Э.Хүдэрбаатар: Эко үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж, аж ахуйн нэгжүүд мэргэших нь чухал

2018-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноорХэв хашмал хуванцаркомпанийн захирал Э.Хүдэрбаатарыг урьж ярилцлаа.   -Хуванцар хаягдлаар арматур хөндийрүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон шалтгаан. Бизнес хийх санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? -Манай компани 2014 онд байгуулагдан Солонгосын технологийг нутагшуулан хуванцраар барилгын материал болон зарим ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Арван жилийн өмнө  БНСУ-аас Монголд тулаас төмрийг  оруулж ирэн түрээслэх буюу худалдаалах үйл ажиллагаа эрхэлж  байлаа. Тэр үед их хэмжээний зулзаган модыг барилгад ашиглаж байсныг санаж байгаа байх. Тулаас төмрийн хэрэглээг бид Монголд нэвтрүүлснээр ид барилгажилтын үед шургааг модны хэрэглээг 100 хувь халсан юм. Эндээс л бидний эко бизнес хийх сонирхол төрсөн. Манай компани байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн хаягдал хуванцарыг дахин боловсруулж  арматур хөндийрүүлэгч, барилгын ханын зай баригч, барилгын хөөсөнцөр тогтоогч зэрэг барилга угсралтад ашиглагддаг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.  Анх бид эдгээр бүтээгдэхүүнийг өөрсдөө импортолдог байсан бол одоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болсон. - Бүтээгдэхүүний онцлог,  давуу тал юу вэ? -Арматур хөндийрүүлэгчийг зөвхөн манайх үйлдвэрлэснээр зах зээлийг 100 хувь  хангаж чадна. Бид зам гүүр, барилга угсралтад ашиглагддаг 30 гаруй нэр төрлийн арматур хөндийрүүлэгч үйлдвэрлэдэг.  Арматур  нь ажлыг хялбарчлах, төмөр бетон цутгалтын хамгаалалтын үеийн зузааныг жигд гаргаж өгснөөр барилга бүтээцийн даацыг нэмэгдүүлэх, ажлын цагийг хэмнэх, эдийн засгийн үр ашиг гээд олон давуу талтай мөн тэр бүр амархан задардаггүй хатуу хуванцар хаягдлыг ашигладаг болохоор   байгальд ээлтэй үйлдвэрлэл гэж ойлгож болно.Эдгээрээс гадна бид 20 кг даацтай угсардаг хайрцаг,  спорт заалны хуванцар сандал, нэг удаагийн эрүүл мэндийн шинжилгээний сав болон бусад ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүний мэдээллийг www.khevkhashmal.mn цахим хуудаснаас авч болно. - Түүхий эдээ хаанаас бэлтгэдэг вэ? -Манай хуванцар хаягдал боловсруулах үйлдвэр өдөрт таван тонн түүхий эд гаргах хүчин чадалтай.Түүхий эдийн хангамжийн сүлжээний хувьд том, жижиг үйлдвэрлэл эрхлэгч 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хатуу хуванцар хаягдлыг авч боловсруулан түүхий эдээ бэлтгэж байна. Харин  ахуйн зориулалттай бүтээгдэхүүний хувьд зориулалтын анхдагч  түүхий эдийг бид  гаднаас импортоор авдаг. -Манай улс эко үйлдвэрлэл багатай.  Гэхдээ сүүлийн үед энэ чиглэлээр ажиллах хандлага нэмэгдэж байна. Өрсөлдөгч компани бий юу? -Монгол Улс гурван сая гаруй хүн амтай, жижиг зах зээлтэй. Энэ зах зээл дээр хуванцраар үйлдвэрлэл явуулдаг цөөн хэдэн үйлдвэрүүд байгаа ч  дийлэнх нь ашигтай ажиллаж чадахгүй байгааг нуух хэрэггүй. Үүнээс гадна хуванцараар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг эзэмшихэд нэлээд хугацаа шаардана. Дээрээс нь бид бүх зүйлийг үйлдвэрлэж аж үйлдвэр технологи өндөр хөгжсөн хөрш орнуудын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх нь тийм ч хялбар шийдэл биш болов уу. Үүний оронд хийж  чадах зүйлдээ улам мэргэшиж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулж илүү олон хэрэглэгчийн сувгийг нээх хэрэгтэй. -Гадаад руу бүтээгдэхүүнээ гаргаж байна уу? - Манай өөрийн бүтээгдэхүүнээс захиалгаар үйлдвэрлэн нийлүүлж байгаа “Талын Эзэн”, “Мимо”, “ Монгол гэр”, “Мвент”-ийн “Шагайчин”  брэндийн хуванцар шагай наадгай зэрэг бүтээгдэхүүнүүд нь ОХУ-ын буриад Чит муж,Өвөрмонгол, цаашлаад АНУ, Япон зэрэг улсад худалдаалагдаж байгаа.Манай компани “Бид үйлдвэрлэнэ, хамтдаа хөгжинө” гэдэг зарчмаар  ажилладаг. Хийе, бүтээе, хөгжье гэсэн хэн бүхэнд манай үүд хаалга  үргэлж нээлттэй байна. -Та  мэргэших тухай ярьсан. Үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлын нэг л дээ? -Бид холбогдох стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тиймээс  аль болох олон улсад туршигдсан тэргүүн технологийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж  байна.Хуванцар нь хүний амьдралд олон талын үүрэг гүйцэтгэдэг. Хэрэглээний хэв маягаа дагаад хүмүүсийн ухамсар ч өөрчлөгдөж байна.  Жишээлбэл, манай үйлдвэрлэж байгаа арматур хөндийрүүлэгч бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Европын өндөр хөгжилтэй  орнуудад түлхүү хэрэглэдэг юм билээ.Үүнийг хэрэглэхгүй бол барилгын стандарт зөрчигддөг. Саяхныг хүртэл манай барилгуудын суурь цутгалтын өмнө арматурын доор мод, тоосго ивэх, төмөр эмээл зангидан углах зэргээр барилгын суурийг хийдэг байсан. Одоо ч олон барилга дээрх байдлаар баригдсаар байгаа. Харин энэ оны тавдугаар сард ган арматурын хөндийрүүлэгч болон тулаас тэдгээрийн техникийн шаардлага MNS 67:12-2018 стандартыг бид Монгол Улсын зөвлөх инженер Лхагватай хамтран боловсруулж Стандарчлал хэмжил зүйн газар, техникийн хороо, үндэсний зөвлөлийн хурлаар оруулан батлуулсан.Цаашид барилга бүтээцийн ажилд уг стандартыг хэрэгжүүлэн хэвшүүлэх практик хэрэглээ болгохыг зорин ажиллаж байна.Дахин хэлэхэд арматур хөндийрүүлэгчийг барилга, зам гүүрийн угсралтын ажилд хэрэглэснээр барилга бүтээц нь байгалийн гамшигт тэсвэртэй, даац насжилт өндөр байхаас гадна материал, ажлын цагийг хэмнэнэ.  Ер нь төмөр бетон цутгалт хаана хийнэ, тэнд арматур хөндийрүүлэгч  заавал орох ёстой. -Бизнес эрхлэгчийн хувьд аливаа үйлдвэрлэлийг босгож, зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн том дэмжлэг нь юу  вэ? -Монголд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага нэмэгдэж байна. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын дараах асуудлуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаард­лагатай. Нэгдүгээрт, дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг  нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ тарифын болон тарифын бус аргаар хамгаалах. Тухайлбал, БНСУ импортын гаалийн татварыг 25-22.5 хувь БНХАУ  импортын гаалийн  татварыг 17-73 хувь, ОХУ импортын гаалийн  татварыг 20-63 хувь болгож хамгаалдаг юм билээ. Гэтэл манай улсын хуванцарын импортын гаалийн татвар таван хувь  байдаг.  Зарим нь  татваргүй орж ирдэг. Нөгөө талаар жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих урт хугацаатай, бага хүүтэй зээлийг зорилтот аж ахуйн нэгжүүдэд олгох хэрэгтэй. Аливаа улсын төр нь өөрөө томоохон худалдан авагч байдаг тул дотоодын давуу байдлыг тогтоосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлбэл бусдыг нь хувийн хэвшлийнхэн зохион байгуулчихна.Энэ асуудлаар маш олон холбоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч өдийг хүртэл үр дүн гараагүй байна. Үйлдвэрлэл эрхлэгчид эдгээр амин чухал асуудлыг яаралтай шийдвэрлэх болов уу гэж итгэж найдсаар байгаа. -Цаашдын бизнесийн зорилгоо тодорхойлбол? -Мэдээж бид бусад бизнесүүдийн адил тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн тохиромжтой бөгөөд үр ашигтай менежментийг нэвтрүүлэхийг зорьж байна.Хуванцарын түүхийн эдийн найрлагуудыг илүү гүнзгий төвшинд судлах нарийн технологийг эзэмших, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, борлуулалтаа өсгөх гээд ойрын төлөвлөгөө бий. Монголд эрдэс баялгийн салбар, олборлох үйлдвэрлэлийг дагаад газрын тосны үйлдвэрийг байгуулах, нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэхээр 2013 онд баталсан.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан. Монголын төр энэ бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд хэрэгжилт нь одоо явж байгаа Сайншандын Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр гэж ойлгож байна. Эдгээр төслүүдийг дагаад хуванцрын үндсэн түүхий эд гарах боломж бүрдэнэ.Түүнчлэн Монголд нарийн дэвшилтэт технологи нутагшиж суурь аж үйлдвэрийн салбар хөгжих үндэс болно гэж хардаг. Хуванцар нь өнөөгийн эрдэс баялгийн түүхий эдтэй дүйцэхүйц стратегийн чухал түүхий эд болох хандлага улам бүр нэмэгдэж байна. Тиймээс хуванцар бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн боловсруулж, экспортод гаргаснаар манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Энэ хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь бидний алсын зорилт юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин