Америк мөрөөдлийг биелүүлсэн цагаач иргэн Фредерик Трамп

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд

Бусадтай л адилхан дүрвэгч

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өвөө төрсөн нутагтаа үлдээсэн гэрийнхэндээ мөнгө илгээх зорилгоор эд баялаг хайж олон хоног үргэлжилсэн урт удаан,хэцүү аялалыг туулж Нью-Йоркт анх иржээ. Бусад дүрвэгчидтэй адил англи хэл мэддэггүй түүнийг АНУ-д түүнээс өмнө суурьшсан том эгч нь тосч авчээ. Харин түүнийг Манхэттэн хотын зүүн хэсэгт байдаг Кастле Гарденд ирснээс 122 жилийн дараа ач хүү Дональд Трамп нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болсон байна.
Фредерик Трамп Нью-Йоркт 1887 он Гэрэл зургийг: Getty Images
 

Хямгач дүрвэгч

  Шинэ тивд 1885 оны аравдугаар сарын 19-нд Нью-Йоркийн буланд хөл тавихдаа тэрээр 16 настай байсан бөгөөд Фридрих Трамп гэсэн нэрээр бүртгэгджээ. Түүнийг АНУ-д очих үед Эрх чөлөөний хөшөөг дөнгөж барьж эхэлж байсан байна. Залуу Трамп Бремен хотоос хөдөлсөн зорчигч тээврийн “С.С. Эйдер” хөлөг онгоцонд сууж 10 гаруй хоногийн аялжээ. Гуравдугаар зэрэглэлийн нийтийн хэсэгт бусад зорчигчидтой аялсан бөгөөд ерөнхийлөгч Дональд Трампын гурван үеийн намтар номын зохиогч Гвенда Блэйр “Унтах ортой, далай тайван байх өдрүүдэд хоол авдаг байжээ. Өөр ямар ч сонирхолтой зүйл байгаагүй” гэж “ВВС mundo” агентлагт ярьсан байна.  Учир нь жаахан тохь тухгүй нөхцөлтэй аялал байсан байж болзошгүй аж. Учир нь гуравдугаар зэрэглэлийн зорчигчид бараг хоёр долоо хоног усанд орох,бие засах өөр ямар ч боломжгүй нөхцөлд аялсан байна.  Блэйр “Тэд гуравдугаар зэрэглэлийнхээ нийтийн тасалгаанд дотор нь муухайрвал шууд бөөлждөг байж.  Иймээс тэр үед АНУ-д дөнгөж ирсэн дүрвэгчдээс муухай үнэр үнэртдэг тухай ярьдаг байсан” гэж хэллээ. Фридрих Трамп энэ аялалыг насанд хүрсэн асран халамжлах хүнгүйгээр ганцаараа туулсан ч тодорхой зорилготой байлаа. Тэр их тооцоотой дүрвэгч байж. Үүнийг нь тааж амархан. Учир нь тэрээр мөнгө олж ээждээ туслахын тулд дүрвэсэн гэж хэлсэн байна. Намтарт нь бичсэнээр тэр болон түүний том эгч гэр рүүгээ мөнгө гуйвуулдаг байсан бөгөөд дараа нь өөр нэг эгч нь тэдний үлгэр дууриалалыг дагасан гэж онцолжээ. Тэдний гэр бүл тэр үед 1000 хүрэхгүй  оршин суугчидтай байсан дарс хийдэг жижигхэн тосгон Кальштадад хэсэгхэн газартай байж. Гэвч аав нь нас барахад тэд их өрөнд орж хоцорсон байна. Иймээс өрөө төлөх, гэр бүлээ тэжээхийн тулд ээж Катерин нь түүнийг  ойролцоох хот руу үсчин болгохоор явуулжээ. Тэрээр хоёр жил хагас долоо хоног өглөөнөөс орой болтол  сургалтын төлбөр, тэжээсний хөлсөө төлөхийн тулд ажилласны дараа төрөлх хотдоо буцаж иржээ. Гэвч түүний төрөлх хотод өөр үсчин байх шаардлагагүй жижигхэн хот болохыг нээнэ. Энэ үеэр гурван жил цэргийн алба хаах шаардлагатай болсноос гадна жаахан өөдрөг ирээдүйтэй тулгарсан Фридрих Трамп шинэ тивийн зүг нэг шөнө  явах шалтгаанаа тайлбарласан захиа ээждээ үлдээж гэрээ орхиж явах замыг сонгожээ.
Түүний төрөлх тосгон Кальштадт. Гэрэл зургийг: Getty Images
 

Алтны хайгуулчидтай хамтарч ажилласан нь

  Фридрихийг Нью-Йоркт эгч Катерина нь тосгон нэгт нөхөр Фред Шустерийн хамт тоссоноор Нью Йоркийн Lower East Side  дахь гэрт нь амьдрах болсон байна. Блэйрийн бичсэнээр “Тэр үеийн Нью-Йоркийн цагаач иргэд их суурьшсан хэсэг байсан бөгөөд тэд англиас гадна өөр хэлээр ярьдаг байсан. Ихэнхдээ германаар ярьдаг байсан.  Тэр нь одоогийнхоор бол Эль Салвадороос ирсэн хүн харлем испаниар ярьж байгаа мэт” гэжээ. Залуу Трамп эхний жилүүдэд үсчнээр ажилласны дараа баруун хойд нутагт азаа туршихаар Нью-Йоркоос явсан байна. АНУ-ын иргэн болсныхоо дараа анх удаа 1892 онд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн Сиатлид эхлээд суурьшиж.  Тэр үед иргэншил олгох журам их хялбар байж. Иргэн нь болохын тулд АНУ-д долоон жил амьдарсан байх, иргэншил хүссэн иргэнийг сайн хүмүүжилтэй болохыг  баталсан гэрчийн баталгаа хэрэгтэй байдаг байж. Ингэснээр тэрээр энэ боломжийг нэрээ өөрчлөх боломж болгон ашигласнаар Фредерик Трамп болгон өөрчилжээ. Мөн үсчнээ хийхээ больж АНУ-ын газар бүрээс энэ нутагт ирж байгаа хүмүүст зориулсан Сиатлид жижиг зочид буудал, ресторан нээж ажиллуулж эхэлсэн байна. Тэрээр “Найман жилийн дотор Сиатли, алт хайгчдаар буцалж байсан Юконд хоолны газрууд нээн ажилуулжээ. Фредерик Трапм энэ ажлаа алт хайгчдаас алт олборлох гэж нэрлэсэн” гэж Блэйр ярьжээ. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрөө алт олборлож байгаагүй. Алт хайгчдад зориулсан үйлчилгээ эрхэлдэг байсны улмаас тэднийг дагаж нүүдэг байсан гэж номын зохиогч ярилаа. Энэ нь түүнд ашгаа өгчээ.  Юкон руу 1900 онд явахад одоо цагт 500 мянган ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй болоод байсан гэж тэрээр нэмж дурдсан байна.
Ресторан, зочид буудал нээж ажиллуулж эхлэв. Гэрэл зургийг:Getty Images
                                                                                                           

Төрсөн нутагтаа ад үзэгдсэн баян

  Төрөлх  тосгон Кальштадад хөрөнгөжиж баяжсан Трамп 15 жилийн дараа анх удаа буцаж ирэв. Тэнд тэрээр түүнээс 11 насаар дүү хөршийнхөө охин Элизабет Кристтэй танилцжээ. Хосууд 1902 оны наймдугаар сард гэрлэж,  анхных нь охин Нью-Йорк руу нүүжээ. Фредерик Трамп дахин үсчнээр ажиллахын зэрэгцээ зочид буудал рестораны газрын эзнээр ажиллаж байв. Гэвч түүний эхнэр Герман эх орноо санаж байсны улмаас 1904 онд төрөлх нутагтаа нэгмөсөн амьдрахаар буцжээ.  Гэвч нөхцөл байдал түүний төлөвлөсөнөөр болсонгүй. Фредерик 1905 онд Баварийн эрх баригчдаас нэг захидал хүлээн авсан нь түүний эх орондоо амьдрах гэсэн хүсэлтийг нь татгалзсан учраас найм хоногийн дотор түүнийг Германыг орхиж явахыг тушаасан байжээ.
Германаас АНУ руу цагаачилсан Дональд Трампын эмээ, өвөө нар. Гэрэл зургийг:Getty Images
 

Хүсэлтээс нь татгалзах болсон шалтгаан

  Баварийн эрх баригчид 20 жилийн өмнө түүний АНУ  руу хийсэн аялалыг заавал хаах  ёстой цэргийн албанаас бултах зорилгоор хийсэн гэж үзэж үүнийх нь хариуд түүнийг Германы иргэний тооноос хасч шийтгэжээ. Үүнээс гадна эрх баригчдад  эх орондоо байх зорилгоо заавал мэдэгдэх ёстой гэснийг зөрчсөн нь нөлөөлсөн байна. Цөхөрсөн Фредерик түүнийг эх орондоо үлдэхийг хүсч, үлдэхийг зөвшөөрнө гэж байсан Баварийн хунтайж Леопольдод хандаж захиа бичжээ. Тэрээр захиандаа АНУ-д хэрхэн баяжсан, түүний төрөлх тосгоны хөршүүд чадварлаг, бүтээлч иргэнийг хүлээж авсандаа баярласан тухай бичсэн байна. Мөн бид яагаад  эх орноосоо албадан гаргагдах ёстой гэж асуужээ. Энэ бол  манай гэр бүлийнхний хувьд хатуу цохилт байна. Санхүүгийн том алдагдал хүлээж байгааг дурдахгүйгээр бид нар шиг шударга хүмүүс болох манай иргэд иймэрхүү тогтоолтой нүүр тулж байна гэжээ. Гэвч түүний  хүсэлт ямар ч үр дүн өгсөнгүй,ашиггүй өнгөрчээ. Иймээс тэд 1905 оны зургадугаар сард Нью-Йоркт буцаж ирсэн байна. Үүний дараа АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн аав Фредерик Крист Трамп төржээ.
Дональд Трампын аав Фред Трамп.  
  Фредерик Трамп буцаж ирснийхээ дараа үл хөдлөх хөрөнгийн  жижиг бизнес эрхлэх хүртлээ үсчингээр ажиллаж эхэлсэн байна. Тэрээр дараа нь тэрбумтны эзэнт гүрнийг байгуулах суурь нь болсон газар болон жаахан өмч  хөрөнгө ирээдүйд хурдан хотжих хотын дүүрэг Куйнст худалдан  авчээ. Гэвч Фредерик Трамп 1918 онд энэ бүхнээ хөгжүүлж чадалгүй томууны ханиад тусч нас барсан байна. Тэрээр АНУ-д гуравдугаар зэрэглэлийн тасалбар, ганц чемодантай ирсэн билээ.  Харин чинээлэг гэр бүл үлдээн нас баржээ. Фредерик Трамп дүрвэгч байсан  ч америк мөрөөдлийг биелүүлж чаджээ.
1918 онд томуугийн ханиадаар нас барсан Фредерик Трамп Гэрэл зургийг:Getty Images
   Эх сурвалж: bbc.com  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 2 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 4 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 59 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 21 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 20 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 52 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 13 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 47 мин