Европыг хамгаалах шинэ эвслийг байгууллаа

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбооны гишүүн есөн  орны Батлан хамгаалахын сайд нар Европыг хамгаалах санаачилгыг бий болгох зорилгоор  гаргасан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Батлан хамгаалахын салбарын энэ шинэ эвсэл зэвсэгт хүчнээ дэлхийн бүх оронд явуулах цэргийн үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөжээ. Тэд үүгээрээ “хамтын ажиллагааны стратегийн соёл”-ыг  түгээж хөгжүүлэх аргыг  эрэлхийлж байна. Үүнээс гадна гол зорилго нь  энэ орнуудын хамтын ажиллагаа, тагнуул,төлөвлөлт, урьдчилсан цэргийн үйл ажиллагааг явуулах  орон зайг бий болгох явдал юм гэж “La Vanguardia”сонинд нийтэлсэн байна. Мэдэгдэлд Испани,Франц, Герман,Бельги, Дани,Их Британи, Португал, Эстони болон Нидерландын Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурсан гэж Польшийн радио мэдээлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан энэ санаачилгыг  Итали эхэндээ дэмжиж байсан. Гэвч Засгийн газар нь солигдсоны улмаас дэмжихээ больсон гэж “EFE” агентлаг уламжилжээ. Харин Польшийн радио батлан хамгаалах энэ шинэ эвсэл нь НАТО, Хойд Атлантын гэрээний байгууллагаас хамаарахгүй Европын зэвсэгт хүчнийг бий болгох суурийг тавьж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгааг эш татан мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн таван сарын эхээр Германы канцлер Ангела Меркель АНУ-ыг оролцуулахгүйгээр шинэ НАТО байгуулах боломж байгаа гэж ятгаж байсан юм. Тэрээр Вашингтон биднийг хамгаалдаг байсан эрин үе өнгөрөн одож байна. Иймээс Европ хувь заяагаа өөрөө шийдэх  хэрэгтэй. Энэ бол бидний ирээдүйн зорилт юм гэж тэрээр хэлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин