Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа бататгалаа

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Япон, АНУ, БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар өгсөн амлалтаа бататгасан гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан нартай хийсэн хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр “Өнөөдөр Солонгосын хойгийг олон нийтийг хөнөөх хор хөнөөлтэй зэвсэг, пуужинг бүрмөсөн устгах нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд гурван талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэсэн амлалтаа бид бататгасан” гэв. Мөн АНУ, Япон, Хойд Солонгосын дэглэмийг хадгалахаа баталгаажуулахад бэлэн байгаагаа бататгасан гэв. Үүнээс гадна Токио Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр, барьцаалагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэж  Пхеньянтай харилцаагаа хэвийн байдалд нь эргэн оруулах аргыг хайж байна гэв. Тэрээр “Бид Хойд Солонгостой харилцах харилцаагаа шинээр эхлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Ази тивийн баруун хойд хэсэгт тогтвортой байдлыг хангахад  Япон чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно. Үүний тулд АНУ, Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолжээ. Энэ хуралд оролцсон  Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан “Вашингтон,Пхеньян үр ашигтай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж  найдаж байна” гэж мэдэгдсэн байна.  Тэрээр “ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгост хийсэн айлчлал, уулзалтын үр дүнд АНУ, Хойд Солонгос хоорондоо хэлэлцэж тохиролцсон бүтээлч, үр өгөөжтэй шинэ зөвлөгөөг дагаж мөрдөнө гэдэгт бид найдаж байна.  Өмнөд Солонгос үүнд шаардлагатай бүх туслалцааг үзүүлнэ” гэж хэллээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Куан Хва Кан гурван талын хамтарсан хурлын үеэр Майк Помпео түүнд болон Таро Конод Пхеньянд хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлсэн. Тэд үүнээс Хойд Солонгос, АНУ-ын хийсэн уулзалт нааштай болсон гэсэн дүгнэлт хийсэн гэж ярьсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 54 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин