В.Путин, Д.Трамп нарын уулзалт Лондонг түгшээв

2018-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Владимир Путин,  Дональд Трамп
Фото: Hau Dinh/AP
Д.ЭНХЭЭ Долдугаар сард Европын нутаг дэвсгэр дээр ОХУ, АНУ-ын лидерүүдийн уулзах боломж Их Британийн санааг зовоож түгшээж байгаа тухай өндөр албан тушаалын дипломат эх сурвалжийг эш татан The Times сонинд бичжээ. Долдугаар сарын 11-нд болох НАТО-гийн чуулга уулзалтаас өмнө хоёр улсын тэргүүний болзошгүй уулзалт Хойд атлантын альянсын талаар Трампын баримтлах үзэл болон долдугаар сарын 13-нд түүний Лондонд хийх айлчлалд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн Европын улстөрчид түгшиж байна. “Путин, Трамп нарын уулзалт чуулга уулзалтын болон түүний Британид хийх айлчлалын өмнө, эсвэл дараа нь болох нь тодорхойгүй байна, гэхдээ бидний хувьд мэдээжээр, уг уулзалт дараа нь болбол илүү сайн сан”  гэж Уйатхолл дахь эх сурвалж хэлэв. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр альянсын ирээдүйн талаар Британийн Засгийн газар санаа зовниж байгаа ажээ. Чуулга уулзалтын өмнө уулзалт болбол “үймээн сандрал” үүсгэсэн “маш сөрөг үйл явдал” болно хэмээн сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж онцлолжээ. Сонины тэмдэглэж байгаагаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй альянс дахь Их Британийн цэргийн хүчин чадал АНУ-ынхтай эн тэнцүү тухай асуудлыг тавихгүй хэмээн ярилцлагаас нэг өдрийн өмнө мэдэгдсэн юм байна. Трамп Оросын удирдагчтай долдугаар сарын 11-нд болох НАТО-гийн чуулга уулзалтын өмнө, эсвэл долдугаар сарын 13-нд Их Британид хийх айлчлалын дараа уулзах нь тодорхой болсон билээ. Цагаан ордны захиргаа энэ мэдээллийг харин баталгаажуулаагүй. Лидерүүд Брюссельд уулзаж болзошгүй тухай урьд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Гэхдээ Хойд Атлантын альянсын чуулга уулзалтаас өмнө уг арга хэмжээг зохион байгуулах боломжийг Кремль үгүйсгэсэн. Хоёр улсын тэргүүний уулзалт болох магадлалтай газар бол Вена гэж зургадугаар 9-д бас мэдээлж байсан. Путин Австрийн канцлер Себастьян Курцэд хандаж Америкийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ зохион байгуулахыг хүссэн юм байна. Трамп, Путин нар 2017 оны зун Германы Хамбургэд Их-20-ийн чуулга уулзалт дээр анх уулзаж байсан. Эх сурвалж: www.polit.mn
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин