Я.Эрдэнэ-Очир: Генетик хүчин зүйл хүссэн, хүсээгүй удамшдаг

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн тэргүүн Я.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.   -ХСҮТ жил бүр хавдрын эсрэг үндэсний аяныг зохион байгуулдаг. Энэ жил ходоодны хавдрыг эрт илрүүлэх аяныг зохион байгуулж байна. Энэ талаар яриагаа эхэлье? -Мөнгө төгрөгний асуудлаас болоод орон нутгийн иргэд маань хавдрын хожуу үедээ ирж байна. Тиймээс МҮОНРТ, ХААН банк санаачилж, бидний ажлыг дэмжээд эрсдэл өндөртэй хөдөө орон нутагт очиж үзлэг, шинжилгээ хийж газар дээр нь энэ өвчнийг илрүүлээд тухайн аймгийн эмч нарыг сургах зорилгоор долоо дахь жилдээ аян үргэлжилж байна. Энэ хугацаанд олон хүн үзэж, олон хавдрыг илрүүлж сургалт зохион байгуулсан. Мөн өвчтөнөө сахиж байгаа хүмүүсийг зүгээр суухын оронд явж үзүүлэхийг хэлдэг. Хүмүүст анхааруулж хэлэхэд шинж тэмдгийн араас явахаа больж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө нэг өдрийг эмнэлэгт дугаарлан зогсч шинжилгээндээ хамрагдахыг хүсч байна. Азийн орнуудад ходоодны хавдар өндөр байна. -Хавдран эсрэг аяныг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хүмүүс өөртөө хэр анхаарч байна вэ? -Би 30 жил мэс засал хийсэн. Санаанд хүрэхгүй байна. 30 жилийн өмнө 10 хувьтай байсан одоо ч гэсэн 10 хувь л байна. Ах дүү, эхнэр, нөхөр нь, хамаатан нь хавдраар оношлогдоод мэс засал хийлгэчихээд эмнэлэгт сахиж байхдаа гүйж очоод үзүүлэхгүй л байна шүү дээ. Нэг тогооноос хоол иддэг хүн нь өвдчихөөд байхад би чинь юу билээ гэж бодохгүй болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ өвчин хүний амьдралын жам ёсоор гарч ирдэг. Гэхдээ эрт илрүүлбэл эмчлэгддэг өвчин. Эмчлэгдэхгүй юм гэхэд олон жил амьдарна. Хавдраар өвдсөн, мэс засал, эмчилгээ хийлгэсэн хүмүүс ухаантай болдог. Тиймээс өвдсөнийхөө дараа битгий ийм ойлголт аваасай гэж хэлэх гээд байна. Бидний хийж байгаа ажлыг төр дэмжиж, ард түмэн минь ойлгоосой. Эцсийн үр дүн нь та нар дээр л гарна. -Ходоодны хавдар удамшдаг уу? -Удамшдаг генетик хүчин зүйл байгаа. Хүн хөгшрөх тусам аав ээжтэйгээ адилхан болдог. Тэгэхээр генетик хүчин зүйл хүссэн, хүсээгүй удамшдаг. Бидний удамшлын мэдээлэл хадгалдаг хоромсом дотор хавдрын ген оршиж байгаа. Үүнээс шалтгаалаад түүнийг сэдрээх хүчин зүйлүүдийг хэрэглээд байвал хавдраар өвчилнө. Сэдрээхгүй бол байж л байна. Тухайлбал, ходоод, уушгины хавдраар өвдөх урьдчилсан, бэлтгэгдсэн хүлээж авах эмзэг гентэй хүмүүс тамхи татахгүй бол яваад л байна. Тамхи татвал уушгины хавдар болно. Үүнтэй адилхан удамшлын хүчин зүйл батлагдаагүй ч байгаа. Монгол Улс архи, тамхины хэрэглээгээ болиосой. Харамсалтай нь жаахан охидууд ямар их тамхи татаж байна вэ. Хүмүүс тамхийг уушгины хавдар үүсгэдэг гэдэг. Гэтэл үгүй ходоодны хавдрыг үүсгэдэг. Бас мэс засалд орлоо гэхэд гүйж очоод хойлогны мах авчраад өгчихдөг. Хэрэггүй шүү дээ. Харин ч мэс заслын дараах цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. -Ходоодны хавдрын нэг шалтгаан нь хеликобактери гэдэг? -Яг мэргэжилтэн нь биш болохоор үүнд нэг их анхаарал тавьдаггүй. Би өөрөө судлаач, эмч, ходоодны хорт хавдартай ажилладгийн хувьд хеликобактерийн бодол өөр. Хеликобактери дотроо олон төрөлтэй. Хеликобактери шууд утгаараа хавдар болохгүй. Хеликобактеригүй хүн гэж байхгүй байх. Ходоодны хавдраар өвдсөн хүмүүсийн шинжилгээг харахад 50 хувь нь хеликобактеритэй. 50-д нь илрэхгүй мөртлөө ходоодны хавдар үүссэн байна. -Хүмүүс ходоодны хавдарт сайн эм тэнд байна гэнэ. Хаанаас олох вэ гэдэг. Үнэхээр тийм сайн эм байдаг юм уу? -Ходоодонд сайн гэсэн эм огт байхгүй. Манай шинжлэх ухаанд тийм эм байна гэхэд барьж аваад мөнгө гаргаад үзэж судалдаг хөрөнгө алга. Би холбооныхоо нарийн бичгийн даргатай “Монголчуудад ходоодны амсрын хавдар их байна. Гэтэл Азид гарах хэсгийн хавдар их байна. Амсрын хавдрыг үүсгэдэг шалтгаан нь юу байдаг юм бол гэдгийг энэ үзэж хардаг хүмүүсээс асуух юмсан. Юу гэх бол” гэж ярьж байлаа. -Манайхан ходоодоо дурандуулахаар улаан хоолой шархалж, өвчилдөг гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? -Ходоодыг дуран­дахдаа 3-4 эрхтэнийг харж болно. Хүмүүс ходоодоо дурандуулах дургүй байдаг. Хийхгүй гэвэл шалтаг мундахгүй, хийнэ гэвэл арга нь олдоно гэдэг. Харин би дурандуулах дуртай. Яагаад гэвэл би өөрөө гайхаад үзүүлдэг. Бүр 20 минут дурандуулж үзсэн яадаг ч үгүй юм билээ. Хүмүүс бүр унтуулгатай дуран хийлгэж байна. Яах юм бэ. Харин ч тэр эмчийгээ сэрдэж унтуулсан хойно юу хийж, юу ч харсан юм билээ. Өөрийнхөө нүдээр харж, асуух хэрэгтэй. Манайхан машиныхаа дугуйг хамгийн түрүүнд мөнгө өгөөд нэг сая төгрөгөөр дөрвөн дугуй аваад солиулна. Тэгсэн хэрнээ эрүүл мэнддээ мөнгө зарцуулж чадахгүй уурладаг. Энэ л харам­салтай санагддаг. Үүнийхээ оронд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 55 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 28 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин