Б.Эрдэнэхуяг: Эрсдэл үүссэн тохиолдолд төрийн зохицуулалт чухал

2018-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ Монголбанкны хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.     -Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль батлагдлаа. Хуулийн гол зохицуулалтын талаар ярилцлагаа эхэлье? -Монголбанкнаас хэрэгжүүлж буй банкны салбарын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа нэг томоохон ажил нь энэ удаагийн хууль боллоо. Банк олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгөөрөө зээл олгодог. Мөн олон нийт шаардсан тохиолдолд мөнгийг цаг тухайд нь өгөх чадвартай байх ёстой. Энэ чадварыг хангах хамгийн гол үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Хуулийн зохицуулалтын хүрээнд өөрийн хөрөнгө дутагдсан банкуудад өөрийн хөрөнгөө нөхөх үүргийг өгч байна. Тодорхой хугацаанд банкууд шинээр хувьцаа гаргах, хөрөнгө оруулагч татах зэргээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой. Өгөгдсөн хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нөхөж чадахгүйд хүрвэл төр оролцож, олон нийтийн хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Илүү тодорхой хэлбэл, хуулийн зохицуулалтаар өөрийн хөрөнгийг ямар хугацаанд, хэнээс, ямар хөрөнгөөр нөхөх вэ. Төр оролцсон тохиолдолд ямар нөхцөлтэй байх, төрийн хөрөнгийг хэр­хэн удирдах, төр оруулсан хөрөнгөө хэрхэн буцааж татах вэ гэсэн зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгсөн. -Хуулийн төслийг хэлэл­цэж эхлэх үед Монгол­банкны зүгээс энэ хуулийг хэрэглэх шаардлага бараг гарахгүй байх гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд ийм хууль гаргах зайлшгүй шаардлага байсан уу? -Монголбанкнаас банкны салбарын бүт­цийн өөрчлөлт хийх гол зорилго нь урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн тогт­вортой өсөлтийн нөхцлийг бүрдүүлэх, үүний тулд өрийн тогтвортой байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын хүчтэй, тогтвортой байдлыг хадгалах ёстой. Банкны тогтвортой байх хамгийн гол шаардлага нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Өөрийн хөрөнгөд эрсдэл учирсан тохиолдолд Төвбанкны макро эдийн засаг, мөн­гөний бодлогын зорилт хэрэгжихэд хүндрэл учирна. Энэ хүндрэлийг гаргахгүй байх, тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд төр хэрхэн оролцох вэ гэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд төр хэрхэн яаж оролцох вэ гэдэг зохицуулалтыг урьдчилан бий болгож өгч байгаа юм. -Банкууд өөрийн хөрөнгөө нөхөж чадахгүйд хүрвэл хариуцлагын ямар механизм үйлчлэх бол? -Хуульд тусгасан хамгийн гол зарчим нь банкны одоо байгаа хувьцаа эзэмшигчид, удирдлагууд нь банкны активын удирдлага, эрсдэлийн удирдлагын тухайд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, банкинд гарсан алдагдлыг хувьцаа эзэмшигчид өөрсдөө хүлээнэ. Үүний дараа төр оролцоно гэдэг зарчим бий. Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээгээр эрсдэлтэй гарсан, активуудын үнэ цэнэ буурсан тохиолдолд үүнийг өөрийн хөрөнгө, хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөс хорогдуулах замаар санхүүгийн хариуцлагыг хүлээлгэх юм. Банкны зүгээс ийм арга хэмжээ авсных нь дараа төр оролцоно. Тэгэхээр банкуудыг ха­риуц­лагажуулахад хууль үр дүнгээ өгнө гэж харж байгаа. -Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ одоогоор 50 тэрбум төгрөг байгаа. Цаашид нэмэгдэх үү?  -Банкны салбарын нийт актив сүүлийн жилүүдэд нэлээд өссөн. Тэр хэрээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө зөв зохистой удирдах шаардлага нэмэгдэж байгаа. Мөн актив өсөхийн хэрээр банкны салбар эрсдэл даах чадвартай байх ёстой. Эрсдэл даах чадварын хамгийн гол үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн шаардлага юм. Өөрийн хөрөнгийн шаардлага дотор таны дурдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ ч бас багтаж байгаа. Тэгэхээр банкуудын хариуцлага, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгөөр дааж гарах шаардлагын үүднээс Монголбанк бан­куудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэм­жээг нэмэгдүүлэх бод­­лого баримталж байгаа. -Банкны салбарын шинэчлэлийн хүрээнд нэлээд олон том хууль батлагдлаа. Дараагийн ээлжинд ямар ажил хүлээгдэж байна вэ?   -Энэ хуультай холбогдуулаад холбогдох журмууд гарна. Тухайлбал, банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг ямар хэрэгслээр бүрдүүлэх вэ. Ямар үнэ цэнэтэй байх вэ. Хоёрдугаарт, төрөөс оролцсон тохиолдолд удирд­лагыг хэрхэн хэрэг­жүү­лэх, гуравдугаарт, төрөөс оролцсон тохиол­долд Монгол­банкнаас хийх хяналт, шалгалт ердийнхөөс илүү байх ёстой. Энэ бүх үйл ажиллагааг зохицуулах журмууд гарах юм. Ер нь бол Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн голлох суурь хуулиуд батлагдлаа. Хоёрдугаар шатанд Монгол­­банкнаас банкны салбарын дэд бүтэц, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох хууль боловсруулан, зарим нь өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Тухайл­бал, валютын зохи­цуулалтын тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль зэргийг дурдаж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 33 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 47 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 53 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 13 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 13 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин