Алс дорнодод шатахууны үнэ нэмэгджээ

2018-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Мэдээлэл-аналитикийн “Кортес” төвийн мэдээнд дурдсанаар ОХУ-д бензин болон дизель түлшний дундаж үнэ зургадугаар сарын 18-22-нд гол төлөв буурах хандлагатай байсан бол онгоцны керосины үнэ урьдын адил өссөөр байгаа ажээ. Үүнээс гадна Алс дорнодод бензин болон дизель түлшний жижиглэн худалдааны үнэ маш хурдтай өсөн нэмэгдэж, түлшний бүх төрлөөр оросын дундаж түвшинг давж гарчээ. Зургадугаар сарын 18-22 болон түүнээс өмнөх долоо хоногт зөвхөн “Нормаль-80” маркийн бензиний жижиглэнгийн үнэ гурван копейкаар нэмэгдсэн буюу нэг литрийн үнэ 38,74 рубль болжээ. Жижиглэнгийн зах зээл дахь бусад төрлийн бензиний үнэ өмнөх долоо хоногийн нэг адил хямдарсаар байжээ. “Премиум-95” маркийн бензин 3 копейкаар хямдарч нэг литр нь 44,61 рубль, “Регуляр-92” маркийн бензин 4 копейкаар хямдарч нэг литр нь 41,76 рубль болжээ. Үүний хамт Алс дорнодод бензин, дизель түлшний жижиглэн худалдааны үнэ мэдэгдэхүйц нэмэгджээ. “Нормаль- 80” 9 копейкаар нэмэгдэж нэг литр нь 38,19 рубль болжээ. Зөвхөн энэ маркийн бензин л ОХУ-ын бусад бүс нутгийнхаас арай хямд байгаа юм байна. Бусад төрлийн шатахуун оросын дунджаас үнэтэй байна. “Премиум-95” долоо хоногт 17 копейкаар нэмэгдэж, нэг литр нь 45,33 рубль, “Регуляр-92” маркийн бензин 15 копейкаар нэмэгдэж, нэг литр нь 43,57 рубль, зуны дизель түлш мөн 15 копейкаар нэмэгдэж 47,63 рубль болсон байна. Бие даасан хувийн шатахуун түгээх станцууд гол төлөв худалдан авалт хийдэг жижиглэн бөөний сегментэд бүх төрлийн шатахууны үнэ хямдарчээ. “Регуляр-92” нэг тонн нь 55,240 рубль хүртэл 0,65%, “Премиум-95” нэг тонн нь 56,455 рубль хүртэл 0,6%, “Нормаль-80” нэг тонн нь  51,228 рубль хүртэл 0,17%-иар тус тус хямдарчээ. Бөөний үнэ харин харилцан адилгүй динамиктай байна. Тухайлбал: “Премиум-95” нэг тонн нь 51,868 рубль хүртэл 0,13 хувиар өссөн бол “Регуляр-92” 50,654 рубль хүртэл 0,03 хувиар, “Нормаль- 80” 42,09 рубль хүртэл 3 хувь тус тус хямдарчээ. Онгоцны түлшний үнэ бөөний сегментэд нэг тонн нь 46,859 рубль хүртэл 0,02 хувиар өссөн бол нисэх буудлуудад нэг тонн нь 57,067 рубль хүртэл буюу 0,97 хувь тус тус өсчээ. Зуны дизель түлш жижиглэнгийн үнээр нэг литр нь 44,64 рубль хүртэл 1 копейкаар, бөөний жижиглэнгийн үнэ нэг тонн нь 52,021 хүртэл 0,4% - иар, бөөний зах зээлд нэг тонн нь 47,703 рубль хүртэл 2 хувь хямдарчээ. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин