Бишээ! Жинхэнэ эзэн нь

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ Монголын урансайхны “Өглөө” киноны нэг гол баатар “сэлэм” Тогмид голын захад буудуулчихдаг. Энэ тухай их жанжин Д.Сүхбаатар шадруудаасаа алуурчныг олсон уу гэж асуугаад “буудсан хүнийг л барьсан” гэсэн хариу сонсоод “Үгүй ээ жинхэнэ эзнийг нь” гэж уцаарлангуй хэлдэг дээ. Яг  ийм нэгэн жишээ байна л даа. Үндэсний аудитын газрын шалгалтаар Ази, Европын дээд түвшний уулзалт, хуралдаан АСЕМ-ийг зохион байгуулах явцад олон зуун сая төгрөг завшсан байж болзошгүй санал сэдэл гарсан билээ. Сүүлчийн мэдээллээр улсын төсвийн болон тусламжийн өдий хөрөнгө, мөнгийг завшсан үрэн таран хийсэн гэгдэх 17 хүн байна гэж мэдээлсэн. Тэгвэл саяхан нэгэн сонинд “АСЕМ-ийн төсвийн санхүүжилтээс завшсан этгээдүүд” гэсэн нийтлэл гарч. Үүнээс үзвэл АСЕМ-ийн бэлтгэл ажилд 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт нэг тэрбум 957 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс 507.3 сая төгрөгийг АСЕМ-д хамааралгүй арга хэмжээнд зарцуулсан гэдгийг тогтоосон байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллагуудаас их тусламж өгсөн ч түүний хөрөнгө мөнгөний хэмжээ, үнийн дүн тодорхойгүй байгаа ажээ. БНСУ-ын “Койка” байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивласан гэнэ. Гэтэл уг тусламжийг хүлээн авах ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар томилсон ч уг хөрөнгийг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй энэ талын баримт байхгүй ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын  зөвлөх А.Баттөр ахлагчтай ажлын хэсэг ажиллаагүй юм уу. Ажилласан бол санаатайгаар баримтгүй болгосон байж таарч байна. Энэ мэт жишээ олон. Гадаадад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгээс эхлээд тэндхийн нэр бүхий ажилтнууд АСЕМ-ийн биш томилолтод асар их мөнгө зарсан гэнэ. Тухайлбал Л.Пүрэвсүрэн сайд, туслах Г.Учралтайгаа НҮБ-ын чуулганд оролцохдоо зочид буудлын нэг хоногийн зардалд өөртөө 5000, туслахдаа 400 ам.долларын зардал гаргажээ. Энэ дэлхийд байхгүй үнэ байв. Бас иргэн Д.Бат-Эрдэнэ АСЕМ-ийн хөрөнгөнөөс 16.7 сая төгрөг завшсан гэжээ. Энэ “тэнгэрийн өрх” нэртэй 500 саяар үнэлэгдсэн хөшөөг Сүхбаатарын талбайд байрлуулах зардалд 88.6 сая төгрөг төлөвлөж Д.Бат-Эрдэнэд 16.7 саяыг бэлнээр нь олгожээ. Энд “Олон улсын уран бүтээлчдийн Монголын холбоо” ТББ-ын тэргүүн А.Чадраабалын нэр холбогддог. АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үеэр бас асуудал гарчээ. Ингэхдээ 275 тэрбум төгрөгийн нэрлэсэн дүн бүхий үнэт цаасыг арилжааны банкаар дамжуулахаар гэрээ байгуулсан байгаа юм. Ингээд 17 аж ахуйн нэгжид зээл олгосон хэдий ч зээлийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн бас эргэн төлөгдөх нөхцөлгүйдсэн зэрэг маш олон зөрчил шалгалтаар илэрсэн байна. Тэр байгууллагуудыг шалгуулахаар болоод байгаа тухай мэдээ байна. Хөрөнгө завшсан байх магадлалтай 17 хүн гэдэг энэ л болох нь. Тэгвэл хөрөнгийг завших, дур мэдэн зарцуулах боломжийг хэн олгов гэдэг л чухал юм биш үү. Хөрөнгө, мөнгө шамшигдуулсан жинхэнэ эзэд нь уснаас хуурай үлдэж хэдэн компани, зочид буудлын эзэд шалгуулаад, аягүй бол хэдэн төгрөгөөр торгуулаад өнгөрөх дүр зураг харагдаад байгаа юм. Тийм байж болохгүй. АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний хорооныхон, анх уг арга хэмжээ санаачлагч томчуул гол буруутан байх учиртай. Завшигчдын зарим нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “шагнал”-аар Элчин сайдын хувь хүртсэн нь ч бий. Аудитын шалгалтын үр дүнг олон түмэн харж байгаа шүү дээ. Жинхэнэ эзэн нь хэн бэ гэж... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22