Эрсдэл дагуулсан 30 хувь

2018-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монгол Улс стратегийн хамгийн том орд болох Тавантолгойн ордынхоо 30 хувийг гаднын хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө босгох талаар УИХ-ын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр 1.7-6 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ Гашуунсухайт боомт руу 270 км төмөр зам тавихаар хэлэлцсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг үеийн үед тэжээх стратегийн ордоо  харийнханд алдах нөхцөл бүрдээд байгааг нэр бүхий УИХ-ын гишүүн онцолж байна.  Харийнханд хэмээн онцлохын учир нь хэрэв хөрөнгө босгох нэрийдлээр хувьцааныхаа 30 хувийг бүхэлд нь хөрөнгийн биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани, анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг худалдаад авчихна. Цаашлаад хувьцаа эзэмшигч үндэсний компаниудаас 10, 20 хувийг нэмж авчихаад, нийт ордын дийлэнх хувийг бид эзэмшдэг гэсэн “эзний араншин” гаргаж эхэлбэл Монголын ард түмэн хамаг баялгаа хүнд өгчихөөд эргээд тэднээс гуйлгачилж амьдрах аюултай байдал үүснэ. Социалист нийгмийн үед Орос, Монголын геологичид хамтран судлаад Тавантолгойн ордын нүүрсний нөөцийг 5.4 тэрбум тонн, үүний гуравны хоёр хувийг коксожсон нүүрс, үлдсэнийг нь чулуун нүүрс эзэлдэг гэж тогтоосон байдаг. Гэтэл MCS компани дахин судалгаа хийж, 6.5 тэрбум тонн нүүсний нөөцтэйг шинэчлэн тогтоолоо хэмээн мэдээлсэн. Улмаар 2015-2016 оны үед Хятадын төрийн өмчит Шинхуа групп мөн адил судалгаа хийн, Тавантолгойн орд 7.8 тэрбум тонн нүүрстэй болохыг тогтоосон гэж мэдээлсэн.  Тэрбум, тэрбум тонноор нэмэгдээд байдаг нөөц тогтоолтын дүн ихээхэн эргэлзээ төрүүлж буй. Дараачийн удаа хөрөнгө оруулагч дахин судалгаа хийгээд “Тавантолгойн нүүрсний орд 10 тэрбум тонн нүүсний нөөцтэй” гэж мэдээлэх нь үү, эсвэл анхны судалгааны дүн дээр буух нь уу гэдэг нэн сонирхолтой. Эдгээр мэдээлэл нэг талаараа хардлага хэдий ч  анхаарах учиртай асуудал гаднын хөрөнгө оруулагч  юун түрүүнд тухайн хувь эзэмшилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авдаг дүрэмтэй. Энэ дүрмээр хөрөнгө оруулагч  бодит байдлаас хэтийдсэн худал нөөцийн дүнгээс тооцоолон, хувиа бодож авахад ордын баялгийн дийлэнх нь аль хэдийнэ үгүй болж жинхэнэ баялгийн эзэд бид дараа нь ухсан нүх, сүйдсэн газар нутаг дээр гасалж үлдэх вий гэдгийг давхар сануулахад илүүлэхгүй. Хэрэв хэтдээ тийм нөхцөлд хүрвэл бид 50-60 жилийн дараа ордын нөөцийн хуурамч мэдээллийг баталгаажуулсан энэ цагийн геологийн салбарынхан болоод холбогдох эрх мэдэлтнүүдтэй хохирлын тооцоо бодоход даанчиг оройтсон байх болно. Энэ талаар эргэцүүлэн бодох зуурт бас нэгэн асуудал гайхаш төрүүлж байв.   ТАВАНТОЛГОЙГОО ХАР ЗАХ ДЭЭР АРИЛЖИХ ГЭЖ ҮҮ!   Тавантолгойн төслөө хөдөлгөж эхлээгүй байж Монгол Улс гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина хэмээн мэдэгдэх нь тансаг амттаныг ямар ч сав, баглаагүйгээр, өнгө үзэмжгүйгээр хар зах дээр  үнэд хүргэхийг оролдох мэт үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газарт  стратегийн ордуудаа нээн ашиглах, дэд бүтцээ бүтээн байгуулах мөнгө хүрэлцээгүй байлаа ч Хятадын хувийн хэвшлийн Шинхуа групп ямар нэг болзолгүйгээр 100 хувь хөрөнгө оруулан, долоон том төслийг зургаан жилийн хугацаанд бүгдийг хэрэгжүүлж дуусахаа ТЭЗҮ-дээ нарийн тусган танилцуулаад байгаа билээ. Тус компани төслийн гүйцэтгэл бүрэн дууссаны дараа хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж болно гэж үзсэн байна. Харин Шинхуа группийн эдийн засгийн судалгаа шинжилгээгээр Тавантолгойн ордын дөнгөж  таван хувийг зарахад бүх хөрөнгө оруулалт, 50 тэрбум ам.доллараа нөхөж авах бүрэн боломжтойг тооцоолсон аж. Энэ нь өнөөх амттаныг маш сайхан сав баглаа боодлоор чимэглэн, илүү тансаг зэрэглэлийн дэлгүүрт үнэтэйгээр арилжаалах наад захын ухаан билээ. Бид хаа нэгтэйгээс хөрөнгө хайх шаардлагагүй,  Шинхуа хэмээх групп 100 хувь хөрөнгө оруулаад 49 хувийг өөрсдөө, манай Засгийн газрыг 51 хувийг эзэмших саналыг тавьсаар байгаа. Ашигтай хувилбар санал болгож  буй компани байсаар атал Монголын төр яагаад заавал ард нийтийнхээ өмчийг урьдчилан зарж  хөрөнгө босгон, төмөр зам тавъя, бүтээн байгуулалтын ажил эхлүүлье гэж сэтгэж буйг ойлгох аргагүй юм. Бүр ордын 30 хувийг  арилжаад 1.7-6 тэрбум доллар олно  гэдэг бүүр ч хачирхмаар.  Ямар өчүүхэн үнэ вэ. Түүнчлэн эрх баригчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохын тулд “Нүүрсийг үнэтэй байгаа энэ цаг үед арилжаалах шаардлагатай” гэж ард түмний  тархийг угааж байна. Гэтэл байгалийн баялаг гэдэг эргэж хэзээ ч нөхөгддөггүй, нэгэнтээ ухаад авчихсаны ард үндэстэй ургамал мэт ургаад байж байдаг эд биш учраас баялгийн нөөц багасах тусам хувьцааны үнэ үргэлж өснө. Иймээс ард түмнээ энэ мэт явуургүй үгээр хууран мэхлэх нь эрх баригчдын хувьд хэтэрхий увиагүй хэрэг юм. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн гэх шүүмж ид өрнөн, учир мэдэх хүн бүр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.Хэдийгээр энэхүү гэрээ алдаа дутагдалтай, Монгол Улсад ашиг багатай хийгдсэн ч дотоодод зурагдсан албан бичиг. Алдаа завхралыг бүгдийг ил болгон нотлоход эргүүлээд Монгол Улс энэ гэрээг өөрчилж, засч сайжруулж болно.Тэгвэл Тавантолгойн ордынхоо 30 хувийг нэгэнтээ олон улсын хөрөнгийн биржээр урьдчилан арилжчихвал тэрхүү хувь, хувьцаа хэдийнэ манай улсын  хууль дүрэмд захирагдахгүй. Олон улсын гэрээ контракт ёсоор хувьцаа худалдан авсан талын өмч болдог тул нэгэнт гаднын хөрөнгийн биржээр арилжигдсаны дараа монголчууд яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Худалдан авсан тал үнийн дүндээ дүйцэх баялгаа авахдаа л авна. Монголын ард түмэн юутай үлдэх нь тэдэнд огтхон ч сонин биш. Тиймээс Монгол Улс XXI зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай хөл нийлэн алхахын тулд стратегийн орд буюу улс үндэстний бодлогын ордоо өөрсдөө эзэмшиж байж хойшид төгрөгөө доллартай өрсөлдүүлнэ. Харин мөнгөн тэмдэгтийн чанарыг хадгалдаг ганц чадвар зөвхөн алтанд бий. Тэгвэл стратегийн ордын нөөцөд байх нүүрс, зэсийг алтанд хувирган Монгол банкиндаа хадгалж байж л бид долларын үнийг хэлбэлзүүлэгч, дэлхийн тоглогч болж чадна. Олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд нарийн тооцоололтой хандаж, 30 хувиа арилжаалах уу, үгүй юу гэдэгт жинхэнэ эх оронч стратегийн шийдвэр гаргаж ухаанаа уралдуулах нь баялгаа гаднынхны гарт нэг мөр орохоос хамгаалах арга болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 40 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 40 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 40 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 40 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 40 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 40 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 40 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 50 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 51 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 53 мин