Владимир Путин 2024 онд дахин сонгогдох уу?

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд бусад нэр дэвшигчийг давуу байдлаар ялсанаар одоогийн албан тушаалаа улиран хаших болсон. Харин Левада төвөөс өнгөрсөн сарын 24-30-ныг хүртэл  явуулсан судалгаагаар ОХУ-ын иргэдийн талаас илүү хувь нь  Владимир Путиныг 2024 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа нь дууссан ч энэ албан тушаалд нь улируулан сонгохыг хүсч байгааг тогтоосон байна.  Энэ нь ерөнхийлөгч Владимир Путины улс орны хөгжлийг баталгаажуулахаар санал болгож буй зорилтууд нь улс орны хөгжлийн аюулгүй байдалд баталгаа болж байгаа нь тэдэнд итгэл найдвар төрүүлж байгаатай холбоотой аж. Мөн мэргэжилтнүүд саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тэдний итгэлийг олж авсан гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Үүнээс гадна тэдний нэг нь ч ирээдүйд Үндсэн хуульд нэг хүн гурван удаа улиран сонгогдох боломж олгох зорилгоор Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах талаар  хэлэлцэж болохыг үгүйсгээгүй байна. Тухайлбал,улс төр судлаач Леонид Поляков “Энэ судалгааны үр дүн нь нэг талаар ерөнхийлөгч Владимир Путинд хүмүүс итгэж байгаа болон түүний ажилд сэтгэл хангалуун байгааг харуулж байна. Түүнчлэн түүнтэй өрсөлдөх хүчтэй  өрсөлдөгч байхгүй  нь ард түмний дэмжлэгийг хүлээж байна” гэжээ.  Түүнээс гадна улс төр судлаач Александр Конков “ОХУ-ын иргэдийн ихэнх нь ерөнхийлөгч Владимир Путины төрх,улс орныг хөгжүүлэх тухай түүний үзэл бодолтой холбоотой гэж бодсон учраас сонгуульд түүнд саналаа өгсөн. Одоо  хийсэн сонголтоо баталгаажуулах хэрэгтэй”  гэв. Харин Леонид Поляковын үзэж байгаагаар  хэдийгээр ерөнхийлөгч Владимир Путин  нэг биш удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах талаар төлөвлөөгүй  гэж хэлж байсан. Гэхдээ төрийн тэргүүнийг гурван удаа улираан сонгох  хөдөлгөөн гарч болох юм гэв.  Мөн тэрээр мужийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж байгаа нь ерөнхийлөгч Владимир Путин өөрчлөлт хийхээр бэлдэж байгааг гэрчилж байна. Тэрээр тэнд албан тушаалд тавьж болох боломжтой нэр дэвшигчдийг ажиглаж байна. Энэ хүмүүсийн дунд одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев орж байгаа юм. Улс төр судлаач Леонид Поляков  ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байгаа нь их чухал хүчин зүйл гэж онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 47 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин