Х.ОЮУНБОЛД
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Финляндын нийслэл Хельсинкт уулзсан. Уулзалтын дараа ерөнхийлөгч Владимир Путин “Fox news” телевизийн сэтгүүлч Крис Уоллест ярилцлага өгчээ. Тэрээр “ Уулзалтын үеэр бид олон чухал асуудлын талаар ярилцсан. Бидний уулзалтын дараа хоёр орны харилцаа сайжирсан гэв. Үүнээс гадна хоёр талууд хамгийн чухал гэж үзэж санаа зовж байсан ихэнх асуудал дээр харилцан ойлголцсон гэж ярьсан байна.Владимир Путин хоёр оронд хэрэгжиж байгаа хамтын үйл ажиллагаа нь ялангуяа аюулгүй байдлын салбарт чухал болохыг онцлон тэмдэглэжээ.Түүнчлэн алан хядах үйл ажиллагаа нь анх санагдаж байснаасаа илүү их аюул учруулж байна. Иймээс хоёр орны тусгай болон зэвсэгт хүчнийхэн энэ тал дээр их ач холбогдол өгч энэ сэдэвтэй холбоотой асуудлаар хамтран ажиллаж байна гэж хэллээ. Тэрээр хамтын ажиллагааны жишээ болгон хараахан ойлголцоогүй байгаа Сирийн асуудлыг дурджээ. Ерөнхийлөгч Владимир Путин ярилцлагадаа тив алгасагч “Сармат” пуужин, 2021 он хүртэл хүчинтэй стратегийн зэвсэглэлийг бууруулах гэрээ, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож АНУ-ын прокурор Роберт Мюллер оросын тагнуулын албаны 12 албан хаагч америкийн Ардчилсан намын сүлжээг хакердсан гэж буруутгаж байгаа тухай хэлэлцсэн гэж хэлсэн байна. Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө Москвад айлчлах үеэр өгсөн амлалтын материалыг цуглуулсан, Барууны орнуудын ОХУ-ыг НҮБ-аас ганцаардуулах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн болон АНУ ОХУ-ын зах зээлээс эдийн засгийн оролцоог хориглохоос өөр зүйл хийсэнгүй гэж сэтгүүлчид ярилаа. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд Хойд Солонгосын тухай хэлэхдээ ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийн зөрчлийг хэвийн байдалд нь оруулах талаар их зүйл их хийсэн. Гэхдээ энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд олон улсын баталгаа шаардлагатай гэж ярьсан байна. Энэ тал дээр ОХУ өөрийн зүгээс оролцоход бэлэн байна гэжээ. Харин энэ уулзалтын дараа ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр твиттер хуудастаа “Илүү сайхан ирээдүйг бий болгохын тулд бид зөвхөн өнгөрсөндөө анхаарал хандуулаад байж болохгүй” гэж жиргэжээ. Мөн дэлхийд цөмийн зэвсгийн салбарт ноёлох хоёр том гүрний хувьд ОХУ,АНУ сайн харилцаатай байх ёстой гэж бичсэн байна. Түүнчлэн Сирийн мөргөлдөөнд АНУ, ОХУ-ын байр суурийн талаарх хандлага ойртож байна гэж онцлов. Дональд Трамп, ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн уулзалт их сайн болсон гэж дахин хэлснээс гадна бид их олон асуудлын тухай хэлэлцсэн. Тухайлбал, дайн, энхтайван, эдийн засаг, Сири, Украйн болон цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн талаар ярилцсан гэв. Түүнчлэн яг нарийн тодорхой хэлээгүй ч Израйльд ашигтай маш сайн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Владимир Путин “Ерөнхийлөгч Дональд Трампыг ярилцаж байгаа сэдвээрээ хүний яриаг сонсч, тайлбарыг нь үнэлж чаддаг мэргэжлийн улстөрч. Гэхдээ олон асуудал дээр өөрийнхөө бодлыг баримталсан хэвээр байсан гэж тэдний уулзалтын дараа “Canal 1”телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уулзалтын талаар бусад орны болон олон байгууллагын тэргүүн нар юу гэв
Италийн Дотоод яамны сайд Маттео Сальвини “Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трампын дараагийн уулзалт хийх газраар Итали орныг сонгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр тэдний хийсэн уулзалтыг сайн ажил болсон” гэж онцолжээ. НҮБ хоёр орны ерөнхийлөгч уулзалтынхаа дараа хийсэн мэдэгдлийг судалж байна. Мөн тэд зэвсэгт хүчнийхээ зэвсгийн тоог бууруулах шаардлагатай байгаа тухай ярьсныг сайшааж байна гэж НҮБ-ын нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хаг сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрээр “Бид одоогоор хоёр орны ерөнхийлөгчийн хэлэлцэж тохиролцсон асуудлыг судалж байна. Гэхдээ хоёр орныг зэвсэг хураах зорилгоо хураах зорилгод нь хөтлөх хамтын ажиллагааг үнэлж байна” гэв. Венесуэлийн социалист нэгдсэн намын дэд ерөнхийлөгч Диосдадо Кабельо “ Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын хийсэн уулзалтыг дэлхийн энхтайванд үр өгөөжөө өгөх уулзалт байж болно” гэжээ. Тэрээр “Дэлхийн хүчирхэг гүрний тэргүүнүүдийн хийж байгаа уулзалтыг зэвсэгт мөргөлдөөний үүднээс авч үзвэл их ашигтай. Учир нь эдгээр уулзалтууд тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгаж, энхтайван руу хөтөлнө. Мөн тэдэнд дэлхий дахинд энхтайван гайхамшигтай болгохыг ойлгоход тусална гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: actualidad.rt.com
Владимир Путин ”Барууны орнуудын ОХУ-ыг ганцаардуулах гэсэн оролдлого бүтсэнгүй” гэв
2018-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин