ. Түүнчлэн “Хятадын өмнөд тэнгист болон Тайвантай холбоотой асуудлаар БНХАУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадлыг хангалттай сайн бишийг мэдэх зорилгоор  үйлдэж байгаа АНУ-ын түрэмгий үйлдлийг харахад хангалттай” нийтлэлд дурдсан байна. Нийтлэлийг бичигчид АНУ-ын  дээрэнгүй стратеги  нь түүний цөмийн зэвсэг эзэмшиж байгаатай холбоотой байх магадлалтай гэв. Иймээс “Вашингтон энэ стратегаа  БНХАУ-ыг цэрэг зэвсгийн хүчээр өдөөн хатгахад ашиглаж ноцтой үр дагаварт хүргэхээс  тэд эмээж байгаа юм. Үүний улмаас цөмийн зэвсгийн хөгжил нь БНХАУ-ын тэргүүлэх ач  холбогдолтой асуудлын дунд байх ёстой. Энэ нь үндэснийхээ ашиг сонирхлыг хамгаалахыг илтгэхийг тодорхойлж байна” гэж бичжээ. Харин Бээжин Вашингтоныг хэрэгжүүлж байгаа үйлдлээ засах, хоёр орны харилцаанд хохирол учруулахгүй,Тайванийн хоолойн тогтвортой байдал, энхтайвныг алдагдалдуулахгүйн тулд Тайваньтай албан ёсоор тогтоосон харилцаагаа болихыг шаардаж байгаа юм.  БНХАУ-ын Засгийн газар, арлын энэ хотын албан ёсны харилцаа иргэний дайны үеэр Хятадын коммунист нам унаж Куоминтангийн үндэсний хөдөлгөөнийхөн арлыг эзэлсний дараа 1949 онд тасарсан байна.  БНХАУ-ын  хоёр нутгийн харилцаа холбоо бизнесийн болон албан ёсны бус байдлаар 1980 оны сүүлчээр дахин сэргэсэн. Гэхдээ одоогийн хоёр талын эрх баригчдын хооронд харилцаа тогтоогүй хэвээр байна. Учир нь БНХАУ Тайванийг  Хятадын харьяаны үймээн дэгдээсэн муж гэж үзэж, Тайваньтай дипломат харилцаа тогтоосон  ямар оронтой дипломат харилцаатай байхаас татгалзаж байгаа юм Эх сурвалж: mundo.sputniknews.com      .  
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 11 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 11 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин