Ротшильд банк мөнгө угаасан хэрэгт холбогдов

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Швейцарийн эрх баригчид Rothschild Bank-ийг Малайзын 1MDB төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Rothschild Bank AG (толгой банк), түүний охин салбар болох Rothschild Trust AG-ийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлснийг Швейцарийн санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллагын сайтад мэдээлжээ. Банкууд мөнгө угаасан байж болзошгүй гэдгээр сэжиглэгдэж байгаа зарим үйлчлүүлэгчийн активын гарал үүслийн талаар зохицуулагчид тайлбарлаж чадаагүй юм байна. Швейцарийн санхүүгийн зах зээлийн зохицуулах байгууллага /FINMA/-ын мэдээлэлд дурдсанаар Rothschild Bank сэжиг бүхий үйлчлүүлэгч нартай ажил хэргийн холбоо тогтоогоод зогсохгүй түүнийгээ “өргөжүүлсээр ирсэн” ажээ. Гэхдээ тус банк үйлчлүүлэгч нарынхаа сэжигтэй байдлыг эрх баригчдад дэндүү хожуу мэдэгджээ. Дээр дурдсан хоёр банкны бизнесийг өргөн хүрээнд шалгуулахаар FINMA өөрийн аудиторуудыг илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Зөрчлийг арилгах арга хэмжээг банкууд бие дааж авсан эсэхийг зохицуулагчид харгалзан үзэх аж. Rothschild Bank Малайзын сантай хэрхэн холбогдсоныг одоогоор тодруулаагүй байна. 2011 онд орон нутгийн эрх баригчид мөрдөн шалгаж эхэлснээр 1MDB томоохон дуулианы төвд орсон. Удалгүй уг хэргийг хаасан боловч 2015 онд мөрдөн шалгах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо оролцож эхэлжээ. 2009-2015 оны хооронд эдийн засгийн хөгжлийн төслүүдэд зориулан шилжүүлэх долоон сая ам.долларыг тус сан хүлээн авсан боловч түүний тодорхой хэсэг сангийн удирдлагын болон сонирхогч зарим этгээдийн дансанд орсон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгагчид үзэж байгаа ажээ. Мөнгө авсан хүмүүсийн нэг нь Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак байж магадгүй. 2018 оны тавдугаар сард түүний гэрт хийсэн нэгжлэгээр 28.6 сая ам.доллар бэлнээр, 109 сая ам.долларын үнэт эрдэнэсийн зүйлийг илрүүлжээ. Одоо 1MDB-ийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг зургаан оронд явуулж байгаагийн нэг нь Швейцарь юм байна. Rothschild Bank AG нь дэлхийд нэртэй “NM Rothschild & Sons” банкны бүлэглэлд багтдаг. Тус бүлэглэлийг 1811 онд Ротшильдын гэр бүлийнхэн үүсгэн байгуулсан. Одоо Европод нэр хүндтэй Ротшильдын гэр бүлийнхний эзэмшилд байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

13 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин