Д.Цэнд: Монгол брэндийг дэлхийд таниулах цаг нь ирсэн

2018-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Үндэсний барилгын консерциум”-ын гүйцэтгэх захирал, “Гэрэгэ” группийн ерөнхий захирал Д.Цэндийг урилаа.   ЗӨӨЛӨН ДЭД БҮТЭЦ БА ШҮХЭР ХУУЛЬ Монгол Улсын хөгжлийн гарц нь монголчууд шинжлэх ухаан дээр суурилсан бодлогыг хэрэгжүүлснээр илэрхийлэгдэнэ гэж боддог. Барилга бүтээн байгуулалт дэлхийгээс 50-100 жилийн хоцрогдолтой явж байгаа энэ үед шинийг бүтээхээр хэт төвлөрөх нь үр дүнгүй. Тэгэхээр нэн тэргүүнд хөгжингүй  орны барилга бүтээн байгуулалтаас сайн жишээг авах хэрэгтэй.  Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах  шаардлага бий. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүй, нийгэм улс төрийн зураглалыг зөв тодорхойлох ёстой. Барилгын салбарын хувьд Барилга, хот байгуулалтын яам нь салбараа цогцоор нь зангидах ёстой. Барилгын салбар зөвхөн орон сууц барих биш юм. Өнөөдөр хот байгуулалт  хоцорч явна. Байшин барихын өмнө зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай бид нүүр тулсан.  Зам гүүргүй, инженерийн шугам сүлжээгүйгээр хот байгуулна гэж байхгүй. Тиймээс хот байгуулалтын ажлыг эхэлж хийсний дараа барилга барих нь чухал. Манай салбарын толгой байгууллага нь тулгуургүй байшинтай адил байна. 1990 оноос хойш хувийн хэвшилд ихэнх объектууд хувьчлагдсан тул төрийн мэдлийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд төвөгтэй болсон. Нийслэл орон нутгийн засаг захиргаатай болсон учраас Барилга, хот байгуулалтын яаманд харъяалагдах боломжгүй бөгөөд энэ нь байгууллагуудын хоорондын уялдаагүйн нэг илрэл юм. Орон нутгийн засаг захиргааны тухай хууль, Барилга, хот байгуулалтын тухай хууль нь зөрчилтэй, нэг нь нэгийгээ үгүйсгэсэн заалтууд нь өнөөгийн  завхралыг үүсгэв. Жишээ нь, нэг байшин барихын тулд БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, БОАЖЯ болон нийслэл, орон нутгаас зөвшөөрөл авах шаарддагатай. Тэгэхээр чирэгдлийг бууруулах ажлыг энэ Засгийн газар хийж амжихгүй байх. Учир нь эдгээр асуудлыг цэгцлэхийншцдэртйн туддп  бүтээн байгуулалтын салбарын шүхэр хуульд тусгаж Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд бүрэн шилжүүлвэл асуудлыг нэг талдаа цэгцэлнэ гэж харж байна. Сум суурин, уул уурхай дагасан бүтээн байгуулалт, хотын тэлэлттэй холбоотойгоор энэ асуудлыг нэг тийш болгож шийдэх хэрэгтэй.   АЛСЫГ ХАРЖ, ТОМ СЭТГЭ
БЛИЦ Даваа овогтой Цэнд нь -1974 онд Монгол улсын Увс аймгийн Улаангом суманд төрсөн. -1998 онд ХААИС-ийг эдийн засагч мэрэгжлээр -2009 онд Удирдлагын академид удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. Одоо доктарантурт суралцаж байна. -Д.Цэнд нь барилгын салбарт 20-иод жил ажилласан ба Барилгын тусгай зөвшөөрлийн хорооны гишүүн, Монголын барилгын Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн.
Манайхан дандаа төр засаг руу дайрч давшилж, бүх зүйлийг эзэнгүйдүүлдэг болчихжээ. Тэгсэн хэр нь өөрөөсөө өө хайдаггүй. Миний  бодлоор энэ нь суурь үзэл бодол, ойлголтоос эхтэй. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ болсон барилгын салбарыг аль ч улсад, аль ч нам, иргэн хамгаалдаг юм билээ. Яагаад гэвэл, миний амьдарч байгаа байшин үнэгүйдвэл би гудамжинд гарна шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө, үндэсний язгуур эрх ашигтай холбоотой зүйл дээр монголчууд бодлогын хувьд өөрсдөө их хатуу байх ёстой. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбараа унагааж болохгүй. Үүнийг иргэн бүр өөрөөсөө эхэлнэ. Бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ярьдаг ард түмэн. Барилгын салбарт өртөг шингэдэг. Бүтээн байгуулалтын ажлууд өндөр үнээр босдог. Инноваци, шинжлэх ухаанд суурилсан, мэдлэг шаардсан ийм том салбарыг заавал төрийн бодлогоор чиглүүлэх ёстой. Өнөөдөр энэ салбарт 70 мянган хүн ажиллаж, тэдний гэр бүлийн 300 мянга гаруй хүн тэжээгдэн амьдарч байна. Шууд бусаар буюу “Нарантуул”, “Дүнжингарав”, “Зуун айл”,  Гурвалжингийн гүүрэн дээр барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүс мөн л энэ салбараас амьдралаа залгуулж байгаа. Барилгын салбарын оролцоогүй нэг ч аж ахуйн нэгж, байгууллага байхгүй. Ийм их өртөг шингэсэн том салбар бодлогогүй явчихвал баларна. Засгийн газрын хэмжээний том бодлого хэрэгтэй. Салбарыг ямар ч бодлого, чиглэлгүй авч явбал маш олон хөрөнгө оруулалт буцдаг. Мөн бид алсыг харж, том сэтгэмээр байна. Гадаадын иргэн Монголд хөрөнгө оруулж, барилга байшин босгох гэхээр нь бид тал талаас нь боорлож дайраад явуулчихдаг. Энэ бол Абдул Каримыг л цааш түлхсэн төдий асуудал биш. Эдийн засгаа тэлж, эргэлт хийх гэж байгаа хүмүүсийн хувьд хохиролтой. Хүн нүднийхээ томоор биш ухааныхаа хэрээр хардаг. Тиймээс бид одоо үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголтоо нэмэгдүүлж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа сайн судалж мэдэх хэрэгтэй. Монголд хөрөнгө мөнгөтэй хүнд дургүй хоцрогдсон ойлголт байсаар л байна. Монголд эдийн засгийн хувьд хүчирхэг хүмүүс ирж байх ёстой. Тэгж байж дэд бүтэц, Монголын эдийн засаг хөдөлнө. Нөгөөтэйгүүр, олон улсын төвшинд Монгол Улс итгэл даах чадваргүй, мөнгө зарцуулах эрх зүйн чадамжгүй хэмээн харагдаж байгаа учраас найдваргүй түншээр тодорч байна. Тиймээс ОУВС манай улсын эдийн засгийг чиглүүлж бойжуулж байгаа нь бидний хариуцлагагүйн тогтолцоог илтгэж буй хэлбэр. Тэгэхээр бид хэн нэгнийг муучилж, гоочилмоор байгаа бол хариуцлагагүй байдлынхаа талаар ярьж, бичих хэрэгтэй.  Мөн манай улс технологийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг татахдаа үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид ашигтай ажиллах гэсэн хүсэлдээ автан гадны орны технологийг оруулж ирэхдээ 100 хувь өөрсдөө хийхээр зүтгэдэг. Ингэснээр алдаа гардаг. Тиймээс шинэ технологи худалдаж авахдаа аажмаар шилжүүлэх зарчмаар оруулж ирэх нь илүү өгөөжтэй, тогтвортой. Манай улс олон шинэ технологийг оруулж ирсэн ч 100 хувь ажиллуулж чадахгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, барилгын салбарт оруулж ирсэн технологийн 30-50 хувийг хөрөнгө оруулагч эзэмшин 5-10 жилийн хугацаанд нутагшуулахын зэрэгцээ тухайн худалдаж авсан компанид хувиа шилжүүлдэг зарчмаар ажиллах хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн манай салбарт төдийгүй бусад салбарт ч өндөр технологийг нутагшуулж чадахгүй байгаа жишээг дурдаж болно. Үүнийг зөв голидролд нь оруулахын тулд бизнесийнхэн төдийгүй төрийн зарим байгууллага ч анхаарч ажиллах нь чухал.   МОНГОЛ БРЭНД Монголчууд олон зүйлийг хийж чаддаг атал огт хийж байгаагүй мэтээр ойлгуулдаг нь манай улсын хөгжилд саад болж буй нэг шалтгаан. Тэгэхээр бид юуг хийж чаддаг байсан бэ гэдгээ мэдэхийн тулд түүхээ судлах шаардлагатай. Тухайлбал, морины тамганаас эхлээд өөрийн гэсэн брэндтэй байсан. “Гэрэгэ” дэлхийн брэнд болтлоо хөгжсөн гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс өнгөрсөн үеэс уламжилж ирсэн брэндлэг зүйлсийг хэрхэн орчин үетэй уялдуулан хөгжүүлэх вэ гэдэг нь шинэ үеийн удирдлагуудын ухаанаас шалтгаална. Бид үндэсний өв соёлыг орчин үеийн шинэ технологи, инновацитай хослуулан хөгжүүлж дэлхийд сурталчлах учиртай. Харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээг бид эрт дээр үеэс өөрсдийн арга барил, монгол адууны эр чадлаар хийж ирсэн түүхийг үгүйсгэх аргагүй. Мөн уран дархчуудын дэлхий дахинд алдаршсан Дарьганга, Сэврэй хийц бий. Түүнчлэн оточ бариач нарынхаа эрдэм чадлыг бид дэлхийд гайхуулах учиртай. Харнууд, Цагаагчин, Оточ гэх зэрэг угсааны бариач, домнооч хүмүүсийг мартах учиргүй. Энэ мэтчилэн эрт үеэс улбаалж ирсэн Монгол брэндийг дэлхийд таниулах хэрэгтэй. Монголчууд олон зүйлийг хийж чаддаг эртний брэндтэй ард түмэн юм шүү дээ. Монгол хүний түүхээс харвал, дархан, урлаач, оточ зэрэг брэнд зөвхөн монголынх байсан. Гэтэл сүүлийн үеийн шүүмжлэгчдийн хэлж буйгаар Монгол Улсад хэзээ ч брэнд бүтээгдэхүүнгүй байсан мэт. Тэр ч бүү хэл, өлзий хээ, хас тамга, есөн цацал Монголын үндэсний брэнд. Тиймээс эдгээрт суурилсан хөгжлийн бодлогыг Монгол ухаанд тулгуурлан гаргаснаар дэлхийн өв соёлын түүхэнд дархалж, даяаршиж буй энэ цаг үед өөрсдийн соёлоо хадгалж үлдэх боломж бий.   СОЁЛЫГ ИМПОРТЛОГЧ БА ӨВ ТЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ Өв тээн дэлгэрүүлэгч гэдэг нь аав, ээжүүд болон орон нутгийн уугуул, суугуул иргэд. Ер нь хотжсон хүмүүсийн тухайд гадны соёлыг импортлогчид гэж болно. Орчин үед соёлыг импортлогчид өсч, өв тээн дэлгэрүүлэгчид цөөнх болж байна. Магадгүй сүүлийн үеийн хэлц үгсийг ажиглавал “орк” хэмээх үг дэлгэрч байх шиг. Эцсийн дүндээ шоолно, шоолуулна гэдэг цөөнхийн асуудал. Учир нь нийслэлийнхэн хөдөөгийнхнөө янз бүрээр шоолж байгаа ч хааяахан хөдөө явах үедээ хотынхон тэдэнд шоолуулдаг шүү дээ. Бидний хувьд соёлын ялгааг хэт дөвийлгөснөөр гарах уршгийг тооцоолох учиртай. Сүүлийн үед хүүхдийн сурах эсэх нь хүний эрх хэмээн үздэг нь хүүхдийн сургууль завсардах явдлыг даамжруулсан гэж болно. Үүнээс үүдэн боловсролын ялгаа гарч байгаа юм. Нөгөөтэйгүүр ардчилсан нийгмийг хөгжүүлсэн 28 жилийн хугацаанд хүний эрх гэдэг зүйлийг хэтрүүлэн тунхагласнаар гарах сөрөг үр дагаварын үр нөлөөг бид харж байна. Ардчилал гэдэг нь хүний эрхийг дархлахаас илүүтэй хүн сурах, нийгэмших, боловсрох хөшүүрэг болох учиртай. Тиймээс орчин үеийн монгол хүн бүр суурь боловсрол эзэмших нь үүрэг байх ёстой. Монгол хүний ой тогтоолт, алсын хараатай бодлогыг өвлүүлэн, дэлгэрүүлж ирээдүйн Монгол Улсын иргэн дэлхийд нэрээ дуурсгасан оюуны бядтай, чадварлаг боловсон хүчин байх боломж бий. Ингэхдээ өв соёл, уламжлалт ахуйгаа түгээн дэлгэрүүлэх, орчин цагтай холбож хөгжүүлэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж боддог. Өнөөдрийн монголчууд ухамсарын дархлаагаа алдсан юм болов уу. Учир нь аливаа зүйлийг өөнтөглөх, буруушаах нь элбэг болж. Хэн нэгнийг муучлах нь олширсноор хөгжлийг боомилох нэг хандлага болж хувирдаг. Энэ нь соёлын харилцаа суларсны уршиг ч гэж болно. Миний аав, ээж “Хүний мууд бага дурлавал, өөрийн муу далдлагддаг” хэмээн захидаг байлаа. Үүнийг залуустаа хандаж хэлмээр байдаг юм. Өөрөөр хэлбэл, өндөг шиг өөгүй хүн гэж хаа ч байхгүй. Тиймээс алдаан дээр нь дөрөөлөн хүнийг түлхэх нь тийм ч сайн зүйл биш. Өнөөдөр чи мандаж байгаа ч маргааш унахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр аливаад ул суурьтай хандаж, тунгаан бясалгаж сурах хэрэгтэй. Үг өмхийрдөггүй ч гэж бас бий.   ХҮНИЙ ЭРХ БА ДАРХЛАА Хүнийг хөгжүүлэхийн тулд суурь мэдлэг, хүмүүжил чухал. Хүний эрх гэдэг үгээр халхавчлан худал, хуурмаг зүйлийг өөгшүүлэх хандлага бий. Өөрөөр хэлбэл, урсгалаараа явж байтал төгсчихнө гэдэг мунхаг бодол залуус болоод хүүхдүүдийн дунд элбэг тохиолдох юм. Энэ нь эцэстээ оюуны чадамжгүй, дархлаагүй, хариуцлагагүй монгол хүнийг бий болгож байна. Бүр цаашилбал, улсын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Тиймээс боловсролын системийг хүний болон хүүхдийн эрхтэй холбох нь хэт өрөөсгөл ойлголт гэж боддог. Магадгүй Америк улс хүний эрхийг дээдэлсэн орон гэх байх. Гэхдээ тэнд сурч боловсрох нь хүүхдийн үүрэг байдаг. Тэгэхээр манай улс ирээдүйд хөгжлийг түүчээлэх орон болохын тулд хүнийг хөгжүүлэх учиртай. Дураараа ардчиллын цаана бусдын хоол болох магадлал өндөр байдаг. Бусад улс орны удирдагчдын хэлж ярьж бас хүүхдүүддээ тавьж байгаа шаардлагыг анзаарах хэрэгтэй. Тэд хүүхдээ сургуульд сурах, биеэ авч явах, хэл яриагаа хөгжүүлэх гээд бүхий л зүйлийг үүрэг болгодог. Гэтэл манай улс ардчилал гэдэг ойлголтын дор бүхнийг дур зогоороо хийх боломж гэж боддог. Үнэн хэрэгтээ үүний цаана хариуцлага, хүндэтгэл, гүн ухаан, хууль эрх зүй оршин тогтнодог. Харамсалтай нь манайхан ашиг хонжоо, эрх дархыг чухалчилдаг нь буруу жишиг. Бид ардчилсан нийгмийг зөв гольдролоор нь цогцлоон хөгжүүлэхийн тулд хүн бүр өөрийн үүргийг ухамсарлан нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ягштал биелүүлж сурах ёстой. Дархлаатай монгол хүнийг бий болгохын тулд иргэн бүр өөрийн амьдарч буй хүрээлэлдээ хүртээмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бусдын хараа хяналтаар хүний эрх хязгаарлагддаг шүү дээ. Хууль цаазтай, төрт улсын иргэн хуулийг судалж зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд төрдөө мэдээлэл өгч засч залруулах учиртай. Нөгөөтэйгүүр, хүмүүс төрийн буруугаас хэмээн бүхий л зүйлийг төрдөө нялзаах болсонд харамсч явдаг. Төрийн буруутай үйлдлийг иргэн засах ёстой. Ухамсарт иргэн гэдэг бол хуулийн цоорхойг бөглөх ухааныг төрийнхөнд зөвлөх ёстой гэж боддог. Харамсалтай нь орчин үед хуулийн цоорхойг ашиглах өгөөш бэлдэж байгаа нь цаашид оршин тогтнох боломжийг боомилж буй хэрэг юм. Тиймээс энэ мэт завхарлыг арилгахын тулд ухамсарт иргэнийг төлөвшүүлэх учиртай.     Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

2024-12-26
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

2024-12-26