“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ Нийслэлчүүд хүнсний ногоо, махаа “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төвөөс бэлтгэх нь элбэг. Энэ жил хүнсний ногооны үнэ өндөр байна хэмээн хүмүүс ярьж байв. Харин худалдаачид намар шинэ ургацын ногоо гартал үнэд ордог жишиг бий хэмээн тайлбарлаж байна. Жил бүрийн тодорхой хугацаанд ногоо болон махны үнэ өсдөг мөчлөг ч бас бий. “Хүчит шонхор” худалдааны төвд хонины мах 5500-6000, үхрийнх 7500-8500, адууны мах 6500-7000 төгрөгийн үнэтэй байв. Дээрх захуудад мах болон ногооны үнэ бага зэргийн зөрүүтэй байна лээ. Түүнчлэн өнгөрсөн хавар 900-1100 төгрөгийн үнэтэй байсан төмс 1300-2500 төгрөг болжээ. Мөн байцаа 1200-1500, лууван 1500-2500, манжин 2500, сонгино 900-2000 төгрөг. Ногооны үнэ бусад захуудад ч мөн л адил үнэтэй байх бөгөөд бөөний үнэ өсч байгааг худалдагчид ярив. Тэдний хэлж буйгаар худалдаж авсан бөөний үнэ дээр 50-100 төгрөг нэмдэг ажээ. Ногооны үнэ өссөн шалтгааныг хүнсний ногоо хомс байгаатай холбоотой хэмээн учирлаж байна. Жил бүрийн зун ногооны үнэ нэмэгддэг бол шинэ ургацын ногоо гарах үеэс буурдаг аж. Хүмүүсийн нэрлэж заншсан “Дэнжийн 1000”-д махны үнэ хамгийн хямд байв. Өглөөний 11:00 цаг хүртэл шинэ үхрийн цул мах 10 мянган төгрөг хүрдэг. Үдээс хойш махны үнэ бага зэрэг хямдардаг гэнэ. Учир нь худалдаачид тэр өдөртөө махаа зарж дуусгахыг эрмэлздэг талаар ярьж байна. Мөн үдээс хойш үйлчлүүлэгч ховор байх бөгөөд жижиглэн махны худалдаачдын ихэнх нь махаа борлуулж дуусдаг аж. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин