Татварын багц хуулийн шинэчлэлд хөдөлмөрчдийн саналыг тусгахыг шаардав

2018-06-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.АНУ Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ. Хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор тус холбооноос хөдөлмөрчдийн саналыг тусгуулахаар 236 гишүүн байгууллагаар дамжуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Нийт 1.3 сая хүн саналаа ирүүлснээс нэгтгэсэн дүнгээр 1500 орчим саналыг багцлан 10 орчмыг нь хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Гэвч хуулийн төсөлд тэдгээр саналыг тусгаагүй байгаа нь энэ хууль гоомой болох вий гэх болгоомжлол үүсчээ. Манай улсын иргэдийн дийлэнх хэсэг нь цалингийн орлогоор амьдардаг. Тэд шударгаар татвараа төлсөөр ирсэн гэдгийг МҮЭ-ийн дэд ерөхийлөгч С.Эрдэнэбат онцлов. Тиймээс хуульд тусгах хэд, хэдэн саналыг хүргүүлснээ уламжиллаа. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлөх, нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны доод төвшнөөс бага бол мөн чөлөөлөхийг шаардаж буй. Түүнчлэн цалингаас гадуурх орлогод ногдох татварыг чөлөөлж өгөхийг хүссэн аж. Тодруулбал, ажил олгогчоос өгч буй нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж, хоол, унааны мөнгөнд ногдуулдаг татварыг чөлөөлөх хэрэгтэйг тэд сануулсан юм. Мөн зайлшгүй хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай эмчилгээний зардлыг төр даах ёстой. Гэвч төсөвт хүндрэл учирна хэмээж буй бол үүнд тусламж, дэмжлэг үзүүлсэн хувь хүн, албан байгууллагаас гарсан мөнгөн тэтгэмжийг ч татвараас чөлөөлөх хэрэгтэй гэв. Энэ мэтчилэн хуримтлалтай дунд шатныхныг дэмжихийн тулд байрны урьдчилгаанд зориулах хадгаламж болон хүүхдийн хадгаламжаас хүүгийн орлого авахгүй байх нь зүйтэй хэмээн тэрээр онцлов. Татварын багц хуулийг шинэчлэхтэй холбогдуулан орон даяар санал, асуулга явуулсан хэдий ч хуульд тусгах саналыг нь тусгаагүй байгаа учраас дахин хэлэлцүүлэг явуулахыг шаардаж буйгаа энэ үеэр дуулгалаа. Цаашилбал, хуулийн төслийг одоо байгаагаар нь батлавал хориг тавиулж, эргүүлэн татуулна гэдгээ илэрхийллээ. Чоно борооноор гэдэг шиг айсуй наадам, хөлбөмбөг гэх мэт хүмүүсийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн энэ хугацааг ашиглан хуулиа батлахаар улайрч байгаа нь зохисгүй гэдгийг хурлыг зохион байгуулагчид онцлов. Энэ үеэр Монголын Автозамын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэвээс зарим зүйлийг тодрууллаа. -Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн холбоод санал, асуулга явуулжээ. Гэвч хуулийн төсөлд тусгаагүй тухай ярьж байна. Тухайлбал? -Манай Автозамын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо 5100 гишүүн, 48 ажилчдын хороотой. Мөн энэ салбарын ажил олгогчидтой уулзсан. Тэдгээрээс нэлээдгүй санал ирснийг нэгтгэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулахаар хүргүүлсэн. Харамсалтай нь бидний явуулсан саналыг огт тусгаагүй байна. Тухайлбал, замын компаниудад тулгамдсан олон асуудал бий. Тэд дийлэнх ажлаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж ирсэн. Гэхдээ товлосон хугацаандаа санхүүжилтээ авч байгаагүй. Гэтэл санхүүжилт орж ирээгүй атал татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар алданги тооцоод торгууль ногдуулдаг. Мөн улирлын чанартай ажилладаг тул өвөл компаниуд сул зогсдог боловч мэргэшсэн ажилчдаа алдахгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч болов цалин олгодог учраас нийгмийн даатгал төлдөг. Энэ мэт асуудлаас үүдсэн татварын дарамт замын салбарт ажилладаг аж ахуйн нэгжид ихээхэн дарамт учирдаг болохоор хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх саналыг хүргүүлсэн юм. -Ер нь улирлын чанартай ажилладаг компаниуд мэргэшсэн боловсон хүчнээ алдахгүйн тулд ажилгүй байх үедээ цалинжуулах нь бий. Тиймээс татварын ялгавартай бодлогоор зөв зохицуулалт хийж өгөх тухай асуудлыг бизнесийнхэнтэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Энэ талаар? -Тэгэлгүй яахав. Улирлын чанартай ажилладаг байгууллагуудын хувьд татварын бодлогын ялгаатай орчин чухал гэдгийг хөндөж байсан. Хэрэв энэ асуудлыг Татварын багц хуулийн шинэчлэлд тусгахгүй бол байнгын, баталгаатай ажлын байр алдагдана гэдгийг ажил олгогчид сануулж байсан. Мэдээж энэ нь мөнгөтэй холбоотой асуудал учраас бизнесийн байгууллага аль болох алдагдал багатай ажиллахыг чухалчилна шүү дээ. Цаашилбал, хуулийн төсөлд ажил олгогч болон хөдөлмөрчдийн саналыг тусгахгүйгээр батлавал ажлын байр хумигдах эрсдэл үүснэ. Өөрөөр хэлбэл, татвараа төлөх нь бүү хэл ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүйд хүрнэ гэдгийг бизнесийнхэн сануулж байгаа юм. Магадгүй эхний ээлжинд орон тооны цомхотгол хийх замаар асуудлаа шийдвэрлэхийг оролдох байх. Гэхдээ байдал маш хүнд байгааг сануулсаар байгааг анхаарах хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

7 цаг 45 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

7 цаг 45 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

7 цаг 45 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

7 цаг 45 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

7 цаг 45 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

7 цаг 45 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

7 цаг 45 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 55 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 58 мин