Х.ОЮУНБОЛД
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе Латин Америкийн орнуудаар гурав дахь удаа хийх айлчлалынхаа үеэр Венесэулийн одоогийн Засгийн газарт дарамт үзүүлэхийг хичээнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ айлчлалаа Бразилиас эхэлнэ. Венесуэлийн ард түмэнд ардчиллыг дахин авчрах, сэргээх зорилгоор ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмд дарамт үзүүлэх талаар эрх баригчидтай нь хамтарч ажиллана гэж найдаж байна гэж твиттертээ жиргэжээ. Майк Пенсе “Би болон ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бөмбөрцгийн баруун талыг эрх чөлөөний бүс нутаг болгоно гэж амласан амлалтдаа хүрнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ айлчлалынхаа дараа Эквадор, Гватемалд айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Венесуэлийн Засгийн газарт дарамт үзүүлнэ
2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин