Кубын парламент улсынхаа шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлэв

2018-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Кубын Ардын Засгийн үндэсний Ассамблейн (нэг танхимтай парламент) депутатууд улс орныхоо шинэ Үндсэн хуулийн төслийг өнгөрсөн бямба гарагаас хэлэлцэж эхлэв. Нэгдсэн хуралдаан Гавана хотын Их хурлын ордонд болж, кубын телевизээр шууд дамжуулж байгааг ТАСС уламжлав. “Манай улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны социалист хэв шинж, Коммунист намын удирдан чиглүүлэх үүрэг шинэ Үндсэн хуульд баталгаажна” хэмээн депутатуудад хандаж үг хэлэхдээ Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Омера Акоста мэдэгдэв. Үүний зэрэгцээ, түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд бий болсон “Улс орны эдийн засгийн загварын өөрчлөлт”-ийг шинэ Үндсэн хуульд баталгаажуулах ажээ. Тухайлбал, өмчийн шинэ хэлбэрүүд, түүний дотор хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн бүлэг Үндсэн хуульд шинээр бий болно, гэхдээ үйлдвэрлэлийн үндсэн хэрэгслүүд төрийн өмчийн мэдэлд байх, эдийн засгийн төлөвлөгөөт шинж чанар хадгалагдах зүйл, заалтууд хэвээр хадгалагдаж үлдэх юм байна. Шинэ Үндсэн хуулийн төслийг гурав хоногт багтаан хэлэлцэх төлөвтэй байна. Депутатууд сайшаасны дараа баримт бичгээр бүх ард түмний санал асуулга (референдум) явуулна. Бүх нийтийн санал асуулга явуулах хугацааг хараахан зарлаагүй боловч оны эцсээр явуулах төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Өнөөгийн үндсэн хуулийг Кубад 1976 онд, улс орныг Фидель Кастро (1926 - 2016) удирдаж байхад баталсан билээ.   ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛ   Кубын Коммунист намын Төв Хорооны хэвлэл Granma сонинд өмнө нь мэдээлснээр шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгоно. Тэрээр төрийн тэргүүний чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд Үндэсний ассамблейн депутатууд таван жилийн хугацаагаар дараалан хоёроос доошгүй удаа сонгогдсон өөрсдийн бүрэлдэхүүнээс сонгоно. Төрийн өндөр дээд албан тушаалд байх хуга­цааг хязгаарлах хэрэгтэй тухай Кубын лидер Рауль Кастро нэг бус удаа ярьсан боловч энэ нь хууль тогтоомжийн хүрээнд өнөөг болтол хараахан баталгаажаагүй байна. Шинэ Үндсэн хуульд заасны дагуу улс орны гүйцэтгэх засаглалын эрх барих дээд байгууллага болох Сайд нарын зөвлөлийг тэргүүлэх Ерөнхий сайдын албан тушаал шинээр бий болох ажээ. Ийнхүү Кубад төрийн тэргүүний болон Засгийн газрын тэргүүний албан тушаалыг зааглан тогтоох юм байна.   КАСТРОГИЙН УДИРДЛАГА ДОР ХИЙЖ БАЙГАА ШИНЭТГЭЛ   Рауль Кастро өнгөрсөн дөрөвдүгээр сард төрийн тэргүүний албан тушаалыг орхих үедээ Үндсэн хуульд орох өөрчлөлтийн талаар хэлж ярьж байсан. Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалыг өөртөө авч үлдсэн 87 настай Кастро шинэ Үндсэн хуулийн төслийг бэлтгэх депутатуудын комиссыг зургадугаар сараас ахалсан. Комиссын бүрэлдэхүүнд нийт 33 депутат оржээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 52 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

22 цаг 56 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

22 цаг 56 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин