Германы хэвлэлүүд “Европын хувьд хар дарсан зүүд” хэмээн үнэлж байна

2018-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Европыг оролцуулалгүйгээр ОХУ, АНУ-ын хооронд хийх тохиролцоо Европын хувьд хар дарсан зүүд мэт хөтөлбөр болж, НАТО-г сулруулж магадгүй хэмээн Германы Welt сонинд бичсэнийг РИА Новости уламжлав. Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалтын үр дүнд НАТО-гийн зүүн хил дээр Хойд Атлантын альянсын явуулдаг цэргийн сургуулилтад Вашингтон оролцохоо зогсоож, оронд нь Москва баруунд хийдэг маневраасаа татгалзах зөвшилцөл байж магадгүй хэмээн сонинд мэдээлжээ. Тус сонины үзэж байгаагаар АНУ-ын ийм шийдвэр цэргийн байгууллагыг сулруулж, “тулгуур суурь зарчмуудыг асуудалд оруулах” ажээ. Үүний зэрэгцээ Москвагийн давших боломж өөрчлөгдөхгүй, харин Европын улс орнуудын дотроос ялангуяа “оросын аюул занал” – ын талаар байнга мэдэгдэл хийдэг Польш, Балти орчмын улсууд сэтгэл дундуур үлдэнэ хэмээн онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна хоёр удирдагчийн хэлэлцээрийн үр дүнд Оросын эсрэг хоригийг зөөллөх, Европ ч мөн адил эдийн засгийн хязгаарлалтаа цуцлахад хүрэх байх хэмээн сонинд онцолжээ. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Путин, Трамп нарын уулзалтыг гуравдагч оронд хийхээр тохиролцсон хэмээн урьд нь мэдэгдсэн. Түүний хэлснээр ерөнхийлөгч нар харилцаагаа хөгжүүлэхийн тулд хоёр орны цаашдын алхмуудыг тодорхойлсон хамтарсан мэдэгдлийн талаар тохиролцож магадгүй ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 50 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин