Шинээр гаалийн татвар ногдуулах АНУ-ын сүрдүүлэгт Хятад ийм хариу барив

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хятадын бараанд шинээр гаалийн татвар ногдуулахаар Вашингтон сүрдүүлсний дараа Хятад улс эрүүл саруул үг яриаг анхаарч сонсохыг АНУ-д уриалав. Хэрвээ Хятад улс америкийн бараа бүтээгдэхүүнд тавих гаалийн татвараа цаашид нэмэгдүүлэх аваас 10 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулах 200 тэрбум долларын хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалт үйлдэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь үүрэг болгосон. Хятадын худалдааны яам Вашингтоны энэ үйлдлийг шантааж хэмээн нэрлээд хатуу хариу барихаа амласан. “Бүгдэд хор хохирол учруулж буй үйлдлээ зогсоож, эрүүл саруул ухаанаар шийдэх замд буцаж орохыг Америкийн талд бид уриалж байна. Асуудлыг гагцхүү ингэж шийдэх гарц бий” хэмээн БНХАУ-ын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн талаар “РИА Новости” өчигдөр мэдээллээ. Бээжин худалдааны дайныг хүсэхгүй, тэгэхдээ бас түүнээс айхгүй гэж тэрээр онцлов. “Бид улс орныхоо болон ард иргэдийнхээ эрх ашиг, олон талт худалдааны дэг журмыг эрс шийдвэртэй хамгаа­лахын тулд үр ашигтай арга хэмжээг авсаар байх болно” хэмээн ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч нэмж хэлэв. Америкийн тал хийсэн тохиролцоогоо үл хэрэгсэн, туйлбаргүй аашилж, бас дахин худалдааны дайн өдөөж байна хэмээн Гэн Шуан онцлов. “Иймэрхүү үйлдлүүд дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн итгэлийг алдаж, нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд хохирол учруулж байна” гэж төгсгөлд нь хэлсэн байна. Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр жилийн 50 тэрбум долларын Хятадын бараанд 25 хувийн импортын татвар ногдуулах болсон. Энэ шийдвэр долдугаар сарын 6-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна хэрвээ өмнө тогтоосон татварын хариуд Бээжин арга хэмжээ авбал өөр хураамж авах болно хэмээн Америкийн лидер сүрдүүлжээ. Гэсэн ч Америкийн 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдуулснаа Хятадын эрх баригчид нэн даруй зарласан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 19 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин